Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Төгсөгч-2016” хөдөлмөрийн яармагаар 700 ажлын байр нээлттэй зарлана


Жил бүр их, дээд сургууль төгсөгчдийн 25-30% нь л мэргэжлийнхээ дагуу ажилд ордог бөгөөд үлдсэн хувь нь дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмж байна. Тиймээс дипломтой ажилгүйчүүдийн тоог бууруулах, залуучуудыг байнгын болон түр ажлын байранд зуучлах зорилготой “Төгсөгч-2016” хөдөлмөрийн яармаг маргааш буюу 2016.05.25-нд Монголын Залуучуудын Холбооны “Залуус” танхимд зохион байгуулагдах гэж байна.
 Өдөрлөгийг Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Хөдөлмөрийн газар, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс зэрэг ажил олгогч 30 гаруй байгууллага оролцож, 700 гаруй нээлттэй ажлын байрыг зарлах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан