Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас спирт гаргаж авах арга нээжээ

Харвардын их сургуулийн эрдэмтэн Даниэль Носер дэлхийн дулаарлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор агаараас спирт гарган авах арга нээлээ гэж Science сайт мэдээлжээ.

Эрдэмтэн генийн инженерийн аргаар Ralston eutropha нэртэй шинэ төрлийн бактери гарган авсан гэнэ. Төсөл эхлээд фотосинтезийн аргаар бие организм дахь нүүрс хүчлийн болон ус төрөгчийн ялгарах явцыг нээх зорилготой байж. Гэтэл үр дүнд нь устөрөгч, нүүрс хүчлийн хийг дахин боловсруулж энд нь спиртийн агуулгатай, эрчим хүч гаргаж авах зориулалтаар шатааж болох био масс бий болжээ.

Эрдэмтэн энэ спирт түлшийг ашиглахын тулд дахин боловсруулж, цэвэрлэх шаардлагагүй гэж мэдэгдсэн байна.
Даниэль Носер энэ бактераа манай гаригийн агаар мандал дахь СО2-ыг бууруулахад нөлөө үзүүлэхгүй ч байгаль дээрх түлшийг хэмнэхэд тодорхой хэмжээгээр тус болно гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан