Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН дахиад л гомдол мэдүүлж СЕХ-нд шаардлага хүргүүллээ


АН УИХ-ын сонгуульд тойрог бүрээс нэр дэвших хүмүүсээ тодруулан, зарим нь баярлаж, зарим нь гомдоллон өөр зуураа  ажлаа амжуулж байхад МАН энэ ажлаа хойш тавин ганцхан Сонгуулийн ерөнхий хороог гоочлон гомдол тавьж, хэрүүл  зарга хийсээр байна.

Нийслэл,  орон нутгийн сонгуулийн хороод энэ сонгуульд МАН-аас нэр  дэвшигчийг бүртгэхгүй байна хэмэээн бас л шаардлага хүргүүлжээ.  Хуульд заасны дагуу аймгийн сонгшуулийн хороо тавдугаар сарын 17-ны өдөрт багтаан нэр дэвшигчийг бүртгэж шийдвэр гаргах учиртай. Гэтэл Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо тогтоол гаргасан эсэхээ нууцалж,  хуулийн хугацааг хэтрүүлэн тавдугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн гэжээ.


Түүнчлэн Дархан-Уул аймгийн ИТХ-д МАН-ын долоон нэр дэвшигч, Увс аймгийн МАН-ын гурван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. Ингэхдээ Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2012-2016 оны хооронд ажилласан С.Насанбатыг тайлан сэтгүүлээ тараасных нь төлөө хууль зөрчсөн хэмээн үзжээ. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд "....орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны  материалын хэмжээнд тооцохгүй" гэсэн байдгийг зөрчиж байна гэж МАН үзэж байгаа юм байна. Үүнээс гадна Дархан-Уул аймагт нэр дэвшигч Ч.Чүлтэмбат, З.Бадрал, Б.Азжаргал,  Т.Тулга, С.Насанбат,  Д.Амарсанаа болон Говь-Алтай аймагт нэр дэвшигч В.Рэнцэндорж, В.Сүррагчаа,  Увс аймагт нэр дэвшигч Б.Гомбо, Б.Хүлэнбаатар, Ю.Сайнжаргал нарын асуудалд тухайн аймгийн Сонгуулийн хороод нь эрх мэдлээ хэтрүүлэн, улс төрийн өнгө аясаар хандаж байна хэмээн  МАН эсэргүүцэж буйгаа мэдэгджээ.
МАН-ыныхан энэ зөрчил дутагдлыг гурав хоногийн дотор арилгахыг СЕХ-нд тулган шаардаж хариу нэхжээ.

0 Сэтгэгдэл
Материалаа алдаагүй бүрдүүлээд өгчихөж чадахгүй мангар. вэ,тэгээд гоншигноод л
Энэ МАНгар хууль зөрчиж болохгүй гэдгийг мэддэггүй юм байх даа
Хамгийн их уншсан