Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын шигшээ багийн тамирчдыг зуны Олимпийн наадмаас хасах шийдвэр гарав


Энэ сарын 17-нд  Венад чуулсан Олон улсын хөнгөн атлетынх холбооны / IAAF/ хурлаар  Орос улсын хөнгөн атлетын шигшээ багийг Бразилийн Олимпийн наадмаас хасах шийдвэр гарчээ. Туйлын харамсалтай энэхүү шийдвэр дэлхийд данстай  Оросын олон нэртэй, хүчтэй тамирчид болон олон сая дэмжигчдийн урмыг хугалав.

Өчигдөр  Олон улсын хөнгөн атлетын зөвлөлийн /IAAF/ хуралдаан Москвагийн цагаар 11.00 Венад эхэлжээ. Руне Андерсен тэргүүтэй зөвлөлийн гишүүд Оросын хөнгөн атлетын холбооноос өнгөрсөн хугацаанд сэргээшийн эсрэг  явуулсан  арга хэмжээнүүдийн  талаар илтгэлийг  сонсчээ.  Андерсен өмнө энэ чиглэлд мэдээжийн хэрэг дэвшил гарсан хэмээн тэмдэглэж байв.

IAAF-д 27 гишүүн байдгаас  Оросын Хөнгөн атлетын холбооны тэргүүн Михаил Бутовыг  хасаад нийт 26 хүн санал хураалтад оролцсон байна. Гэтэл гишүүд Орос улсын шигшээ багийг Олимпийн наадмаас хасах саналыг 100 хувь дэмжсэн байна.

Одоо Оросын зарим тамирчдад Олимпийн наадамд  оролцох эрх  олгох  ганц найдвар энэ сарын 21-ний өдөр Лозаннад болох Олон улсын Олимпийн хорооны хурлаас  үлдээд  байна. Германы ARD   телевизийн сувгаар оросын тамирчдын олон удаагийн сэргээшийн зөрчлүүдийн тухай цуврал кино гарсны дараа Оросын тамирчдын сэргээшийн асуудал мандсан юм. Үүний дараа Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ нь Олон улсын хөнгөн атлетын зөвлөлд /  IAAF/  Оросын хөнгөн атлетын  холбооны ивээл  дор явагдах бүх тэмцээнүүд ялангуяа,  Олимпийн наадмаас  хасахыг зөвлөмж болгосон ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан