Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Базар: Нэг тонн нүүрсний үнийг ирэх сарын 1-нээс нэмнэ

Т.Жанцан

Төвийн бүсийн хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээний 60 хувийг хангадаг уурхай бол “Багануур” ХК билээ. Өнөөдөр тус уурхайн хувьцааны 75 хувийг төр, 25 хувийг нь иргэд эзэмшиж байна. Тус уурхайн хүчин чадал нь жилд дөрвөн сая тонн нүүрс олборлох юм.  Ингээд тус компанийн тэргүүн дэд захирал Б.Базараас өвлийн бэлтгэл ажил, хөрс хуулалтын талаар тодрууллаа.



-Хөрс хуулалтын ажил ямар шатандаа явна?
-Ирэх өвөл манай уурхай 3.4 сая тонн нүүрс олборлох ёстой. Үүний тулд 17.5 сая шоо метр хөрс хуулах юм. Өнөөгийн байдлаар найман сая шоо метр хөрс хуулаад байна. Үүнээс гадна 1.6 сая тонн нүүрс олборлож нөөц бүрдүүлсэн.

-Танай уурхайн олборлолтын зардал өнөөдөр хэд болсон бэ?
-Жил ирэх бүр уурхай улам гүн болж, олборлох зардал нэмэгдэж байгаа. Мөн шатахууны үнийн өсөлт ч үүнд нөлөөлдөг. Одоо нэг тонн нүүрс олборлоход 22500 төгрөгт хүрсэн. Тэгээд нүүрсээ 20500 төгрөгөөр борлуулдаг юм. 

-Эрчим хүчний нүүрс олборлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх санал тавьсан. Яг хэдэн төгрөгөөр нэмэгдэх юм бол?
-Тийм. Тавдугаар сард үнэ нэмэх санал тавьсан. Ингээд долдугаар сарын 1-нээс нэг тонн нүүрсний борлуулалтын үнэ нэмэх шийдвэр гарсан. Одоо үнэ нэмэх аргачлал гарах ёстой. Тэгж байж хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой болно. Гэвч сонгуулийн ажил ид өрнөж буй тул үнэ нэмэх асуудал хойшилж магадгүй гэсэн хүлээлт байна.

-Техник хэрэгслийн засвар үйлчилгээ, өвлийн бэлтгэлээ хэр хийж байна. Үүнд зарцуулах хөрөнгө мөнгө бий юу?
-Сэлбэг, шатахуун одоохондоо хүрэлцээтэй. Ханган нийлүүлэгчдээс тендер зарлаад авч байна. Манай уурхайн нийлүүлсэн нүүрсний үнэ ес, аравдугаар сард дансанд орж ирдэг. Ингээд авсан сэлбэг, шатахууны өрөө төлдөг. Харин энэ хугацаандаа өгч чадахгүй бол уурхай хэвийн ажиллахад хүндрэл учирч болзошгүй.

-Сэлбэг, шатахуунд жилд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Манай уурхай жилд дунджаар 70 тэрбум төгрөгийн зардал гаргадаг. Гол зардал нь сэлбэг, шатахуун авах юм. Тухайлбал, нийт зардлын гуч, гучин хувийг тус тус эзэлдэг. Мөн ажилчдын цалинд 21 хувийг зарцуулж байгаа.

-Багануурын уурхай хувьцаа нэмж гаргах гэж байгаа. Энэ ажил ямар шатанд яваа бол?
-ТӨХ дээр ажлын хэсэг гарсан. Одоогоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани тодроод байна.Гэвч үүн дээр жаахан маргаан гараад хууль хяналтын байгууллагаар шийдүүлэхээр болсон. Уг асуудлыг шийдчихвэл компанийнхаа үнэлгээ, аудитыг хийлгээд, нэгж хувьцааныхаа нэрлэсэн үнийг тогтооно. Нийт 9.8 сая ширхэг хувьцаа гаргах төлөвлөгөө бий. Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр манай нэгж хувьцаа  5700-5800 төгрөгийн үнэтэй байгаа.

-Танай уурхайн лицензтэй талбайгаас өөр компаниудад өгсөн маргаан гарсан. Үүнийг хэрхэн шийдвэрлсэн бэ?
-Тодорхой шийдвэр гараагүй л байна. Шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа. Лицензийн талбайгаасаа алдсан тухай өргөдлөө Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн. Шүүх уг асуудлыг судлаад хурлын тов зарлах хуулийн хугацаа нь хоёр сар юм билээ. АМГ-т мэдэгдэх хуудас өгч лавлагаа мэдээлэл авсан гэсэн. Шүүх хурлын тов удахгүй гарах байх.

0 Сэтгэгдэл
Ene nuhur baganuuriin tuv delguurt cassett zardag bsan shde. Baganuurt shalihgui garuud tomorchih yum bna l daa. Sandagochir gej yamar ch bolovsrolgui TV-n zuraglaach, cabeliin tv-in zasvarchin bsan nuhur hor nairuulj guiseer bgad zasag darga bolchihson tui tui
Хамгийн их уншсан