Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

AP АГЕНТЛАГ: Уул уурхайн асар их нөөцтэй Монгол Улсын парламентын сонгууль болж байна

Монгол хэмээх Төв Азийн цээжинд орших энэ улс ойрын үед дэлхийн анхаарлын төвд байна. Учир нь, тус улс дэлхийд уул уурхай, эрдэс баялгийн нөөцөөрөө толгой цохидог хэдий ч ард түмний гуравны нэг нь ядуу буурай амьдралтай. Өнөөдөр тус улсын парламентын болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль зэрэг эхэлж байгаагаар онцлог юм. Сонгууль орон нутгийн цагаар өглөө 07:00 цагт эхэлж, орой 20:00 цагт дуусах юм байна. Хамгийн сонирхолтой нь, Монгол Улсыг 20 жилийн турш ноёрхсоор ирсэн хоёр том хүчний амлалт болох “Баялгийг тэгш хуваарилна” гэсэн хэдхэн үгэнд одоо болтол итгэсэн ард иргэд нь явганаар, дугуйгаар, машинаар, тэр ч байтугай хөлөөрөө иргэний үүргээ биелүүлэхээр зохих хэсгийн хорооддоо очсоор байна. Ерөнхийдөө энэ жил нэр дэвшиж буй намуудын мөрийн хөтөлбөрийг ажиглахад уул уурхайн эмх замбараагүй байдлыг таслан зогсооно гэсэн үндсэн зорилго дээр суурилна. Монгол Улс энэ жил Сонгуулийн тухай хуулийг шинээр баталсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Үүний дагуу тэд анх удаагаа сонгуулийн системдээ автомат тоолуурын машин хэрэглэж байгаа учраас саналын үр дүн хэдхэн цагийн дотор гарах бүрэн боломжтой талаар тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдээлж байна. Харин сонгуулийн явцаас үзвэл, сонгогчдын ирц өмнөх жилүүдтэй харьцуулахад тун хангалтгүй байгаа юм. Хэрвээ ирц 70 хувь хүрэхгүй бол дахин сонгууль явуулах, бүр цаашлаад улсын хэмжэээнд томоохон асуудал үүснэ гэж манай агентлагийн ажиглагч үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан