Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Испанийн шигшээ багтай “Скуадра Аззура” тулна

“Евро 2012” –ын шөвгийн дөрвөн багийн нөгөө хос болох Италичууд сүүлийн арван таван тоглолтонд ялагдал амсаагүй байсан юм. Хоёр багийн тоглолт Польшийн Варшав хотод болсон юм. “Гана” гаралтай Италийн “муу залуу” Марио Балотелли тоглолтын 20 болон 36 дахь минутанд гоолдож дубль хийснээр багаа аваргийн төлөө шалгаруулж чадлаа. Германы баг тоглолтын сүүлийн мөчид Өзил пиналтын цохиолтоор нэр төрийн ганц гоол хийсэн юм. Тус тоглолтонд Буффон гайхалтай байж Германы багийн олон аюултай довтолгооныг аюулгүй болгож байсан юм. Албан ёсны томоохон тоглолтонд Италийн шигшээг хожиж үзээгүй Германчууд “хар цуврал” –аа зогсоож чадсангүй. “Скуадра Аззури” цомын төлөө Испанийн багтай долдугаар сарын хоёрны 02:45 минутаас тоглоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан