Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ, аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ


Энэ  сарын 29-нд болох УИХ-ын сонгуульд парламентын 76 суудлын төлөө 12 нам, гурван эвслийн 429 нэр дэвшигч, 69 бие даагч нийт 498 хүн өрсөлдөхөөр болж байна. Тэдний 129 нь эмэгтэй. Нийт нэр дэвшигчдээс  215 нь аймаг орон нутагт, 283 нь Нийслэлийн тойргуудад өрсөлдөх юм.

•    МАН-76
•    АН-76
•    ИЗНН-15
•    МАХН-71
•    МУНН-11
•    Хаан сонголт эвсэл-9
•    БНН-36
•    Иргэний хөдөлгөөний нам-27
•    Эх орончдын нэгдсэн эвсэл-9
•    Ард түмнээ хайрлая нам-13 нэр дэвшигч гэхчилэн бусад намыг оролцуулаад 498 нэр дэвшигч УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болж байна.

Улс төрийн намуудаас эрх баригч АН болоод сөрөг хүчин МАН тойрог бүрт нэг буюу 76 хүнийг нэр дэвшүүлээд байгаа. Мөн МАХН 71, Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвсэл 44 тойрогт, Бүгд найрамдах нам 36, Иргэний хөдөлгөөний нам 27, Социал Демократ нам 17, ИЗНН 15, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч болоод Хаан сонголт эвсэл тус бүр есөн нэр дэвшигч тодруулан өрсөлдүүлж байгаа юм.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрог болон Чингэлтэй дүүргийн 65 дугаар тойрогт хамгийн олон буюу нам эвсэл, бие даагч нйилээд 14 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа бол  Баян-Өлгий аймгийн дөрөвдүгээр тойрогт хоёрхон нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.
Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 27-ны даваа гарагийн 24,00 цаг хүртэл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан