Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Казахстаны өмнөд нутгийг царцаа сүйтгэж байна


Казахстаны өмнөд нутгийн Арысск, Шардаринск болон  Сарыагашск районыг  царцааны нүүдэл дайрч газар тариалан, бэлчээрийг их хэмжээгээр сүйтгэж байна гэж нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Нисдэг шавьж хэдэн арван га талбайн шийгуа, төмс хүнсний ногооны талбайг сүйтгэж юу ч үгүй болгожээ.

“Өнөөдөр марокка, азийн, италийн гэсэн гурван төрлийн царцаа дайрч ирээд байна. Хөдөө аж ахуй, ялангуяа газар тариаланд асар их хохирол учрууллаа” гэж Казахстаны ХААЯ-ны Халдвар судлалын хорооны дарга Буран Рахимбеков хэлжээ.
Одоогоор албаныхан онгоцоор царцаа тархаад байгаа 1,7 сая га талбайд хор цацаад энэ ажилд 2,7 тэрбум тенгэ зарцуулаад байгаа юм байна. Хор цацах ажилд нийт 300 нэгж техник ажиллуулж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан