Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зуслан чиглэлийн 16.3 км зам 20 жил тэснэ

-42 жил засаагүй  замын ажлыг ганцхан жилд гараас гаргав-

42 жил өргөтгөн шинэчлэх нь байтугай өөдтэйхэн урсгал засвар ч хийж байгаагүй зуслан чиглэлийн автозамын ажлыг ганцхан жилийн хугацаанд гараас гаргалаа. Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөр-бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.3 км автозамыг тэртээ 1973 онд ашиглалтад авч байснаас  хойш 42 жилийн турш өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байсангүй. Хот өргөжих тусам зусланд газар авах иргэдолширч, тэр хэрээр Дамбадаржаа-Хандгайт-Шаргаморьт чиглэлийн замын ачаалал хэрээс хэтэрч, зорчих хэсэг бүхэлдээ бүтцийн эвдрэлд ороод байв. Худалч хүнд зам гэхээс илүү там болоод байсанэнэ замыг өргөтгөх, шинэчлэх тухайд үе үеийн хотын удирдлагууд анхаарал хандуулж байсан ч “хөрөнгө мөнгөгүй”, “зам хааж засвар хийхэд хүндрэлтэй” гэх шалтгаанаар хойш тавьдаг байв. Гэвч сэтгэл байвал шийдэл олддог гэдэгчлэн 42 хоёр жил ганц нүх ч бөглөж байгаагүй замыг монгол замчид ганцхан жилийн дотор бүрэн шинэчлэв.

Өнгөрсөн жилийн зургадугаар сараас эхэлсэн өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд долоон метр өргөн зорчих хэсэгтэй байсан хуучин замыг Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын эцэс хүртэлх 9.6 км зайд далангийн нийт өргөнийг 16.8 м, зорчих хэсгийг 12 м, дөрвөн эгнээ болгон өргөтгөөд зогсохгүй 1.5 метр өргөн дугуйн болон явган замтайгаар шийджээ. Мөн Шаргаморьтын уулзвараас Хандгайт хүртэлх 6.7 км замын далангийн нийт өргөнийг 12.3 м, зорчих хэсгийг долоон метр өргөн, хоёр эгнээ, нэг метр явган зам, нэг метр ногоон байгууламж, хоёр метр дугуйн замтайгаар шинэчилжээ. Уг ажлын хүрээнд Шаргаморьтын эцэст, Сэлбэ гол дээр байрлах 50 метр урт хуучин гүүрийг буулгаж, 9.5 метр өргөн зорчих хэсэг бүхий 1.5 метр явган, хоёр метр дугуйн замтай 50 метр урт, хос төмөр-бетон гүүр шинээр барьсан байна.

Өргөтгөн шинэчилсэн 16.3 км автозам дагуу 51 цэгт автобусны буудал, 44 цэгт ус зайлуулах төмөр, бетон хоолой, гадаргын ус зайлуулах лоток байршуулж гэрэлтүүлгийг цогцоор нь шийджээ. Нийслэлийн хэмжээнд сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалтад тооцож болох эл ажилд Япон технологи ашигласнаараа давуу талтай. Үндэсний бүтээн байгуулагч “Тэгшт плант”, “Төгс зам”, “Эрдэнэ зам”, “Наранбулаг-хан”, “Мотор сервис”, “Офис сервис” ХХК-ийн замчид гар бие оролцсон эл бүтээн байгуулалтад хүйтэн сэрүүн уур амьсгалтай оронд өргөн дэлгэр ашиглагддаг япон технологи нэвтрүүлсэн бөгөөд гүйцэтгэгчдийн зүгээс 20 жилийн баталгаа өгч байна. Эл технологи нь автозамын асвальтан хучилтын битумын хатуулаг чанарыг цемент, эмульс ашиглан хүссэн хэмжээгээр өөрчлөх боломжтой бөгөөд хавар газар гэсэх үед үүсдэг замын хагаралыгбагасгах, үгүй болгох боломжтой аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн оны зургадугаар сард иргэдэд хандан гаргасан уриалгадаа “Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозам, нийслэлчүүдийн зуслан руугаа зорчдог Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөр-бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.3 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэллээ. Энэ ажил ирэх жилийн зургадугаар сард дуусна. Цаашид налайхын замыг шинэчлэхээр зорьж байна” гэж байсан. Тухайн үед иргэдийн дунд эл уриалгыг “худал үг” гэх нь байсан ч өдгөө биелэлээ олжээ. Зуслан чиглэлийн автозамын ачааллыг хоёр дахин бууруулах үр өгөөжтэй эл бүтээн байгуулалтыг өчигдөр албан ёсоор хүлээн авсан юм. Шинэ замын нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн автозамын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хариуцсан орлогч дарга С.Очирбат тэргүүтэй албаны хүмүүс болоод иргэд, оршин суугчид оролцлоо. Хотын дарга Э.Бат-Үүл ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Зам дагаж хөгжил гэдэг. Иргэддээ ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх, хотын төвийн замын ачааллыг бууруулах цаашлаад зуслангийн газрыг төвийн шугам сүлжээнд зорилгоор нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар эл бүтээн байгуулалтыг зориглон эхлүүлсэн. Эхэндээ эмээж байсан ч манай замчид чадлаа. 40 жил засвар хийгдээгүй өөрсдийн гараар өргөтгөн шинэчиллээ. Тиймдээ ч замаа дагаж хөгжих үндэс бүрдлээ гэж харж байна. Араас нь “Хашаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Зуслангийн айлууд байр байшингаа төвийн шугам сүлжээнд холбожүүнийг дагаад иргэдийн өмч хөрөнгийн үнэ цэнэ ч өснө. Эцэст нь замчиддаа тусалж газраа чөлөөлж, ойлгож дэмжиж байсан иргэд, оршин суугчиддаа баярлалаа” гэсэн юм.

Д.Төгсбаяр: Японы Хоккайдод хэрэглэдэг технологи
нутагшуулахыг зорьж байна

                                                    “Төгс зам” ХХК-ийн ерөнхий захирал

-Зөөлөн битум ашиглахын давуу тал болоод нэвтрүүлсэн технологио товч тайлбарлаж өгөөч?

-Асвальтан хучилтыг дахин боловсруулах аргаар, газар дээр нь цемент, эмульсээр суурь хучилт хийдэг технологи л доо. Товчхондоо, хөнгөвчилсөн хучилтын аргаар автозам барих технологи юм. Энэ хүрээнд ердийн температурт хэрэглэдэг асвальтан хучилтыг Монголд анх удаа нэвтрүүлсэн гэж болно. Манайх шиг замын хагарал ихтэй, харьцангуй хүйтэн уур амьсгалтай оронд хамгийн тохиромжтой арга.Монгол орон Японы Хоккайдо аралтай уур амьсгалын хувьд ижил төстэй. Тиймээс Японы хамгийн хүйтэн бүс нутагт ашиглагддаг япон замын технологийг Монголд нутагшуулахаар ажиллаж байгаа юм. Ашиглахад хялбар, чанартай, эдэлгээ удаан, хүйтэн сэрүүнд нөхцөлд хамгийн тохиромжтой гээд олон талын давуу талтай технологи.

-Танай компани нийт замын хэчнээн км-ыг нь барьсан бэ. Мөн айлууд газраа чөлөөлөхгүй ажил удааширсан тал бий?

-Нийт 16.3 км замын эхний таван километрийг “Тэгшт плант” ХХК хийсэн бол 4.6 км-ыг нь манай компани хийж гүйцэтгэлээ. Харин Хандгайт хүртэлх зам дээр “Наранбулаг-хан” ХХК ажилласан. Ганц нэг айл газар чөлөөлөх тал дээр хойрго хандсанаар ажил багахан удааширсан тал бий. Гэхдээ график хугацаандаа дууссан.

Д.Нанзаддорж:Зуслан чиглэлийн замын ачаалал хоёр дахин буурна
                                                    Нийлэлийн автозамын газрын дарга 
  
-Шинэ зам зуслан чиглэлд төдийгүй хотын төвийн хөдөлгөөний эрчим, ачааллыг бууруулах байх?

-Сайн анзаарвал Санзай, Салхитын ам, Яргайтын богинод байдаг айлуудаас аваад зуслангийнайлууд өвөл, зунгуй суурьших нь их болж. Тиймдээ ч энэ чиглэлийн замыг 2000 оноос хойш шийдэх гэж олон арга хэмжээ авч байсан. Харамсалтай нь, хоёр асуудалыг өнөө хүртэл шийдэж чадаагүй. Нэгдүгээрт, маш их хөрөнгө оруулалт шаардагдаж байсан. Хоёрдугаарт замын ажлын үед хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэхээ мэдэхгүй байсан хэрэг. Энэ хоёр шалтгааны улмаас энэ замд гар хүрч чадалгүй нэлээд хугацаа алдсан байдаг. Харин 2015 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зориглон эхлүүлж,ингэхдээ аль болох зуслангийн иргэдийн ая тухыг алдагдуулахгүй, богино хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн. Тиймдээ ч энэ ажил өнөөдөр дуусчихаад байна. Бид ганцхан жилийн хугацаанд дөрвөн эгнээ, 16.3 км автозам, тус бүр 50 метрийн урттай хос бетон гүүр ашиглалтад оруулж чадлаа. Ингэснээр зуслан чиглэлийн замын ачаалал хоёр дахин буурна.

-Өнгөрсөн хавар шинээр тавьсан зам хагарлаа, эвдэрлээ гэх иргэд их байсан. Энэ тухайд?

-Хөдөлгөөний эрчим ихтэй замуудын чанарыг сайжруулах мөн замын далангийн суурь хөлдөлт ихтэй үед хэрхэн эвдэрч, өөрчлөлт орохыг үзэх зорилгоор замын нэг хэсгийн суурь хучилтыг эхэлж хийчихээд өнгөн хучилтыг өнжөөж, хойтон жил нь хийх арга нэвтрүүлсэн юм. Энэ нь хөдөлгөөнд саад болдоггүй сайн талтай. Тиймдээ ч Хандгайт, Шадивлангийн чиглэлийн замыг суурь хучилтаар нь өнжүүлсэн хэрэг. Тэр нь өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард буюу хөрс гэсдэг ид үед хэд хэдэн газар эвдрэл өгсөн. Түүнийг нь зарим иргэд маань буруу ойлгож “Өнгөрсөн жил барьсан зам нь эвдэрч эхэллээ” гэж байсан. Үнэндээ бид далан, суурь хучилтаа өнжөөх байдлаар хүйтний улиралд хэрхэн өөрчлөлт үзүүлэхийг мөн үүсч болох байсан эрсдэлийг бууруулсан хэрэг. Түүнээс өнгөн хучилтаа хийгээгүй байсан юм. Үүнийг л зам эвдэрлээ, хагарлаа гэж буруу ойлгосон хэрэг.

-Бүтээн байгуулалтад хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бэ?

-Нийт 25.3 тэрбум төгрөгийн төсвөөр бий болсон зам. Мөнгөн дүнгээр нь аваад үзвэл харьцангуй боломжийн үнэ өртгөөр бүтсэн гэж болно.

-Шинэ технологийн тухайд юу хэлэх вэ?
-Ер нь замын асвальтан хучилт маш олон төрлийн орц, хольцтой байдаг. Энэ замын ажилд оролцсон “Төгс зам” компани Японы замын компани, инженерүүдтэй хамтарч шинэ технологи нэвтрүүлсэн. Уг технологи нь цаг уурын нөхцөлөөс хамаарч битумын хатуу зөөлнийг сонгон хэрэглэх боломжтойгоороо онцлог. Энэ замд зөөлөн битум ашигласан нь хавар газар гэсэх үеэр үүсдэг замын хагаралыг үгүй болгох давуу талтай юм. Түүнчлэн, Дамбадаржаагаас Шадивлангийн уулзвар хүртэлх замын хашлагыг “L”хэлбэрээр шийдсэн. Замын хучилт маань хоёр тийш тодорхой хэмээр налуу байх стандарттай байдаг. Тиймдээ ч ус нэвчих завсаргүй “L”хэлбэрийн бордюрын эдэлгээ урт, усны цохилтыг сааруулж, өөрийн ховилоор урсгадаг.

-Толгойт чиглэлийн зам засварын ажил эхэлж байна. Хэдий хугацаанд, хэдэн үе шаттай хийгдэж ажил вэ?


-Ерөнхийдөө гурван үе шаттай хийгдэх ажил. Хөрөнгө оруулалт нь төсөвлөгдчихсөн, өнгөрсөн тав дахь өдөр нээлтээ хийгээд ажил эхэлчихсэн явж байна. Эхний ээлжинд 21 дүгээр хорооллоос Толгойтын эцэс хүртэлх хөдөлгөөнийг хаасан байгаа. Үүнийг долдугаар сарын 5-ны дотор нээхээр төлөвлөсөн. Дараа нь Толгойтын эцсийн буудлаас Орбит хүртэлх чиглэлийн засварыг аравдугаар сарын 1-нд дуусгахаар болсон. Ерөнхийд нь өргөтгөж байгаа зам учир дагаад гэрэлтүүлэг, ус зайлуулах сувгийн ажлыг ч давхар шийдэх юм. Тиймээс арванхоёрдугаар сарын 1-нд ажил бүхэлдээ дуусна.

0 Сэтгэгдэл
id zow hunee hotiin dargaraa songojee hot maani hichneen saihan bolj bna
Үүл өнгөрсөн 4 жилд ихийг амжуулсан ихийг бүтээсэн их асуудлуудыг шийдвэрлэсэн одоо ирэх 4 жилд үүнээс ч ихийг та болоод таниа багийнханд итгэл найдвар тавин хүлээ байгаа шүү
Бат-ҮҮлийг муулаад байгаа хҮмҮҮс эхлээд хотын дарга ямар ҮҮрэгтэй хҮн бэ гээд бодчих, судалчих. Тэгээд өмнөх хотын дарга нар хотод юу хийсэн билээ гээд нэг бодоод үзээрэй.
Сүүлийн гурван жилд арай л өөр /мэдээж бүрэн гоё болоогүй байгаа/ хотод амьдарч байгаа нь бодит үнэн дээ
uul bol margaangui ih yum hiij buteesen hun ene hunee ahiad 4 jil hotdoo awch uldeed ehluulsen ajluudiig ni duusguulah heregtei
Амжилт их сайхан2 ажлууд хийжээ
АН овоо юм хийгээд байгаа. Сүүлийн жилүүдэд хот өнгө зүс ороод, цэвэрхэн болоод байгаа.
zamin uulzvaruud saihan bolson shuu, tanid itgejbn, ahiad zunduu ih yum hiigeerei
Yarmag yaltachgui shan bolson bnle. Ger horoolliin orchin tiim shan bj boldgiig say l medlee. Ingeed bodohoor umnu n zasag barij bsn nuhduud yu hj bsiin bol oo.
ажил хийж яваа хүнд алдах онох юм гарна, урьдийн дарга нар юу ч санаачилдаггүй хийдэггүй нам гүм байдаг байсан болхоор л шүүмжлүүлдэггүй, чив чимээгүй мөнгө идэж ууж явж байгаад зугтаад гадаадад гарсан гэж дуулддаг, ийм их ажил хотод хийгдэж байсныг энэ насандаа ч хараагүй, сөрөг хүчин гээд хүний хийсэн бүрийг харлуулаад абйвал өөрсдийн чинь нэр хүндэд халтай болно ш дээ, бидний төлөө яваа хүмүүстээ хааяа ч гэсэн бас урам өгч баймаар байна
Манай Яармагийн дэнжийн цэцэрлэг сайхан болсон шҮҮ. Манай дүүргийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газрын нэг болсон. Өөр олон газар ногоон орчин бий болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулаарай. Хотын дарга сайн ажиллаж байгаа. Ажлын амжилт хүсье.
Бат-Үүлийн гэр хороололд хийж байгаа ажлуудаас дурьдвал ил задгай хог багассан нь илт мэдэгдэж байгаа шүү
Хот өнгөө зассан 4 жил байлаа. Маш их сайхан өөрчлөлт авч ирсэн. Цэцэрлэгт хүрээлэн, авто замын олон ажлууд, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ, гэр хороололын дахин төлөвлөлт эдгээр ажлууд надад маш их таалагдсан. Улаанбаатарыг та л гоё болгоно гэж бодож байна. Онц
niislel hugjihud harin uulen darga ih nemer bolj bgaa shvv
АН гарснаар авилгачдыг илрҮҮлсэн, тӨсвийг ил болгосон, хотын дарга ӨмнӨх дарга нарын халаасладаг байсан мӨнгийг хот тохижилт, бҮтээн байгуулалтанд зарцуулж эхэлсэн.
МАН-ынхан төр барьж байхдаа төсвийн мөнгө идэж уусан, цаанаа хэдэн тэрбумаар нь хав дарсан, гэр бүлийнхэн, хамаатан саднууддаа гадаадад үнэтэй хаус, машин авч өгч тансаглуулсан. МАН-ын үед хотын дарга нар юу хийж байсын бэ. Тэгчээд одоо хотыг хөгжүүлж Үүл баатраас өө хайгаад яах вэ дээ.
Бат-Үүл миний мэдэх хамгийн дажгүй хотын дарга шүү. урд нь хотын дарга гэж байдгыг ч мэддэггүй байлаа
dandaa saihan medee duulgaj helsen amalsandaa hurch bdagt ni uuld bayarlalaa
Бат-Үүл миний мэдэх хамгийн дажгүй хотын дарга шүү. урд нь хотын дарга гэж байдгыг ч мэддэггүй байлаа
Niisleliig 4 jiliin hugatsaand arai denduu hogjuulchihlee odoo dahiad 4 jil ajilchuul buur jishig hot bolohnee
Shinechlelt buteen baiguulalt hotod id urnuj bga. Hotiin zahirgaaniihan sain ajillaj bga. Dahin uliraagad hotoo ulam shan bolgod awchih ymsan
хотынхон тэнэг сохор л биш бол батүүлийг дэмжиж дахин сонгох нь ойлгомжтой
Хотын гэрэлтүүлэгийг маш сайн сайжруулж байгаа дахиж сонгогдоод үлдсэн бүх газруудаа нэмж гэрэл тавиарай
Нийтийн тээврийн үйлчилгээ шуурхай соёлтой,хүртэмжтэй болж эрс шинэчлэгдсэнд иргэн хүний хувьд баярлаж байдаг.Олон хүн ингэж ярьж байдаг юм билээ.Ядаж 2000 онос хойш ийм өөрчлөлт хийгдэж байсан бол өнөөдөр бүр илүү байх байлаа гэж,,, Та бүхэнд амжилт хүсье
Hehehe hvmvvs minedee muulaad l uuluud l goochlood l hezeedee ingej bvhniig vgvisgedeg bolchihwoo yum hiisen hvn l muuluulj magtuuldag gej vnen shvv yu ch hiigeegvi bol ter ene gej gomdolloj uulj goloh yum oldohuu odoo ene yum l bol esergvvtsej uulj golj muu muuhaigaar heldegee joohon bolimoor yum hen ch yu ch hiigeegvi bol henees ch yunaas ch sanal asuugaagvi bol neeg ih aihtar tsarailaal golool muulaal suuh yum oldoh baisan uu gej
yarmagt bol uneheer umnu ni umnu tegeed gereltuuleg hiigeegui bhad yaj bolood bsin ahij garaad hiij bga ajilaa duusgaj ulaanbaatariig ter chigeer n gereltuulegtei bolgoh heregtei shvv Bat-Uulee
umnuh darguudiin balaguudiig tsewerleh gej ih hicheeseen umnuh darguudiin zarsan gazruudiig tsetsleh gd butehgvi negent barisan barilgiig nuraah gd butehgvi yawna shdee nuguudvvl ni ugduguu uguud hamag yumaa bariad duuschihaad bolchison bhad chine tgd nuraa geed helchiwel boogood vhchihdeg yum bgaa biz dee
Umnu n hotiin darga bsn nuhduud hot tohijiltond zartsuulah uchnuun terbumiig huwidaa zawshdag bsn. Harin odoo bol ter mungu gudamjind tsetseg bolon urgaj, gerel bolon gereltuulj, garts bolon barigdaj, zam bolon tawigdaj, baishin bolon suderlej bn.
olon namiin hereg gej alga. Bat-Uul darga helehee ch meddeg,hiine gesenee ur buteeltei ur dunteigeer haruulj chaddag. Setgel sain bol uils sain gej.
МАН-ынхан хотын утаа, хогонд, ӨӨрсдийн гэр бҮлдээ Үнэтэй хувь нэмэр оруулсан даа.
Hiisen ajil bgaa ch hiigeeggui ajil bas ih bgaa ter ajlaa dahij songogdood hiij duusgaarai
Mashin achdag mash zuw shiidwer bsan shuu. Humuusiin uhamsart n oilguulah geheer oilgohgui harin turiiwchtei n buyu torguulitai bolood irheer yamar ih oilgoj bnaa. Odoo suudliin bus zuudgui hun gej bhku bolson ta nart soyliig zaaj bga hund zuger talarh.
hen yu ni hamaagui shvv dee zvgeer l hen ni yu hisen hen ni yug hiigeegui gdgeer l densleh heregtei umnu bvhel bvte 20 garan jil yu ch hiigeegui bhd 4 jild bol unheer ih uurchlult hiij chadsan tiimees ch AN-n bagiig NIT-d demjij yalaasai gj bodoj bgaa
Bat-Uul tuunii bagiin humuusiig dahin songono. 20 jild hj chadagui, hiihig husegui buteen baiguulaltiig 4 jild hiisen bn. Mundag bn.
Бат-Үүлээс өмнө хотын дарга гэж ямар хүн байдаг, юу хийдгийг нь ч мэддэггүй байлаа
Хийсэн ажилтай хүнээс л өө хайна шүү дээ юу ч хийгээгүй зүгээр идэж уусан хүнээс хайх гэхнээ юу ч олдохгүй шүү дээ
Зарим хүмүүс бат үүлийг илбэчин бодоод байдын муу хаашаа ч юм өөрийхөө чадахаараа зүтгээд ажлаал байна шд юманд чинь цаг хугацаа мөнгө төргөг хэрэгтэй байдаг шд
МАН-ын түрүүчийн дарга М.Энхболд,Бадамжунай нар хотын газар өмчөөр хагартлаа баяжаад юү ч болоогүй юм шиг сууж байна.Дараачийн хотын дарга хотын өмч газрыг авлиг_аар өгч шоронгийн хаалга татсан байхад Бат-Үүл нээлттэй явуулж иргэдэд тус болж байхад юү гэнэ вэ МАН-ынхан.Хотын иргэд дахин сонгож ажлыг нь хийлгэнээ 16 онд.Та нар битгий атаарх,дахиж хулгайлах гэж дайрч чадах уу та минь өчүүхэн бодолтой,харин идэж уухдаа агуу
Manai yarmagt gereltuulegiig bol sn tawij ogson bayrlaj bgaa shuu
2012--о с өмнөх замын ажил бол ердөө л нүд хуурсан мөнгө угаах зорилоготой ажлууд байсан гэдгийн сүүлийн 4 жилийн замын ажлыг хараад ойлгож авлаа
яармагийн гэрэлтүүлэг бол үнэхээр сайхан болсон байна лээ
duusgah ahiad 4 jiliig Bat-uul bolood tednii bagiinhand olgoh heregtei amjilt
СОХОР ХҮН ХАРСАН Ч ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ БОЛ БАТ-ҮҮЛ
96. Гэрэлтүүлэг нэмэгдсэнээр орой Үдэш айх аюулгҮй алхдаг боллоо. Утааны асуудлыг зҮгээр л ярьсаар байсан Үе ӨнгӨрч гэр хорооллын дахин тӨлӨвлӨлтийг хэрэгжҮҮлснээр утаа болон олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх гарц болохыг нээж хэрэгжҮҮлж эхлээд байгаа. Энэ мэт хотод ӨнгӨрсӨн 4 жилд олон бҮтээн байгуулалт хийжээ.
Ym huuj bgaa urd ni bsan nohod yu hij honotsin srtgel gargasnig medeh ni medeh bhoo tom hotig avch yavhad tim amar bish shuu zarim neg humuus amia avch yavj chadahgui bj shal hudlaa ym yarihin
Саяхан л ямар хотод амьдарч байсанаа энэ хүмүүс мартчихдаг юм байхдаа хүн айж нохой гаслам л байсан хог шороондоо дарагдаад
22 жилийн хугацаанд хийж бүтээе гэвэл өч төчнөөн л асуудал байсан. Тэд хийгээгүй. Тэд яаж, хаанаас мөнгө унагаах уу гэж бодохоос бус ард түмнээ бодсон удаа байхгүй. Сүүлийн хэдэн жил Үүл баатар хотын дарга болсноор бидний төлөө боол шиг зүтгЭлээ. Дахиад сонгоод жоохон зүтгүүлчих юмсан
Бат-Үүлийг хотын даргаар гаргамаар байгаа бол Бат-Үүлийн багийнхныг сонгох хэрэгтэй. Үгүй бол Бат-Үүл ганцаараа сонгогдоод гарч чадахгүй шүү дээ.
Bat-Uuliig demjine
Бат-Үүлыг заавал дэмжнээ. хүн хүсвэл хийж болно гэдгийг батлаад байгаа хүн дээ. бусад улс төрчид үлгэр дуурайл авах хэрэгтэй
Бат-Үүлыг заавал дэмжнээ. хүн хүсвэл хийж болно гэдгийг батлаад байгаа хүн дээ. бусад улс төрчид үлгэр дуурайл авах хэрэгтэй
aj ahuin ajildaa sain yum
ХАМГИЙН САЙН ХОТЫН ДАРГА ГЭДЭГТЭЙ МАРГААД Ч ХЭРЭГГҮЙ ИХ МӨНГӨ ЗАРСАН ҮРСЭЭН Л ГЭДЭГ МИНИЙХААР БОЛ САЙН Л БАЙНА ШДЭЭ ӨМНӨХ ДАРГА НАР Ч ГЭСЭН НАМДАА ЯЛГААГҮЙ НЭР НӨЛӨӨТӨЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ ТЭД НАР ҮҮЛ ШИГ СЭТГЭЖ ЧАДААГҮЙ СЭТГЭЛ ГАРГААГҮЙ
Hiih yostoi zuilee hj uurgee uhamsarlaj ajildag hotiin darga ta mundag shuu
BATUULIIN suuliin 4hun jild hiisen ajiliinh ni hajuud MAN-ii 20 garan jild hotod hiisen ajliig haritsuulah yum bol uneheer uruwdmuur
МАН тӨр барих хугацаандаа нүдэнд үзэгдэж гарт баригдах юу ч хийгээгүй шд. ӨмнӨх хотын дарга нар ч ажлаа Бат-Үүл гуай шиг сайн хийж байсныг нь санахгүй л байна. Нэр усыг нь, зүс царайг нь хэн ч танихгүй биз хаха.
Хогжил дагаж амьдрал сайхан болно доо, дэмжих ч болно! Амжилт!
Бат-үүл дарга гудамж талбайн тохижилт, авто машины түгжрээ багасалт, дугаарын хязгаарлалт, ипотекийн зээл хэрэгжүүлэлт, агаарын бохирдлоос салах гэх мэт энэ 4 жилд их ажил хийжээ. Морь нохой мэт зүтгэсэн гэж хэлэхэд бараг болно. МАН-ын 22 жил хийгээгүй ажлыг 4 жилийн хугацаанд хийгээд, тулгамдсан асуудлуудыг дор дор нь шийдээд яьж байгаад УБ хотын иргэний хувьд талархаж байгаа.
УГААСАА НҮДЭН ДЭЭР ИЛТ БАЙГАА ЮМЫГ ШҮҮМЖИЛЭХ ХЭРЭГ ЮУН.... ИЙМ ДАРГА ЛАВ МАНАЙ НИЙСЛЭЛД БАЙГАА ЮМ ШҮҮ ХӨДӨӨНИЙ НӨХӨД ӨӨ.... ХУУЧИН ДАРГА НАР БҮГД Л ЭНЭБИШ, ЭНХБОЛД ШИГ БАС ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ байсан
Hot tsewerhen bolood l, turiin uilchilgee ch tsegtstei bolood bga. Ene buhniig Uul darga hiigeegui bol hen ch sanaachilj heregjuulehgui bsn bh da. Anhnii ym buhen aldaatai onootoi baidag. Zarim asuudald humus shuumjleltei handaj bj bolno. Gehdee hj bga huniig demjeed ywah heregtei
Машин ачих ажлаа эрчимжүүлмээр байна дураараа машин тавих асуудал арай л хэтэрлээ. Мөн хотод ирж сууршиж байгаа иргэдиййн хөдөлгөөнд хяналт тавьж ажилмаар байна. Мөн Улаанбаатрын дугаартай машиныг Улаабаатарын иргэн л унмаар байна
Бүхнийг хараар боддог сэтгэцийн эмгэгтэй болчихсон хүмүүс ямар гоё сайхан ажил хийсэн тэд нар муулжил байна харин та битий шантраарай
өмнөх засаг зарах газар юу байна гээд л өлбийгөөд гөлийгөөд хотын газрын зурага дэлгэж тавиад суудаг байсан бол Бат-Үүл хаана асуудал байна хаана бүтээн байгуулалт хийх вэ гээд л суудаг байх гэж боддог шд
Bat uul shig hotiig hogjuulj bgaa hun hun bhkuee sanalaa shuud ogno
haana l asuudal bna ter bvgded hurch ajillsan ajillaj bgaa 4 jil blaa bayarlalaa Uul-ee
ХИЙСЭН АЖИЛ НЬ ҮНЭХЭЭР ИХ ТААЛАГДАЖ БАЙГАА АМЖИЛ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ САЙН ХАШАА ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ ҮНЭХЭЭР ИХ ХҮСЭЖ БАЙГАА ШҮҮ
Зам ч ярилтгүй сайхан болсон шүү. Шинэ уулзваруудыг нэмснээр түгжрэл ч багассан. Сүүлийн 2, 3 жилд хотод их бҮтээн байгуулалт хийж байгаа.
Idej uusang ni yriul bugd l idej uusan baih gehdee hiij buteeseng ni yriul bat uulees oor hun tolgoid orj irehgui l yum bna
Бат-Үүлыг заавал дэмжнээ. хүн хүсвэл хийж болно гэдгийг батлаад байгаа хүн дээ. бусад улс төрчид үлгэр дуурайл авах хэрэгтэй
Bat uul shig hotiig hogjuulj bgaa hun hun bhkuee sanalaa shuud ogno
Ардчилсан нам тӨрд гарснаас хойш замыг чанартай засдаг болсон байна лээ. ӨмнӨ зам тавьж байна гээд л чанаргҮй юм хийчихээд хэдэн сар болоод л ахиад л тэр замаа засна гээд ард иргэдийг ажил, сургуульд нь хоцруулаад Үнэхээр тӨвӨгтэй байсан. МАН-ынхан мӨнгӨ идлээ идлээ гэхэд арай дэндҮҮ тэгэж идэж болохгҮй ээ.
yum hiiheer l eldev doloon ugeer yum bichdeg durakuud manaid buur arai denduu ih baina hund uramiin ug helj chaddaggui bol zugeer duugui baimaar yum
Үүл дарга шиг эхлэж бус дуусгаж сур
Muul heluuleheer ajilj bgaa
хотод хамгийн их тулгамдаад байгаа асуудлуудын нэг бол гарцаагүй утаа. утааг шийдэх хамгийн зөв шийдэл энэ Үүлийн хэрэгжүүлж байгаа сайн хашаа дахин төлөвлөлт 2 санагдсан дахин сонгогдоод эхлүүлсэн ажлаа заавал дуусгаарай амжилт хүсье
BAT-UULEE ODOO HIIJ BGA AJILUUDAA ZAAVAL URGELJLUULEEREI
Зам ч ярилтгүй сайхан болсон байна лээ. Шинэ уулзваруудыг нэмснээр түгжрэл ч багассан. Сүүлийн 2, 3 жилд хотод их бүтээн байгуулалт хийжээ.
Идээд сурчихсан хүмүүс яаж илүү ихийг идэх үү гэж бодохоос биш шунал нь хэзээ ч дарагдахгҮй шүү. МАН-ынхан 22 жил төсвийн мөнгийг идлээ. Ард түмний итгэлийг алдлаа. Хотын газрыг зарж дуусгалаа. Одоо хангалттай.
hotod nur ih bvten bguulalt hiij bgaad ni Bat-Uuld ih talarhaj yawdag
Үүл дарга цасан цариа үүлэн үсгүй ч хийсэн бүтээснээрээ хотын иргэдийн хайр хүндэтгэлийг татаж чадсаан дараагийн 4 жилд ч гэсэн Хотын даргийн суудалд сууж байгаасай гэж хүсэж байна
Хамгийн их уншсан