Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трампыг дэмжигчид, эсэргүүцэгчидтэй зодолдож мөргөлдлөө


Америкийн Сан-Диего хотод АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшихээр нам дотроо өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трампын дэмжигчид, түүнийг эсэргүүцэгчидтэй мөргөлдөж зодоон үүсгэсэн байна.

Хууль сахиулагчдын  мэдээлснээр хоёр талаас нэг мянга гаруй хүн оролцсон энэ зодооныг тараах мөргөлдөгчдийг хоёр тийш салгах гэж цагдаагийнхан чинжүүтэй ус, бороохой,  бамбай хэрэглэхэд хүрсэн гэнэ. Цагдаагийнхны шаардлагыг биелүүлээгүй гурван ч хүнийг саатуулжээ.

Эхлээд дэмжигчид хотын төвд цугларч Трампыг магтаад тарж байтал тэрбумтны улс төрийн болон цагаач дүрвэгсдийн талаарх бодлогыг эсэргүүцэгчид гарч ирж энэ бүхнийг шүүмжилснээр талууд маргалдаж улмаар Трампын төлөөнөө зодолдож эхэлжээ. Хоёр тал бие бие рүүгээ өндөг, лонх шил, чулуу мод шидэцгээсэн ч азаар хэн нэгэн бэртэж, гэмтсэн тохиолдол гараагүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан