Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Буянт-Ухаа 2” хорооллын II хэсгийг дотоодын 70 орчим компани хамтарч барина


Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгасан “Шинэ бүтээн байгуулалт” хугацааны дэд хөтөлбөрт иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангахыг зорилго болгосон. Нийслэлд Төрийн орон сууцны корпорацын “Буянт-Ухаа 1”,  “Буянт-Ухаа 2” хороолол, аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй. Төрийн энэхүү бодлогын хүрээнд өдгөө 5016 айл орон сууцанд ороод байгаа юм. Нисэхийн дэнж дээр дахин нэг том хороолол сүндэрлэхээр бэлтгэл ажлаа эхэлжээ.

Үндэсний бүтээн байгуулалтын корпорац хэмээн дотоодын таван компани нэгдэл болж 2013 онд анх “Буянт-Ухаа 1” хорооллыг барьсан. Монгол инженерүүд, Монгол барилгачдын гараар боссон “Буянт-Ухаа 1” хороололд есөн давхар 28 ширхэг орон сууц, 120 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв, хүүхдийн тоглоомын талбай, автомашины гадна болон дулаан зогсоол зэргийг иж бүрнээр нь бүтээн байгуулсан юм. Барилгын ажилд 700 гаруй мэргэжлийн ажиллагсад, гадна болон дотор засалд 1000 гаруй мэргэжлийн ажиллагсад оролцсон.
“Буянт-Ухаа 2” хорооллын эхний хэсгийн есөн давхар бүхий 30 ширхэг барилга буюу 1620 айлын орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэгийн хамт ашиглалтад оруулж 2015 он төгсгөлд хүлээн авсан билээ. “Буянт-Ухаа 1” хороолол дээрх таван компанийн 3000 гаруй инеженер, техникийн ажилчин, ажилтнуудын хөдөлмөрөөр боссон юм. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэдэд зориулсан олон улсын стандартад нийцсэн зам, гарц, тэмдэг, тэмдэглэлээ хийж, хаалга, цахилгааны шатыг шийдсэн онцлогтой.

Анх төлөвлөхдөө 6500 айлын орон сууц барихаар тооцсоны дагуу тус “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтаар 3900 айлын орон сууц, үйлчилгээний төв зургаа, цэцэрлэг гурав, сургууль хоёр, кино театр, спорт цогцолбор зэргийг барьж, байгуулах юм.
Энэ удаагийн бүтээн байгуулалтыг “Нью Глобал Вейз” компани удирдаж, дотоодын 70 орчим аж ахуйн нэгжийн 5000 гаруй инженер, техникийн болон барилгын мэргэжлийн ажилтнууд оролцохоор болсон. Үүнээс үзэхэд урьд өмнөх хоёр удаагийн бүтээн байгуулалтаас нь өргөн хүрээг хамарсан ажил болох нь харагдаж байна. Дотоодын компаниуд дотооддоо үйлдвэрлэсэн барилгын материалыг ашиглан ажлаа гүйцэтгэх юм. 2018 онд багтаан хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй энэхүү бүтээн байгуулалтын шав тавих ёслолд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, УИХ-ын даргын ипотек барилгын асуудал хариуцсан зөвлөх Г.Байгалмаа, ТОСК-ын захирал А.Гантулга нар оролцлоо.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр гүйцэтгэхээр болсон “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн барилгын ажлын хөрөнгө оруулалтыг “Нью Глобал Вейз” компани 100 хувь шийдэж байгаа аж. Харин 19,32 га газар, зураг төсөл, дэд бүтцийг нь шийдэж өгч буйг “Нью Глобал Вейз” компанийн төслийн удирдагч А.Баттулга хэллээ.
ТОСК-ын захирал А.Гантулга “2014 оны өдийд “Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажил эхэлж байсан. 17 сарын дараа барилгуудаа улсын комисст хүлээлгэн өгч одоо 1764 айл орон сууцандаа ороод байна. Хоёр жилийн өмнөөс л “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалт яригдаж эхэлсэн. Энд 12 давхар 60 ширхэг орон сууц, 1250 хүүхдийн 2 сургууль, 240 хүүхдийн 3 цэцэрлэг, спорт цогцолбор, худалдааны төвтэй баригдана” гэж танилцуулсан юм.
Улаанбаатарын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд томоохон бүтээн байгуулалт голлон хийсэн Хан-Уул дүүргийн хэмжээнд л гэхэд 5000 гаруй ажлын байр бий болгосныг хотын дарга онцолж байлаа.  
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Бүтээн байгуулалтын ажлуудыг нийслэл  бүх талаар нь дэмжиж оролцсон. Албан ёсны бүртгэлээр 216 мянган айл буюу 600 орчим мянган хүн гэр хороололд амьдарч байгаа. Бүртгэлд хамрагдаагүйгээр бол ойролцоогоор 800 мянган хүн орон сууцанд орох шаардлагатай байгаа. Орон сууц бол Улаанбаатарын агаарын, хөрсний бохирдолыг цогцоор нь шийдэх ганц гарц. Бүтээн байгуулалтууд бол дөрвөн жилийн ажлын үр шим. УИХ-ын гишүүд Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмаа нийслэлийнхэнтэй маш сайн хамтарч ажилласан. Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг хуульчилж, УИХ-аар батлууллаа. Ингэснээр бид цахилгаан, ус, дулаан гээд суурь дэд бүтцээ өнгөрсөн жилүүдэд хийж чадлаа” гээд олон барилгачин бүтээн байгуулалтад ажиллаж орлоготой болохоос гадна нийслэлд татвараа төлж, зохих ёсны дэмжлэгээ үзүүлэхийг хүсч буйгаа уламжиллаа. 

Сүүлийн жилүүдэд сэргэж, зөвхөн барилга угсралт гэлтгүй барилын материалын үйлдвэрлэлийг шинэ түвшинд аваачиж, хөгжүүлж буй барилгачдадаа баяр хүргэж, амжилт хүссэн урмыг үг хэлсэн юм. Энэ бол барилгынхаа салбарт үнэнчээр зүтгэж яваа УИХ-ын даргын ипотек барилгын асуудал хариуцсан зөвлөх Г.Байгалмаагийн үг байсан юм.  “Бидний дөрвөн жилийн ажлын үр шимийн  өнөөдөр гарч, дахиад үргэлжилж байна. Энэ их бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэн гар бие оролцсон барилгын салбарынхандаа талархаж байгаагаа илэрхийлье. Барилгын салбарын түүхт 90 жилийн ойтойгоо золгож байгаа. Сүүлийн 20 жилийн бүтээн байгуулалтыг харахад өнгөрсөн дөрвөн жилд дийлэнхийг нь хийсэн нь барилгачид та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн” хэмээн салбарынхандаа хандаж хэлсэн юм.
Монголдоо үйлдвэрлэсэн цемент, арматураар монгол барилгачдын барьсан монгол брэндийн орон сууцны цогц хороолол удахгүй сүндэрлэх нь.

0 Сэтгэгдэл
zamuudiig uneheer goe bolgoson bna le ylanguyaa zuslangiin zamuud buur goe bolson mashin ewdeh shaham enhel donhol bsn urid ni
сүүлд хийгдсэн зам засварууд, уулзварууд, тэмдэглэгээ их сайн болсон байна лээ. Хотод их зүйл хийгээд л байгаа шд Үүлэн үст
Umnu n zam uneheer ih asuudaltai bsn shv. Zam n ene tendee hagartsan tgd shan ywj btal genet donslood l. Odoo harin suuld tawigsan zamuud shan bolson. Zam zaswaruud sain hiigdsen bn lee.Ene metchilen Bat-Uuld magtuushtai zuil mash ih bgaa
Hiisen ajiltaigaa taniltsaj bnashde umnu n ger horoolold gereltuuleggui gemt hereg ih gardag bsn bzd yuch hiigeegui hotiin dargaa haraaj zuheldee ta nar . Hiisen yumiig yaj ch harluulah gd nemergui
Хот өдрөөс өдөрт цэвэрхэн болоод байсан юм. Ийм их ажлуудыг хийсэн болохоор арга ч үгүй байх даа
22 жилийн хугацаанд хийж бүтээе гэвэл өч төчнөөн л асуудал байсан. Тэд хийгээгүй. Тэд яаж, хаанаас мөнгө унагаах уу гэж бодохоос бус ард түмнээ бодсон удаа байхгүй. Сүүлийн хэдэн жил Үүл баатар хотын дарга болсноор бидний төлөө боол шиг зүтгЭлээ. Дахиад сонгоод жоохон зүтгүүлчих юмсан
ажил хийж яваа хүнд алдах онох юм гарна, урьдийн дарга нар юу ч санаачилдаггүй хийдэггүй нам гүм байдаг байсан болхоор л шүүмжлүүлдэггүй, чив чимээгүй мөнгө идэж ууж явж байгаад зугтаад гадаадад гарсан гэж дуулддаг, ийм их ажил хотод хийгдэж байсныг энэ насандаа ч хараагүй, сөрөг хүчин гээд хүний хийсэн бүрийг харлуулаад абйвал өөрсдийн чинь нэр хүндэд халтай болно ш дээ, бидний төлөө яваа хүмүүстээ хааяа ч гэсэн бас урам өгч баймаар байна
ТАНЫГ ДЭМЖИЖ БАЙНА.ЦААШИД Ч ДЭМИЖИХ Ч БОЛНО.МОНГОЛЧУУД МИНЬ СЭНХЭРЦГЭЭ УХААРЦГАА
Бат-Үүл нэр цэвэр болохоор сонгуулийн шуурганаар МАН-ынхан Бат-Үүлийг дийлэхгүйгээ мэдээд хийсэн ажлаас нь өө сэв хайгаад олдохгүй болохоор нь худал гүтгэлгийн мэдээллийг ихээр цацаж хүмүүсийн тархийг угааж байгаа. Тэглээ гээд ард түмний хандлага Бат-Үүлд л байгаа даа.
suuliin 4 jiliin zun tsewerhen ungulug tsetseg nawchaar duursen hotod l amidarlaa zugaalj amarhad hurtel taatai hot goe bolood ireheer humuusiin uhamsar bas dagaad gaigui bolood bh shig
Bi bat-uuliig demjij bna, hiisen yimtai heleh ugtei hun
busad darga nariin hj chadahgui bgag baatar maani hsen.zeel awsanch gsn hiisen odo harin tolgoitin hoiguur ywdag zamig ynzalah l hereg bnda
batuuliig tuuhend bgaagui ih hurungu zartsuulsan hotiin vdarga geed l tsuuraad bh yum hiij baa ajluud ni tuuhend bgaaguigeer biyelelt undurtei bna shvv dee shal demii utaand zarsan munguu uuld ali dr ugchihsun bsn bol ali hediin ger horoolloos salchihsan utaagui suuj bh bsn yum
зөндөө л ажил хийсэн. нүдэнд бүгд харагдаж байгаа. цаашдаа хотоо улам гоё болгоорой гэж Үүл даргад хүсье даа
HOTIIG ALI ERT HOGIIN SAWTAI, 00-TOI BOLGOJ, GER HOROOLLIIG TSEGTSLEED UTAAG, TUGJRELIIG BAGASGAAD UGUH BOLOMJ TEDEND BSN. GEWCH TEDEND HIIH SETGEL BGAGUI EE. TIIM BJ ODOO AJIL HJ BGA NEGNEE UULJ MUULAAD YAHAW DEE.
Цагийн эрхээр хийгдэх байсан гэж ярихаар бол цагийн эрхээсээ аль эрт нэхэгдсэн аль хэзээний хийгдчихсэн байх ёстой ажлуудыг одоо ингээд хийж байгаа нь харамсалтай өмнөх төр засгийн үед энэ асуудлуудаа шийдээд явчихсан байсан бол өдийд жинхэнэ метро нтрээ нэхээд сууж байх ёстой байсан юм.Өмнөх нөхдүүд юу ч хийхгээгүй хийх ч үгүй байсан биз энэ Бат-Үүл л гарж ирснээр хийгдсэн ажлууд шүү дээ
Хотод нэг наст цэцэг тарьсан нь их ач холбогдолтой. Гудманд өнгө зүс нэмэхээс гадна тоосжилтыг багасгана. Өмнөх мээрүүд хот тохижуулалтанд зарцуулагдах мөнгийг өч төчнөөн саяар нь төсвөөс авч л байсан. Гэвч нүдэнд үзэгдэх, гарт баригдах хийсэн ажил нэг ч байгаагүй. М.Энхболд, газрын албаны Сандуй хоёр хотын хамаг газрыг зарж дуусгасан даа. Гишгэх ч газаргүй, эх орон гэж байхгүй, өөр улсын хараат байхыг хҮсэж байгаа бол та нар МАН-ын идэмхий гахайнуудаа сонгоорой.
UNGURSUN 4 JILD HOTOD HIISEN AJIL IH BN. TSAASHID CH URGELJLUULEH YOSTOI, HIIH AJIL IH BGA. UUL TERGUUTEI BAGIINHAN DAHIN SONGOGDOOSOI.
Яаж ч мууллаа гээд Бат-Үүлийн хийсэн ажлыг нуугаад муулаад дараад байлаа гээд алга болчихгүй шүү дээээ
Яаж ч мууллаа гээд Бат-Үүлийн хийсэн ажлыг нуугаад муулаад дараад байлаа гээд алга болчихгүй шүү дээээ
hotiin darga bolood 76-n gishuudiin hiih yostoi ajluudiin yalgaag yalgaj salgadag bh heregtei shvv dee. Bat-Uul bol yalt ch ugui hamgiin sn hotiin darga
Bat-uuld bayar hurgie!!! Humuus taniig shuuhgui, zovhon burhan l shuune!!! Hot maan saihan bolj baigaad olon hun bayarlaj baigaa shuu!!!
yu hiisiin ntr gd bga humuus gudamjaar yavangaa nudee aniad yavj bdimu haashain bee! zamiin uulzvaruudiig zasaj nariin bsn zamuudig urgusguj zuslangiin zamiig zasaj tsetseg nogoo tarij urid umnuh darga nar hj bgagui ih ajil l hiisen bh shuu
Хийсэн ажилтай хүнээс л өө хайна шүү дээ юу ч хийгээгүй зүгээр идэж уусан хүнээс хайх гэхнээ юу ч олдохгүй шүү дээ
бат-үүл энэ 4 жил хотод нэлээд олон шинэчлэл, ажил хийсэн. дэмждэг.
5. Hot udruus udurt tsewerhen bolood, turiin uilchilgee tsegtstei bolood bga. Ene buhniig hiij heregjuulsen hotiin zahirgaaniihand bayrlalaa.
2012--о с өмнөх замын ажил бол ердөө л нүд хуурсан мөнгө угаах зорилоготой ажлууд байсан гэдгийн сүүлийн 4 жилийн замын ажлыг хараад ойлгож авлаа
BATUULIIN suuliin 4hun jild hiisen ajiliinh ni hajuud MAN-ii 20 garan jild hotod hiisen ajliig haritsuulah yum bol uneheer uruwdmuur
zam zasaa l biz geed l yrihiin omno hen ch hotiin aimar bolson zasaagui biz de tegeed ch ih ch bgaa ajil hiisen bol hiisen ogt yuch hiiigeegui humuus manaid h bgaa shuu ylaan hatsart batbayr badamjunai mieogombiin enhbold geed harin tednees ta nar yu hiisiin geed asuumaar bgan
Gazar umchilj awah gj gazriin albanii uudiig olon honog sahidag bsn hund surtal odoo ugui bolj, asuudal neelttei bolson. Amidral iluu hyabar bolj turiin uilchilgeeg irgeded ula oir duhum neelttei bolgoj bga n talarhuushtai.
Ганц нэгхэн ажил биш хэд хэдэн том төсөл хэрэгжүүлж байгаа шүү дэ бат-үүл бол маргаангүй хотын баатар
мундаг хүн дээ хотоо гэсэн сэтгэлтэй
Batuulees omno hosrii daasan habar namar zun ni ch yalgagdahgui shorrondoo hutgaldaad l bj bdg baisan
бид ийм хотын даргатай байгаадаа бахархаж байна. амжилт
Batuul bol ihiig hiij chadsan mundag darga shvv
Uulan yumhiigeed bga hunshd
БАт-Үүлийн тэр Хандгайт явах замд билүү дээ мундаг зам тавьсан байна лээ дугуйн зам нтр хүртэл байсан санагдана би 1 удаа л явж үзсэн л дээ энэ мэтчлэн олон сайхан зам тавиарай амжилт
Хотын өнгө үзэмж түгжирлийн асуудал уул нь бага сага шийдэгдээд л байгаан хэн ч үүнийг тоож ярихгүй дандаа сөрөг талыг ярих юм. Монголчууд амны билгээрээ сайн талыг нь ярьж баймаар л байна шүү
gudamj tusul taalagdaj bn yarmagiin gerliig saihan bolgoson bnle ub ter chigeerei gereltuulegtei bolchuul saihan l bn medeej 1 2sar hiichih ajil bish ireh 4 jild ih zuil hiigeerei gj husii amjilt
Muul heluuleheer ajilj bgaa
yarmagiin gerel yanziin bolson shuu
Хамгийн их уншсан