"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Хуучин орон сууцны үнэ буурсаар байна
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаниас Монголбанкны захиалгаар сард бүр “Орон сууцны үнийн индекс”-ийг гаргаж олон нийтэд танилцуулдаг. Тавдугаар сарын орон сууцны үнийн индекс нь 3,4 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0,06 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа аж.
Энэ оны эхэн үетэй харьцуулбал орон сууцны үнэ 1,9 хувиар 2015 оны мөн үетэй харьцуулахад 11,4 хувиар буурсан нь иргэдэд таатай мэдээлэл болж байна. Орон сууцны үнэ сүүлийн хоёр жил эдийн засгийн хямралаас үүдэн харьцангуй тогтвортой байсан бөгөөд өнөөдөр харин ч буурсан үзүүлэлт гарчээ.
Гэхдээ үнэ шинэ орон сууцны хувьд буурсан биш бага зэрэг өссөн байдал ажиглагдаж байгаа бол хуучин орон сууцны үнэ буурсныг судалгаанаас харж болох юм.
Шинэ орон сууц ам.метр нь дунджаар 2006 оны 5 дугаар сарын байдлаар 2040000 төгрөг болж өмнөх сараас 0.7 хувиар өссөн бол, өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувиар буурсан байна.
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны ам.метрийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байгаа юм. Харин хуучин байрны дундаж үнэ өнгөрсөн сараас 0,2 хувиар, 2015 оны мөн үеэс 15,3 хувиар тус тус буурсан байгаа юм. Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна.

0 Сэтгэгдэл