Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шалгалтын зөв хариуг энэ сарын 27-нд нийтэд мэдээлнэ

Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх ЭЕШ энэ сарын 19-нд Физик, Нийгмийн тухай мэдлэг, Орос хэлний шалгалтаар өндөрлөнө. ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn вебсайт дээр байршуулдаг журамтай. Тэгэхээр шалгалтдаа аль хариултыг сонгосноо мэдэж байгаа бол дүн мэдээ нь албан ёсоор гарахаас өмнө буюу энэ сарын 27-нд нийтэд мэдээлэх зөв хариулттай өөрийнхөө хийснийг тулгах боломж бас бий.

Шалгалтын дүн, оноо, жагсаалтыг ирэх сарын сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарлах бөгөөд тухайн шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан дээрхвебсайтаас үзэж болох юм байна. Харин шалгуулагчдын батламж хуудсыг ирэх сарын 5-нд тараана.

Энэ онд ЕБС төгссөн Улаанбаатар хотын  шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсаа өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах бол орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон Монгол хэл бичгийн шалгалтын дүнгийн батламж хуудсаа аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авах юм.

Харин нийслэлд  шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон Монгол хэл бичгийн шалгалтын дүнгийн батламж хуудсаа БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авах юм байна.

Дээрх батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил, буюу 30 сарын хугацаанд хүчин төгөлдөр байх ч үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй гэдгийг БҮТ-ийн мэргэжилтнүүд анхааруулж байна.Түүнчлэн хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон батламж нь их, дээд сургууль, коллежид элсэх үндэслэл болохгүй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан