Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японы сэтгүүлч Сирид сураггүй алга боллоо


Сирид ажиллаж байгаад өнгөрсөн намар  сураггүй алга болсон Японы сэтгүүлч Зюмпэй Ясудагийн тусламж гуйсан шинэ зураг интернетэд орлоо. Тэрээр “Надад туслаач. Энэ бол сүүлчийн боломж шүү. Зюмпэй Ясуда” гэж японоор бичсэн хуудас цаас барин зургаа татуулжээ. Японы Киодо агентлагийн мэдээлснээр бол  энэ зургийг Ясудаг хулгайлсан алан хядагчдын бүлэглэлээс  тараасан бололтой.

  Зюмпэй Ясудаг Сирийн алан хядагч “Аль-кайда” сүлжээ байгууллагатай холбоотой “Жебхат-ан Нусра” байгууллагынхан хулгайлсан гэж таамаглаж байгаа юм.
Энэ шинэ зураг тавдугаар сарын 28-ны бямба гарагт  интернетийн сүлжээнд орж иржээ.
Зюмпэй Ясуда өөрийн ажил мэргэжил нэгт Кэнзи Готогийн амь үрэгдсэнийг мөрдөн сурвалжлахаар 2015 оны зун Сирид очсон юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан