Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпод оролцох манай тамирчид сүлд дуутай боллоо


Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Бразилийн Рио де Жанеро хотноо зуны олимпын 31 дүгээр наадамд  оролцох баг, тамирчдадаа тусалж дэмжих аяны хүрээнд Олимпын хөгжлийг дэмжих сан, Монголын үндэсний олимпын хороо, “Анир” студи “Увертьюра” хамтлагтай хамтран “Бид эх оронтойгоо хамт” дуу бүтээжээ.

Энэ дууг өчигдөр албан ёсоор олны хүртээл болгосон юм.  Мөн үүрэн телефоны компаниудтай хамтран сонсогчдын хүртээл болгохоор зэхжээ. Олсон бүх ашгийг “Олимпын хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулж Риог зорих тамирчдадаа хандивлах юм байна.

Дууны үгийг А.Эрдэнэ-Очир бичсэн бол аяыг нь Ц.Эрдэнэбат зохиожээ. Ингэснээр манай Монголын тамирчид маань өөрийн гэсэн сүлд дуутай болж буй нь энэ.

Манай улсаас Риогийн олимпод 37 тамирчин спортын есөн төрөлд оролцохоор эрхээ баталгаажуулаад байгаа.  Энэ тоо цаашид ч нэмэгдэх боломжтой. Ирэх сарын 2-ноос хойш олимпод оролцох тамирчдын нэрс эцэслэн гаах  хүртэл энэ тоо өснө хэмээн холбогдох газрын мэргэжилтнүүд нь мэдэгдээд буй. Манай  тамирчид дасан зохицох бэлтгэлээ Рио де Жанеро хотоос 132 км зайд байрлалтай Волта Ретонда гэдэг хотын спортын клубт хийх бөгөөд олимп эхлэхээс 10-12 хоногийн өмнө очих гэнэ. Хоёр сар гаруйн хугацаа үлдсэн учир холбогдох байгууллагууд нь дор бүрнээ бэлтгэлээ базааж байна.

Ажлынхаа эхлэл болгож эх орныхоо нүүр царай болох тамирчдын өмсөх хувцасны загвар шалгаруулах уралдаан  дизайнеруудын дунд зохион байгуулж шалгаруулжээ. Ийнхүү ёслолын хувцсыг монгол дизайнерууд маань ур ухаанаа шингээж, тамирчид бүрийн биед тааруулан оёж байгаа бол спортын хувцсыг нь гадаадын нэртэй брэндээс сонгохоор болсон билээ. Тиймээс ямар брэнд сонгосноо тун удахгүй албан ёсоор зарлах гэнэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан