Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Европт нүүрлэсэн үерийн шалтгааныг цаг уурчид нэрлэлээ
Их Британийн Ридингийн их сургуулийн цаг уурч Найжел Арнелл Франц, Герман зэрэг европын орнуудад нүүрлээд байгаа их үерийн шалтгааныг тайлбарлалаа гэж New Scientist хэлвэл мэдээллээ.
Арнеллийнхаар бол Европт орсон үргэлжилсэн борооны улмаас Парисын Сена мөрний усны түвшин хэдэн метрээр дээшилж байгаа нь цаг уурчдын нэрлэдгээр омега-блок гэдэг үзэгдэлтэй холбоотой гэнэ. 50 жил тутам давтагддаг энэ үзэгдэл нь агаар мандлын давхаргад грек цагаан толгойн омега үсэгтэй төстэй таяг тойруу үүсдэг нь хур тундас нэмэгдэх гол шалтгаан болдог байна.
Ингэснээр нам даралтын бүсэд хуйлрал үүсгэн энэ нь хур тундасны хэмжээг нэмэгдүүлдэг гэнэ. Дэлхийн дулаарал нь агаар мандалд их хэмжээний ус хуримтлуулж ингэснээр дэлхийн нэг хэсэгт их хэмжээний хур тундас буулгадаг бол нөгөө газарт нь хуурайшил ган гачигт хүргэдэг байна. Харин омега-блок нь дэлхий нийтийн цаг уурт хэрхэн нөлөөлдгийг эрдэмтэд хараахан тайлаагүй байна.
Энэ тавдугаар сарын сүүлчээс Герман, Францад нүүрлэсэн их үерийн улмаас хэдэн арван мянган хүн орон гэрээ орхиход хүрч, 10 гаруй хүн амь алдаад байгаа юм.

0 Сэтгэгдэл