Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөх анхны нэр дэвшигч тодорлоо
Либертар намын дотоод өрсөлдөөнд тэргүүлсэн Нью-Мексик мужийн амбан захирагч Гэри Жонсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр намынхаа албан ёсны нэр дэвшигч боллоо. Түүнийг Флорида мужийн Орландо хотод болсон намын нь их хурлаас Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсны нэр дэвшигч гэж зарласан байна.
Тэрээр сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр АНУ-аас гадаад орнуудад явуулж байгаа цэргийн үйл ажиллагаа нь америкийн өөрийн нь аюулгүй байдалд мөргөөр нөлөөлж байгаа учраас хорогдуулна, төсвийн зарлага болон татварыг бууруулна гэж амласан юм.
Өдгөө 63 настай Жонсон 2012 оны сонгуулиар Бүгд найрамдах нам доторхи өрсөлдөөн оролцож байсан ч нам дотроосоо гарч чадаагүй учраас дараа нь намаа өөрчилсөн юм.
АНУ-ын түүхэнд төрийн тэргүүний төлөөх өрсөлдөөн зөвхөн Бүгд найрамдах болон Ардчилсан намын дотор л өрнөж байсан түүхтэй. Либертар намынхан ганц 1980 онд л амжилт олж нэр дэвшигч Эд Кларк нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон нэг хувийн санал авч байжээ.

0 Сэтгэгдэл