Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадын хэвлэлд бидний тухай: Америкийн Монгол муж

-Вашингтон яагаад Улаанбаатарыг “хамгийн сайн найз” гээд байна аа-

АНУ, Орос, Хятадын хажуугаар  Монгол Улсыг “гурав дахь сайн найз”-аа болгохыг хүсч байна. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Төв азийн энэ оронд айлчлахдаа мэдэгдлээ.

Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр тэрээр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзсан байна. Тэд Олон улсын хөгжлийн агентлагийн “улс төр, ардчиллын үйл явцад иргэдийн оролцоог дээшлүүлэх” америкийн төслийг ярилцсан юм байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга айлчлалынхаа ганц өдөрт бас монголын үндэсний наадам үзэж сур харвасан гэнэ.

Хамгийн гол нь Керри тал хангай, уулын энэ орныг “Ардчиллын өлгий, баян бүрд” гэж нэрлэжээ.
“Танай оронд нэг талд Хятад, нөгөө талд нь Орос байна. Хэдийгээр том гүрнүүдийн ийм дарамт байгаа ч гэсэн танай орон бол ардчиллын өлгий. Тэгэхээр та нар өөрсдийн үнэт зүйлийн төлөө  тэмцэх ёстой” гэж Керри  хэлсэн байна.
Ийн америкийн гадаад бодлого ази руу маш идэвхтэй чиглэж байгаа нь нууц биш. Харин Вашингтоны төлөөлөгчийн “ардчилал” гэсэн үг хаана  чанга сонсогдож байна, тэнд нь ямар нэг таагүй зүйл болох гэж байгаа юм шиг анзаарагдаж байгаа юм.

Монгол дахь АНУ-ын идэвхтэй үйл ажиллагаа юутай холбоотой вэ гэдэг асуудлаар  Оросын Эдийн засгийн дээд сургуулийн Үндэсний судалгааны хүрээлэнгийн Дорно дахин судлалын сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Алексей Маслов “Энд  дэлхий нийтийн, бүс нутгийн гэсэн хоёр эрх ашиг  байна” гээд ийн тайлбарлажээ.

Сүүлийн хэдэн жил, ялангуяа Обамагийн засаглалын үед АНУ Ази, төв Азид өөрийн байр сууриа алдсан. Бүр 1990-ээд оны үед америкчууд хуучин Зөвлөлтийн улсуудад амжилттай ажиллаж Киргизэд гэхэд л Манас нисэх буудлыг хянаж, Тажикт ч гэсэн амжилттай байсан. Энэ бүхэн АНУ-ын хувьд төв Ази дахь улс төрийн,  үнэнийг хэлэхэд цэргийн гол бааз нь болж байсныг би мэднэ. 

Гэтэл Обамагийн үед энэ нөлөөлөл багассаар Төв Ази дахь  АНУ-ын нөлөөлөл бараг үгүй болсон. Үүнийгээ дагаад бараа эргэлт, санхүүгийн талд ч хяналтгүй болсон. Обама ч сул бодлого баримталж Азид ялагдсан гэсэн шүүмжлэлийн бай байхыг хүсэхгүй байгаа нь мэдээж. Ийм л учраас Керригийн энэ айлчлал, түүний мэдэгдэл нь гадаад, төдийгүй дотоодын хэрэглэгчиддээ зориулсан нь харагдаж байна.

-АНУ-ын  Монгол дахь гол сонирхол нь юу вэ?

-АНУ удаан хугацааны туршид Монгол дахь том хөрөнгө оруулагч байсаар ирсэн. 1990-ээд онд том тоглогч Зөвлөлт холбоот улс эндээс  гарсны дараа монголын олон аж ахуйн нэгж, байгууллага Хятад, АНУ-г ашиглах болсон юм. Жишээлэхэд зэс-молибден боловсруулах үйл ажиллагаандаа .
Монгол бол байгалийн баялаг, зэс, молибден, вольфром, алт элбэгтэй тун сонирхолтой объект. Дээр нь хямд ажиллах хүч байна. Байгалийн цэвэр, хямд хөдөө аж ахуй. Хүн ам сийрэг. Энэ бүхнийгээ ашиглах, дэмжих улсын бодлого дэмжлэг нь тун бага.
Хамгийн эцэст газар зүйн маш ашигтай байрлал байна. Монгол бол Хятад Оросын хооронд бараа тээвэрлэх хамгийн ашигтай  байрлал. Одоо бол ачаа тээвэр оросын Алс дорнодын хатуу ширүүн цаг агаарыг туулан явж байна. Энэ нь тэгээд оросын хамгийн хүн ам таруу, цөөн бүс рүү очиж байгаа юм. Нэгэн цагт Орос-Хятадын ачаа тээвэр Монголоор дамжин шууд Өвөр байгалийн хязгаар буюу оросын бараг төв рүү, хүн ам шигүү хэсэгт очдог байсан. Энэ нь мэдээж тээврийн зардлыг хэмнэх төдийгүй бараа нь хэрэглэгчдэд шууд хүрнэ гэсэн үг.
Ийм болохоор энэ зах зээлийг ашиглаж  өөрийгөө худалдах  нь Монголд маш сайхан боломж.
Тэгээд ч монголчууд хуучин ЗХУ-тай найрамдалтай байснаа сайхнаар дурсч Оростой хамтын ажиллагаагаа  сайжруулна гэж их ярьж байна. Мэдээж үүний нэг гол шалтгаан нь АНУ-ын юм уу, Хятадын хатуу нөлөөлөлд байхыг хүсэхгүй байгаа явдал.
Залуу үеийнхэн бол үүнийг хамгийн гол нь арилжааны гарц гэж үзэж байгаа юм. Ийм л болохоор монгол  эдний аль ч улстай нь хэт ойртолгүй өөрийн боломж, нөөцөө идэвхтэй борлуулах сонирхолтой байна. Юуны өмнө  тээврийн боломжоо ашиглаж үйлчлэх.

-Энэ бүхэн нь “ардчиллын өлгий, баян бүрд” гэдэгтэй хэрхэн уялдаж байгаа нь ойлгогдохгүй байна л даа?

-Ардчиллын тухай Керригийн бүхий л мэдэгдэл нь минийхээр бол Монголд юу бүтээж байгаа болон монгол улс юу хүсч байгаатай нэг их холбоотой биш. АНУ-ын гадаад бодлого маш сайн төлөвлөсөн, маш сайн тооцоотой байдгийг бид мэднэ. Гэхдээ Керри монголд өнөөдөр бий болоод байгаа нөхцөл байдал, асуудлын хажуугаар харж байна. Тэр бэрхшээлийг биш харин амжилт ололтыг дурдаад байгаа юм.

Гэтэл өнөөдөр Монголд огт өөр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа. Юун түрүү нийгмийн тогтвортой байдал. Шинэ  боловсон хүчнээ бэлтгэх, технологийн шинэчлэл гээд. Энэ хүрээнд боловсролын салбарт Орос, Хятадтай холбоо тогтоох талаар АНУ-гаас илүүтэй ахицтай байгаа. Монголд өнөөдөр оросын их дээд сургуулийн салбарууд хэдийнээ ажиллаж эхэлсэн байхад америкийнх бол бараг байхгүйг хэлэхэд л хангалттай.
Монголд нэгэн үеийнхэн бүгд оросоор яг л төрөлх хэл шигээ ряьж байна.
Энэ бүхнээс үзэхэд Керригийн энэ айлчлал Төв азийн орнууд дахь  оросын харилцааг өөрчлөхөд л чиглэж байгаа нь харагдаж байна.

-Тодруулбал...?


-2014 он, 2015 оны эх гэхэд Оросын Ази дахь харилцаа тийм ч амжилттай байгаагүй. Яахав Хятадтай нэлээд ойртсон л доо. Хятадын хувьд юуны өмнө улс төрийн харилцаа чухал байснаас биш эдийн засгийн харилцааг нэг их урьтал болгоогүй байсан.

АНУ харин Москваг Бээжинтэй харилцахдаа тийм ч ухаалаг биш байна гэж харж байлаа. Орос үүнээс үүдээд алдаагаа маш хурдан засч суралцсан гэж болно. 2015 оны зургадугаар сараас Азийн орнуудтай яриа хэлэлцээр хийхдээ огт өөр  бодлогоор ажиллах болсон.

Хятадтай харилцах нь Оросын гадаад бодлогын ганцхан чиглэл биш, хятад ч ганц түнш нь биш боллоо. Орос улс Монголын, АСЕАН-ы гүнд нь орж байна. Японтой яриа хэлэлцээ эхлүүллээ.

Хоёрдугаарт эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр түлхүү ярьж эхэлсэн. Бараа солилцоо, хөрөнгө оруулалтын тоон үзүүлэлт  өөрчлөгдөж ахиж байна. Энэ бол Азийн орнуудын хувьд  хамгийн ойлгомжтой, таатай зүйл.
Эцэст нь Орос улс томоохон, тодорхой төслүүдийн хамтын ажиллагаанд шилжлээ. Өөрөөр хэлбэл “бизнес дэх бизнес”. Миний ажиглаж байгаагаар бол ойрын 5-7 жилд  зөвхөн бараа эргэлт солилцоонд  төдийгүй Ази дахь  Оросын байр суурьт томоохон өөрчлөлт гарна. Хэрвээ манайхан энэ бодлогоо эцэст нь хүртэл үргэлжлүүлбэл шүү дээ.

Бидний энэ үйл ажиллагаа, амжилт зарим америкчуудын сэтгэлийг зовоож байгаа юм. Нэлээд хугацаагаар Азид оросын зүгээс сул орон зай байсан шүү дээ.
Одоо энэ бүс дэх өрсөлдөөн эхэлж байгааг Керригийн айлчлал харуулж байна. Керригийн энэ хачин мэдэгдэл нь Ази руу хандсан харилцаанд АНУ бэлэн биш байсныг л харуулж байгаа юм.

-Монгол дахь байр сууриа бэхжүүлэхэд тэгээд хэнд нь илүү боломж байна гэж та харж байна?

-АНУ-ын бизнесийн хувьд тэд аль хэдийнээ хөл дээрээ бат бэх зогсчихсон улс. Улс төрийн тухайд бол Хятад, Орос хоёрт хамгийн их боломж байна. Монгол бол энэ хоёр улсын дунд байрлалтай улс. Өнөөдөр Монголд эдийн засаг, улс төрийн төслүүд нь “Талын зам” нэртэй төслийн хүрээнд идэвхтэй урагшилж байгааг би мэдэж байна. Энэ бол Орос Хятадын хоорондох тээврийн том гарц. Тэгэхээр монголын хувьд энэ хоёр оронтой харилцаагаа сайжруулж бэхжүүлэхгүйгээр энэ төсөл нь урагшлахгүй. Харин АНУ-ын хувьд энд ямар ч хэрэггүй.

Тэгээд ч монголын эдийн засаг бүхэлдээ ердөө Орос, Хятад хоёроос л хамааралтай шүү дээ. Газар зүйн байрлалаараа ашигт малтмалаа зөвхөн Орос, Хятад хоёроор л дамжуулж зах зээлд гаргана. Зэс, төмрийн хүдрийг онгоцоор тээхгүй нь ойлгомжтой.
Ийм л болохоор Монголчууд өнөөдөр мөнгө олъё гэж байгаа бол Орос, Хятадтай харилцаагаа бэхжүүлэх хэрэгтэй болно гэсэн байна.

ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Монгол, Солонгосын хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан Владимир Грайворонский бас АНУ, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2017 онд тохионо гэдгийг сануулсан байна.

Тэрээр “Энэ бол тийм ч их хугацаа биш. Хамгийн гол нь америкчууд энэ улс руу зөвхөн одоо л анхаарлаа хандуулж байгаа юм биш. Сүүлийн үед монголын хятадтай хиллэдэг газар байдаг зэсийн ордыг эзэмших тендерт америкийн компаниуд идэвхтэй оролцсон.
Монгол дахь АНУ-ын сонирхол эрх ашиг нь зөвхөн эдийн засгийн төдийгүй, геополитикийн сонирхол бас байна. Энэ улс чинь Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд завсрын бүс болж байгаа стратегийн чухал байрлалд байгаа улс. Харин АНУ-ын хувьд энэ хоёр улстай тийм ч сайн биш. Тэгэхээр нөхцөл байдлыг тандаж байх ажиглалтын цэг байлгах, байгуулахыг  хүсч байгаа. Харин Монгол улс үүнийг нэг их хүсэхгүй л болов уу” гэжээ.

                                                        news-front.info сайтад зургадугаар сарын                                                                     06-нд нийтэлснээс 

0 Сэтгэгдэл
Олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлээр шуугаан тариж хоол олж идэх сэтгүүлчид ухамсартай гарчиг олож бичмээр байна. Уншиж байгаа иргэд нь ухамсартай сэтгэгдэлээ бичиж баймаар байна. Таны бичсэн хэдэн өгүүлбэрийг дэлхий уншиж байгаа санмаар байна.Илүү дутуу мэдэхгүй зүйлээ бичмээргүй байна.Сайт дээр та бичиж байгаа бол дэлхийд дуу хоолойгоо хүргэж байна гэдэгээ ямагт санаарай.Монгол улс мөнхөд орших болтугай.
Аль болох олон Монгол залуус АНУ, Их Британи, Япон Герман руу сургуульд очиж сураасай гэж залбирья.
АНУ явсан газарт дандаа цусан зам хоёр талцан хэрэлдэж эдний идэш болж баялагаа алддаг Элбэгдорж Сайханбилэг мэт нь Керрийн хошног долоож Монголын тусгаар тогтнол ганхах вий дээ
odoo bvr sanaa amar hyatadtai niilj bgaad hilee haanaa gj bh shib de haagaad vzehgvi yu yu bloh haasnii chin daraa medegden shd fucking russia
АНУ-ын гадаад бодлого маш муухай.Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд аль улсыг ашиглах вэ гэж өлөн чоно шиг шиншилж явдаг.Жон Керри гэгч Орос, Хятадын эсрэг Монголыг яаж ашиглах вэ гэдэг төлөвлөгөөгөө боловсруулж, манай Монголчуудыг худлаа хошгоруулж өгөөд буцжээ.Бид АНУ-ын идэш болохгүй.Манай 3-гч хөрш энэ тэр гэж эрх мэдэлтэнгүүд их бялдуучилсан байна.3-гч хөрш бол манайд олон бий.Солонгос, Япон гм-ээр... Биднийг Украйн болгох санаа байгаа байх шүү.Тиймээс ул суурьтай болгоомжтой хандах ёстой.
Германд хэвлэгдсэн, Баруунд эрэлттэй байгаа, Амазон (Amazon) -оор 50 US$–аар борлогдож буй "ОРОС,ХЯТАДЫН ЗАВСРЫН МОНГОЛ УЛС" номонд Орос, Хятад, АНУ-ын гурвалжин дунд МУ-ын торгон мэдрэмж, бодлогын чухлыг өгүүлжээ. Интерном, УИД, Азхурд орос монгол хэлээрх нь их хямд-25 төг байна. Amazon-ы холбоос нь: Mongoliya v tiskakh eye sosedey: Surovye ispytaniya i blagopriyatnye vozmozhnosti (Russian Edition): Baasansuren Bayasgalan: 9783659592782: Amazon.com: Books
Гоё хэллээ
Бид бүгд нүүдэллээд америк очиж чадахгүй. Ичээндээ орсон байвгайтай оролдоод хэрэггүй. Өглөө болгон нэг хүний хэлсэн үгийг санаж явах хэрэгтэй. Нэг иймэрхүү.
Монгол Улсын хэмжээнд нийт 848 байгууллага шашны чиглэлээр зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгааг тогтоолоо. Үүнээс 459 буюу 54.2 хувь нь христ, 294 буюу 34.6 хувь нь буддист, 44 буюу 5.1 хувь нь ислам, 51 буюу 6 хувь нь бусад шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн дүн гарсан. Харамсалтай нь,тэдний 352 нь Монгол Улсын хэмжээнд ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна.
Өмхий орос ялагдаад бүр ийш тийшээ хуцах юм
Өнөөдөр зэр ***** хүний олноор хөдөлдөг цаг биш. Технологийн дэвшлээр ялдаг цаг болсон. Манай 2 хөршид хүний хөгжлийг хурдасгах, зогсолтгүй өрсөлдөөн бий болгох систем байхгүй. Орос Хятадад сургуульт төгсөөд Дэлхийд өрсөлдөнө гэдэг худлаа. Залуучууд технологи бүтээдэг орнуудад сурах ёстой
Боловсролын салбар Мүүний гарт байхал монгол хүнийг хөгжүүлэх боломжгүй.
Боддог сэтгэдэг юм их өөр байна. Бидэнд өнөөдөр хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд Орос Хятад биш Япон Солонгос зэрэг технологийн орнуудтай хамтарч ажиллаж тэнд мэрэгжилтэн бэлдэх явдал.Бид Орос Хятатын замаар явж болохгүй. Гэхдээ Америкт ч Украйн шиг ашиглуулж болохгүй
ENE JOOM YAH GEED MONGOL SAIHAN NUTAGT MINI NUUTSAAR IREED TARVAGA DORJ SOLIOT PUREVSUREN NARTAI SEM UULZAAD BNAA BIDEND OROS HYATAD 2 L HANGALTTAI NAIRSAG SAIN HORSHUUD SHUU ANU BOL TESREH BOMBOG SHUU TEDNIIG DAGAJ DANDAA TSUS NULIMS URSAJ YAVDIIN SHUU BUU UZEGD ANHAARALTAI SEREMJTEI BAIGAARAI HUMUUS MINI
Amerik Japoni hurungu oruulalt, nuluulul, tehnik tehnologi heregtrei bailgui yah ve. Amerik l idevhi gargaj hurungu munguu chigluulehgui yum bol Mongolig ontsolj yariad yah ve dee. HUrd heregtei erhem Amerik, japonchuudaa.
УИХ батлах хуулийн төсөл АНУ ЭСЯ дээр бэлэн болдог болчихсон шүү дээ. Америкийн нэг штат болсон нь үнэн. АТГ-ыг ч гэсэн өөрийн санхүүжүүлдэг төрийн бус байгууллагуудаар дамжуулан америкчууд л хянаж байгаа.
АМЕРИК МОНГОЛЫГ ОРОС ХЯТАДТАЙ МУУДАЛЦУУЛАХ Л ГЭЖ БАЙГАА.
monhiin 2 horshtoi bolohoos 3 dagch nar gej hereggui sh de yalngya ANU bol yostoi yaduu doroi ard tumniig deerelhej hoorond ni morgolduulj gazar nutgiig ni bulaaj irsen muu eriin hulgaich nar shuu de
ГОЛ НЬ МОНГОЛЧУУД ЖОН КЕРРИГЫН ҮГЭНД ХОШГИРЧ ХУУРТАГДААГҮЙГЭЭР ҮЛ БАРАМ ХАРИН Ч ИЛТЭД СЭЖИГЛЭН ЗЭВҮҮРХЭН УГТАЖ ҮЗЭН ЯДАЛТАА НЭГ ИХ НУУГААГҮЙ. ЭЛБЭГДОРЖ, САЙХАНБАЛАГ НАРЫН ХАРВАРДАД ДАМЖАА КУРС ҮЗСЭН НӨХДҮҮД Л БӨГСИЙ НЬ ШАЛБАЙТАЛ ДОЛООГООД ЯВУУЛСНЫГ БҮГД ХАРСАН. ОЙ ГУТАМ ХАРАГДАЖ БАЙСАН ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ХЭЛСЭН ДЭЭ.
Гоё хэллээ
Хамгийн их уншсан