Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид зургадугаар сарын 9-нд тодорхой болно


Сонгуулийн Ерөнхий  Хорооны  даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсгийг байгуулсан юм.

Энэ ажлын хэсэг, Тавдугаар сарын 28-30-ны хооронд нам, эвслээс  нэр дэвшигчдийн баримт бичгийг, Тавдугаар сарын 30-наас зургадугаар дугаар сарын 01-ний өдөрт УИХ-ын сонгуульд  бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авна.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг бүрдүүлэх ёстой жагсаалтаар нь  хүлээн аваад  зургадугаар сарын 9 хүртэл нягтлан шалгаж, нэр дэвших боломжтой эсэхийг  тодруулж зургадугаар  сарын 9-ний пүрэв гарагт УИХ-ын аль тойрогт аль намаас хэн хэн нэр дэвшин өрсөлдөхийг албан ёсоор зарлаж нэр дэвшигчийн мандат олгох юм байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан