Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Facebook Inc”, ”Microsoft Corp” хоёр Атлантын далай доогуур кабель татна


Мэдээлэл технологийн хоёр том акул Facebook Inc.,  Microsoft Corp америкийн Виргинигийн эргээс Испанийн Бильбао хүртэл Атлантын далай доогуур 6,6 мянган км кабель татах том төслийн хамтран хэрэгжүүлэхээр боллоо гэж USA Today мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд мэдээлэл дамжуулах хурдны шаардлага асар их болж байгаагаас энэ чиглэлитйн компаниуд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд дэд бүтэцдээ хөрөнгө ихээр оруулах болж байгаагийн жишээ энэ.
Энэ хоёр том корпорацийн хэрэгжүүлэх гэж байгаа MAREA бюуу испанийн давалгаа гэдэг үгнээс гаралтай том төслийг шинжээчид өндөр технологийн аврагууд интернет-дэд бүтцэд ноёрхлоо хадгалах гэж байгаа эрмэлзэл гэж тайлбарлаж байна.

Энэ том төслийн санхүүжүүлэхэд теле мэдпээллийн AT&T и Sprint грудд бас оролцох юм байна. Харин европ дахь түншээр нь усан доогуур кабель татах туршлагатай испанийн Telefonica – Telxius охин компани ажиллах гэнэ.

МАREA төсөл нь найман хос кабель бүхий ерийн л нэг кабель мэт боловч Microsoft-ын төсөөлж байгаагаар бол ер бусын хурдтай нэг секундэд 160 Тб мэдээлэл дамжуулдгаараа дээд амжилт тогтоосон шугам байх юм байна.
Энэ төсөл нь 2010 онд Google компани хөрөнгө оруулж АНУ, Япон хоёрыг холбосон  Номхон далай доогуур кабель татсаны дараах том төсөлд болно.

Одоо далай доогуур шилэн кабель татах төсөл үргэлжилж “USA Todau”  хэвлэлийн мэдээлснээр Microsoft  нь ойрын ирээдүйд  тэнрис далайн ёроолоор ийм дөрвөн кабель тавих төлөвлөгөөтэй байгаа бол Facebook хоёрыг Amazon нэгийыг татахаар төлөвлөжээ.
Гэхдээ том компаниуд үүнээс ч олныг тавих байх гэж зарим хэвлэл мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан