Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Илбэчин Копперфильдийг шийтгэхийг шаардлаа


Америкийн нэрт илбэчин Дэвида Копперфильдын нэг үзүүлбэрт оролцох үеэрээ тархиндаа гэмтэл авсан учраас  түүнийг шийтгүүлэх ёстой гэж Британийн иргэн Гэвин Кокс  шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Тэрээр илбэчин үзүүлбэрээ үзүүлж чадалгүй, оролцогсдод аюул учруулж байна, үүнээс болоод би тархиндаа гэмтэл авч, эрүүл мэндээ алдсанаар бизнесээ үргэлжлүүлж чадахгүй боллоо хэмээн өргөдөлдөө бичжээ. Кокс бас ингэж гэмтэл авахаасаа өмнө би лондонгийн Buck клубт ахлах тогоочоор ажиллаж хатан хаан Елизавета, Маргарет Тетчер, жүжигчин Кристофер Ли нарт хоол, зоог бэлтгэдэг байсан гэжээ.

2013 онд Кокс төрсөн өдрөө Лас-Вегас хотод  тэмдэглэж байхдаа Копперфильдын илбийн үзүүлбэрийг үзэж. Тэгэхдээ 13 хүний хамт тайзан дээр зүүсэн торноос хүмүүсийг алга болгоод үзэгчдийн суудлаас гаргаж ирдэг  илбийн нь оролцогч болсон юм байна.
Коксын хэлж байгаагаар бол сайн дурынхан торноос нууц гарцаар гараад явж байх үед тэр халтирч унаад бэртсэн гэнэ. Эмч нар эхлээд түүнийг мөрөндөө гэмтэл авсан гэсэн боловч хожмоо шинжилгээгээр тархины гэмтэлтэй гэж гарчээ.

Харин илбэчин Копперфильд болон түүний багийнхан үүнийг няцааж тэр гэмтлийг Кокс бүр эрт авсан байсан гэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан