Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Египетийн онгоц нисдэг тавагтай мөргөлдсөн юм биш биз


Египетийн иргэний агаарын тээврийн EgyptAir компанийн А320 онгоц Парисаас Каирын зүг нисч яваад осолдсон яг тэр мөчид Туркийн хоёр нисгэгч үл мэдэгдэх нисдэг биеттэй таарсан тухайгаа ярьсан байна. Тэдний хэлж байгаагаар бол Turkish Airlines компанийн онгоц Бодром хотоос Стамбулыг чиглэн нисч явахдаа хоёр нисгэгч нь онгоцны нь дээгүүр үл мэдэгдэх нисдэг биет явж байхыг харсан нь египетийн онгоцны ослоос нэг цаг орчмын өмнө тохиосон гэнэ.
“Тэр биет оройн 23,30 цагийн үед 17 мянган футын өндөрт нисч байсан, дараа нь харагдахаа больсон. Энэ бол үл мэдэгдэх нисдэг биет буюу нисдэг таваг байсан гэж бид бодсон” гэж нисгэгчид ярьжээ.
Харин нислэгийг удирдах төвийн радарт ямар  ч биет бүртгэгдээгүй байжээ.
Египетийн мөрдөн байцаагчид, шалгалтын ажлын хэсэг онгоцны ослын тухай ярихад эрт байна гэж мэдэгдээд байгаа юм. 

Египетийн иргэний агаарын тээврийн EgyptAir компанийн А320 онгоц Парисаас Каирын зүг нисч яваад тавдугаар сарын 19-нд Газар дундын тэнгист осолдон усанд унасан юм. Онгоцонд 56 зорчигч, багийн 10 гишүүн явсан нь бүгд амь үрэгдсэний дотор 12 орны иргэн байжээ. Онгоцны эд ангийн үлдэгдлийг грекийн Карпатос арлын өмнө талаас олсон байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан