Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Төрмөнх: Намхан төрснөөс өөр, ямар ч өөгүй нь ихээхэн гайхал төрүүлсэн

“Түмний нэг” цуврал төслийн эхнийх болох “Миний мэдэх Женко Баттулга” ном худалдаанд гарсан цагаасаа л уншигчдад хүрч борлуулалтаараа тэргүүлж буй номын жагсаалтад багтсан. Тэгвэл “Миний мэдэхгүй З.Энхболд” номоо зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнх бичиж дуусаад хэвлэлтэд шилжүүлсэн талаараа өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Түүнтэй цахимаар холбогдож шинэ ном болон “Түмний нэг” цувралын талаар цөөн асуултад хариулт авлаа.

-“Миний мэдэхгүй З.Энхболд” номоо хэвлэлтэд өгсөн талаар таны фэйсбүүкээс харлаа. Өөрийн мэддэг болон мэдэхгүй хүнийхээ талаар бичих ямар ялгаатай байв?

-Маш их ялгаатай юм байна. Гэхдээ би тэр хүний намтрыг бичье гэж ер бодсонгүй. Сэтгүүлчийн өнцгөөр түүнийг нээж үзэх гэж оролдлоо. Бид бие биенээ уншдаггүй, сонирхдоггүй гадагшаа л хүн хайдаг зантай болоод удаж. “Түмний нэг” хөрөг цуврал “Нэг Монгол нөгөө Монголоороо гоёдог болсон цагт л тамын тогооны үлгэр амар сайхандаа жаргана” гэсэн уриатай шахуу юм. Тэр хүн хэн байх нь сонин гэхээсээ илүүтэй бидэнд юу өгч чадах вэ, ямар үйлс, үзэл, хүсэлтэй хүн бэ гэдгийг л харуулах гэж зорьсон. Тиймдээ ч олон удаа өөртэй нь уулзаж яриа хөөрөө аваад байсангүй. Өөрийнхөө зөнгөөр л байлаа гэхүү дээ, Монгол түмэнд сэтгүүлч зөнгөөрөө л түүнийг харуулахыг зорьсон юм.

-УИХ-ын дарга З.Энхболдыг сонгох болсон  тухайд юу хэлэх вэ?

-Хэдийгээр би сэтгүүлчийнхээ ажлаар улстөрчидтэй ойр, тэр дундаа Ардчилсан намын нөхдүүдтэй хамгийн ойр дотно байсан ч Зандаахүүгийн Энхболдтой тийм ч ойр байсангүй. Өдөр бүр шахуу л УИХ-ын ажиллагааг зурагтаар үздэг. Тэр олон янзын үзэл бодолтой хүмүүсийг эвтэйхэн учрыг нь олоод, бас ч гэж их хоржоонтой хошин шогийн мэдрэмжтэй үг хэлж суудгийг нь харж суудаг түмний л нэг. Гэвч яг ямархуу хүн бэ, ямар зам туулж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн хүн бэ, юу бодож явдаг хүн бэ гэдэг талаар тун бүрхэг ойлгоцтой явсаар иржээ. Хэдэн жилийн өмнө нэг удаа уулзаж өөрийнхөө хийх гээд хөрөнгө мөнгө олдохгүй яваа киноны санхүүжилтэд туслах арга байна уу гэж асуухын хажуугаар “Үндэсний кино урлагийг дэмжих сан” байгуулах талаар ярилцсан юм. Тэр тухайгаа нүүр номондоо тавьсан нь 1000 хол давсан олон хүний таашаалыг хүлээснээс гадна түүний талаар бараг нэг ч хүн муу үг бичээгүйд гайхаж байсан. Тэр цагаас анхааран сонирхож эхэлсэн гэхэд болно. Тэр үед сонгуулийн тухай яриа эхлээгүй, хямрал ч эхлээгүй, хүмүүс харьцангуй тэгш амгалан талдаа байсан цаг л даа. Намхан төрснөөс өөр, ямар ч өөгүй хүн гэж харагддаг нь ихээхэн гайхал төрүүлсэн болоод сэтгүүлч зөн сэрсэн хэрэг л дээ.

-Минийхээр бол “Миний мэдэх Женко Баттулга” номоос олон өнгө харагдсан. Тухайн хүн нь олон салбарт ажиллаж байсан учраас ч тэр байх. Гэтэл энэ удаагийн номны хавтасны зургаа хар цагаанаар сонгосон байна билээ.

-Ер нь, энэ хүний өнгө ийм л юм шиг санагдсан. Илүү дутуу юмгүй түс тас, хар цагаан талдаа, технократ арга барилтай, төрийн хар хүн шиг санагдсан болоод хавтсыг нь заавал тэгж хийнэ гэсээр хийсэн юм. Чи гярхай ажиглаж. Монотонны хүн.

-Түмний нэг цуврал цаашаа ямар хүнээр үргэлжлэх бол... Бичлэгийн өнгө аясынхаа талаар...

-Бичлэгийн өнгө аяс бол яахав миний хар шахуу яриа л явсан. Өмнө нь нийтэд ил тавигдсан олон нийтлэл мэдээ зэргээс ашигласан. Өмнөх номтой яг л адилхан нэг хэлээр явчихсан гэхүү дээ. Дараагийн хүний тухайд жирийн нэг сайхан монгол хүн л байх бодолтой дотроо хайж явна. Гэхдээ яг хүнээ ч оноосон юм алга л байна.

-Амьд хүний тухай бичих хамгийн хэцүү гэж хэлсэн байсан. Ном бичихдээ хэр их судалгаа хийдэг вэ?


-Харин тийм, манайхан амьд байгаа нэгнээ хэзээнээсээ дээш гаргадаггүй зантай. Тийм болохоор амьддаа жаргал үзэхгүй байх нигууртай. Энэ хөгжөөд байгаа орнууд нэг тийм авторитар хүнийг дээш гаргаад тэрийгээ дагаж хөгждөг юм байна. Солонгос, Сингапур гэх мэтээр жагсааж болно. Бид болохоор нэг бол өнгөрснөө эсвэл ирээдүйгээ яриад байдаг. Эх орноо гэсэн сэтгэлийг л гаргахыг би урдтал болгоод байгаа ухаантай. Айлаас эрэхээр авдраа шагайя гээд байгаа хүн шуу юм би уг нь. Тэгээд хэвлэгдээд гарахаар хүмүүс уншина биз дээ. Баттулгыг харин ч сайн уншсан. Нэг их эсэргүүцээд хариу үйлдэл хийгээд байгаа харагдахгүй л юм. Бас баримттай бичих гэж их хичээдэг. Энэ ном ч мөн адил. Сэтгүүлчийн л өнцөг гэх үү дээ.

Түүний амьдрал нэг хэвийн. Өглөө босоод л нэг замаар эрт ажил дээрээ ирж өдөржин хурал даргалж олны нүдэн дээр ажлаа хийгээд орой ихэнхдээ найман цагаас хойш гэррүүгээ өглөө ирсэн өнөөх л замаараа харьдаг нэг замтай, нэг өнгөтэй хүн юм шиг л санагдсан. Аливаа хүнийг хийсэн үйлс, үзэл бодол, хүслээр нь шинждэг гэсэн эртний үгтэй. Түүний хийж бүтээсэн үйлсээс онцолж хэлэхэд маш зоримог шийдсэн Таван толгойн асуудал олон жилийн өмнө мөн эрс зоримог шийдвэр гаргасан Эрдэнийн асуудал хоёрыг онцолж болмоор. Энэ хоёр том асуудлаас түүний үйлс, үзэл, хүсэл гурвыг харж болмоор санагдсан

-Ер нь “Миний мэдэх Женко Баттулга” хэдэн удаа хэвлэгдээд хэд нь зарагдсан байдаг бол?

-Одоогоор 12 мянга даваад явж байна. Сайн тоо л доо, баримтат зохиолд бол.

-Та номын худалдааны талаар шүүмжлэлтэй пост бичсэн байсан. Уншигч цөөрсөн гээд. Энэ талаар...?

-Хүмүүс ер нь ном уншихаа байгаад их удаж байна шүү дээ. Хий л энэ нүүр номоор хөөсрөөд байхаас биш. Баттулга гэхэд 300 мянган дагагчтай атал тэднээс 12 мянга нь л ном уншдаг гэхэд буруу тоо болохгүй. Түүнийг дэмждэг улс л авч уншиж байгаа байх. Миний мэдэхгүй З.Энхболд яахыг ёстой таашгүй...

0 Сэтгэгдэл
ЭНЭ 20 ЖИЛД ЗУРАГДСАН ПЯНЗ ШИГ ДАХИН ДАХИН СУУСАН АН, МАН НАМЫН 200 ГАРУЙ ХҮНИЙГ САЙН Ч БАЙНА УУ, МУУ Ч БАЙНА УУ ХАМААГҮЙ БҮҮ СОНГО. 2 СОНГУУЛЬ ДАМНУУЛААД УНАГАЧИХВАЛ АЯНДАА ААЛЗНЫ ТОР НЬ ТАСАРЧ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛНА. ХИЧЭЭЖ ҮЗЭЭРЭЙ АРД ТҮМЭН, ҮНЭХЭЭР ГУЙЖ БАЙНА
АНынхан сонгуулийн удирдамжаа тойрог хэсгийнхэндээ өгсөн байна шүү. Энэ бузар намынхан хүчирхийллийг эхлүүлэх шинжтэй боллоо. Тодорхой нам, сонгогчдын эсрэг элдэв шалтаг ,шалтгаан заан өөрсдийн шүүх цагдах , баривчлах, хорих нийтэд илчлэх хэвлэлд түрүүлэн гүтгэх арга хэрэглэхээр зааварчилгаанууд өгчээ. Энэ сэдэл нь нөгөө олон зөвшөөрөл, сурталчилгааны ажилчдын үнэмлэх гэх мэтийг эд нар шалган шүүх юм гэнэ. Алалцана даа та нартай.
Хөгийн амьтан л байхгүй юу. Хүний нүд их юм хэлнэ дээ. Хийсэн бүтээсэн юмгүй. Төрийн өмчийн хорооноос эхлээд одоог хүртэл хор найруулсаар, хонзон санасаар яваа. Ядахдаа ганц өдөр ч болов сэтгэл тэнэгэр , Монгол уужуу зангаар алхаж үзээгүй гэж болож байна.
Вакум цонхонд зориулагдсан ялаа шумуулын орос торыг захиалгаар чанартай хийж тогтоож бна.Баталгаа 3жил.Үнэ 35000төг.Орос тех.Утас:95000020,95050020
Вакум цонхонд зориулагдсан ялаа шумуулын орос торыг захиалгаар чанартай хийж тогтоож бна.Баталгаа 3жил.Үнэ 35000төг.Орос тех.Утас:95000020,95050020
Вакум цонхонд зориулагдсан ялаа шумуулын орос торыг захиалгаар чанартай хийж тогтоож бна.Баталгаа 3жил.Үнэ 35000төг.Орос тех.Утас:95000020,95050020
мундаг иддэг гэсэн үгүү
Хөгийн амьтан л байхгүй юу. Хүний нүд их юм хэлнэ дээ. Хийсэн бүтээсэн юмгүй. Төрийн өмчийн хорооноос эхлээд одоог хүртэл хор найруулсаар, хонзон санасаар яваа. Ядахдаа ганц өдөр ч болов сэтгэл тэнэгэр , Монгол уужуу зангаар алхаж үзээгүй гэж болож байна.
Z.Enkhbold mundag uls turch. Amjilt. Bitgii ataarhtsgaa. Yaltchgui shildeg, uls turd bh hun
Z.Enkhbold mundag uls turch. Amjilt. Bitgii ataarhtsgaa. Yaltchgui shildeg, uls turd bh hun
энэ ном борлогдохгүйээ. Мөнгийг нь Энхболд өөрөөр төлсөн байлгүй дээ.
Enhbold hamgiin balai buguud dolignyyr hybia hicheesn er myy yg oldohoo bolison dyrak en nohoig.gargaj er bolohgyi
ХӨ ,ЯМАР балиар долдой ,ЯС горьдсон нохой вэ,нохойн орондоо тавтай морил,чамд ,чиний үр хүүхдэд яг тохирно.
doldignoson daldagnasan iim ichij uhmeer umnuud l jaahaqn gaigui amidardagtsag bolj dee. yamar ch oogui gene shuu hahahaha eleg hoshchihloo.
Энхболдын ***** ямар амттай юм дээ??? Таалагдсан уу???
Уншинаа тэсэн ядан хүлээж байна.Энхболд өөрийн гэсэн зүэл баримтлалтай хүн.Ер нь чанга даа.Бямөасүрэн гуайн хэлээр нохой,нохой гэхдээ манай нохой
З.ЭНХБОЛД МОНГОЛЫН ТӨРД ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН НЭГ. ТҮҮНД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ БАЙХГҮЙ. М.ЭНХСАЙХАН , С. БАЯР НАРТАЙ ЭН ТЭНЦҮҮ ПРАГМАТИК ЛИДЕР.ХУРАЛ УДИРДАХ ҮЕД ЭНЭ БАЙДАЛ НЬ ТОД ИЛЭРДЭГ.ТЭР ИЛҮҮ ҮГ ПОПДОХЫГ ШУУД ТАСЛАН ЗОГСООДОГ НЬ ТАХИА ТАРХИТНУУДАД ОЙЛГОГДОХГҮЙ МЭДРЭМЖ Ч БАЙХГҮЙ ,МУЙХРААР ЭЛДВЭЭР ХЭЛДЭГ.
Наад "Тайрдас Энхболд" чинь төрөөс төрсөн тэрбумтан, том хулгайч шүүдээ! Намхан тагжгар биеийг нь өндөр шунал нь нөхөж байдаг этгээд!
yu ***** bgaay,,
Солиорцийн
Хамгийн их уншсан