Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тутанхамоны зэвсгийг харь гаригийн төмрөөр хийжээ гэв


Египет, Италийн хэсэг эрдэмтэд египетийн фараон Тутанхамоны шарилаас гарч ирсэн кинжал хутгыг солирын металлаар хийсэн гэдгийг тогтоосон байна.
Судлаач эрдэмтэд судалгааны ажлынхаа энэ тайланг Миланы политехникийн их сургуулийн  сайтад нийтэлсэндээ энэ ажилд Пизагийн их сургууль, Каирын египетийн музейн ажилтнууд хамтарсан гэж бичжээ.

Тэд Тутанхамоны шарилыг анх 1925 онд малтаж гаргасан археологч Говард Картерын олсон эртний энэ хутганы металлын бүтцийг тодорхойлохын тулд рентген, спектрометр ашигласан байна. Никелиэр өнгөлж, бариулыг алтаар урласан энэ хутганы төмрийн бүтцэд 0,6 хувийн кобальт, солирын металлын агуулга байжээ. Одоо энэ хутга Каирын музейд хадгалаастай байгаа юм.
Тутанмахон нь Эрний Египетийн Шинэ хаанчлалын XYIII гүрнийг  манай эриний өмнөх 1332-1323 онд захирч  байсан фараон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан