“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг ЦАХИМД оруулна
Малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даана
“Найрамдал” зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ
Улаанбаатарт -3 градус хүйтэн
Хан-Уул дүүрэг 5 тэрбум төгрөгөөр зам цэвэрлэгээний автомашин авахаар ТЕНДЕР зарлажээ
УГТЭ-т жилд 24 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчилж, 6500 орчим мэс засал хийдэг
Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цахимжилтыг АТГ-аар шалгуулна
Хөгжөөн дэмжигчдийн үймээнийг Кремль зориуд зохион байгуулж байгаа
Германы Кельн хотын шүүх оросын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч таван хүнийг баривчлах шийдвэр гаргасан байна. “Нийгмийн хэв журам зөрчсөн”, бусдад гэмтэл учруулсан”, цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн” гэж бууртгаж байгаа энэ хүмүүсийг арван жил хүртэл хорих ялаар шийтгэх аюул нүүрлэж байна.
Оросын хөгжөөн дэмжигчид өнгөрсөн пүрэв гарагийн орой Испаниас ирсэн жуулчид руу халдаж зодсон юм байна.
Британичууд Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр оросын хөгжөөн дэмжигчид ингэж удаа дараа эмх замбараагүй байдал үүсгэн зодоон хийж бусад улсын хөгжөөн дэмжигчид, иргэд рүү халдаж байгааг Кремлиэс зориуд зохион байгуулж, оросын тусгай албадыг оролцуулж байгаа хэрэг гэж үзэж байна.
Британийн нэр хүнд бүхий The Guardian сонин энэ бүхий л халдлага үймээнийг оросын тусгай албадын оролцоотойгоор зориуд зохион байгуулж байна гэж бичжээ. Үүнийгээ тэд Оросын эсрэг барууны орнууд нэгдээд байгаагийн эсрэг оросын иргэд, хүчний байгууллага ямар хүчирхэг болохыг харуулах гэж Москвагаас зохион байгуулж байгаа “холимог дайн” гэсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч тэмцээний үеэр англи, оросын хөгжөөн дэмжигчдийн дунд болсон зодооныг ёсзүйгүй явдал гээд “английн хэдэн мянган хөгжөөн дэмжигчдийн эсрэг оросын 200-хан хүн яаж тэмцсэн юм бол" хэмээн гайхсан дүр үзүүлсэн юм.
магадгүй

0 Сэтгэгдэл
ВДВ
Кремль биш гэхэд тулааны урлаг стратеги тактик г.м.тусгай бэлтгэгдсэн бүлэглэл.
2016.08.18
2016.06.20