Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шведийн АВВА хамтлаг танилцсаныхаа 50 жилийн ойгоор нэгдэнэ

Гочлооч Бьорна Ульвеуса болон  Бенни Андерссона хоёрын танилцсаны 50 жилийн ойг тохиолдуулан шведийн АВВА хамтлаг эргэн нэгдэж байна гэж Expressen хэвлэл бичсэн байна.  

Ульвеус, Андерссон хоёр 1966 оны долдугаар сарын 5-ны өдөр анх танилцаж хамтдаа хөгжим, урлагт зүтгэж, дуу зохиож байя хэмээн шийдсэн гэнэ.  

50 жилийн ойн арга хэмжээнийхээ хүрээнд хамтлагийнхан  Стокгольмд багаараа үдэшлэг зохиох бол Агнетой Фельтског,  Анни-Фрид Лингстад хоёртойгоо нийлэн бүрэн бүрэлдхүүнээрээ концерт тоглохоор төлөвлөжээ.

АВВА хамтлаг 1972-1982 онд нэрд гарч, олон арван цомог гарган дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан юм.
Үүний өмнө тэд энэ оны нэгдүгээр сард Бьорн Ульвеусын зоогийн газрын нээлтийн үеэр бас нэгдэж нэг уулзацгаасан юм.

0 Сэтгэгдэл
Швейд их сонин улс. Дэлхийн супер одод улсаас олноороо төрөн гарсан байдаг.
Хамгийн их уншсан