Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Захидал: Тэр их мөнгөний тухай М.Энхболд та хариу хэлэх болоогүй юу

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт хотын өмнөх удирдлагуудын хууль бусаар зарж үрсэн газрын тухай, түүний үнэ өртгийг дэлгэсэн нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Э.Бат-Үүл дарга 26,9 их наяд төгрөг гэдгийг зөхөн дуудлага худалдааны эхний үнэ гэсэн. Тэгэхээр тэр олон газрыг хууль дүрмийн дагуу дуудлагаар худалдсан бол үүнээс  ч их мөнгө хотын төсөвт орж ирэх байж.

Үүнийгээ больё гэхэд ер нь тэр их мөнгө хаачив гэдэг нь анхаарахгүй байж боломгүй. Э.Бат-Үүл даргын хэлээд тооцоолоод байгаа шиг тийм олон мянган сургууль, цэцэрлэг, орон сууц барьчих мөнгө нэрэээ хаачив. Хэн мэдэх юм бол. Хэн хариу өгөх бол хэмээн олон хүн гайхан асууж байна.

Хууль цагдаагийнхан уу, Санхүүгийнхэн үү, Аудит уу, Шүүх үү.

Энэ үүднээс зарим иргэн гайхсандаа тэр цагт эрх барьж байсан намын даргаас, тэгэх тэгэхдээ бас хотын дарга хийж байсан, тэр их мөнгөний үнэтэй газрын заримыг нь гардан захиран зарцуулсан хүний нэг МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарт захидал илгээн асуусан байна.

МАН-ын дарга М.Энхболдоо, эрхэм Ц.Сандуй нараа,  тэр их мөнгө
хаачсан юм бол...хэлж өгөөч


                                                                                    МоАХ-ны гишүүдээс илгээх нь:

Та бүгдийн амгаланг айлтгая.

Бидний зүгээс хоёр зүйлээс үүдэн та хоёрт ил захидал бичихэд хүрлээ. Эхнийх нь, та нарын гар хөл болсон этгээдүүдээс Улаанбаатар хотын дарга, Нийслэлийн Ардчилсан намын дарга бидний журмын нөхөр Э.Бат-Үүл рүү чиглүүлсэн элдэв гүтгэлэг дайралт эрс идэвхжин, зүсэн зүйл хэлбэрээр өрнөж байгаад эмзэглэх сэтгэл. Дараагийнх нь, хотын удирдлагуудын хийсэн хэвлэлийн хурал дээр дурдагдсан газар олголтын талаарх дүн мэдээнүүд уурсах, жигших сэтгэлийг өөрийн эрхгүй өдөөж байгаа явдал юм.

Бидэнд та нарынх шиг гоёмсог зураг авалт, сайтар төлөвлөсөн найруулгатай видео захидал хийлгэх мөнгө ч алга, цаг зав ч бага байна. Тийм болохоор байгаа боломжоороо гар утасны бичлэг хийж хүргүүлье.

Үгээ товчлоод шуудхан хэлэхэд, МАН-аас томилогдсон үе үеийн хотын дарга нарын олгосон газраас нийслэлийн төсөвт ороогүй АЛДАГДСАН БОЛОМЖ гэж Дэлхийн банкнаас тодорхойлсон 26,9 их наяд төгрөг бол бидний ой ухаанд буухгүй, аймшигтай их мөнгөн дүн байна. Тооны машины дэлгэцэнд ч багтахгүй олон оронтой ийм тоог харахаар уур эрхгүй хүрч байна. Хотын иргэд төдийгүй танай намын жирийн гишүүд ч өөр хоорондоо ярьж ирсэн үгс үнэн аж.

Тэд "Манай намын том дарга нар хотын газрыг гамгүй тараасан даа. Энэ нь л бидний ялагдах гол шалтгаан болдог" гэж ярьдаг нь хөндлөнгийн судалгаагаар нотлогдон гарч ирлээ л гэж харж байна, бид. Хотын төсөвт ороогүй тэр их мөнгөөр юу хийж болох байсныг бид хэрэндээ тооцоолох гэж үзлээ. 26 мянган сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дундаж үнэтэй 2 өрөөгөөр тооцоход 380 мянган айлын орон сууц, 26 мянган км өндөр зэрэглэлийн авто зам тавих нь байна шүү дээ.

Улаанбаатар хот 2012 он хүртэл хөгжөөгүй, хогондоо дарагдсан, утаанд хахсан, зам нь түгжирсэн, иргэд нь бухимдсан аз жаргалгүй хот байсны шалтгаан нь ТА бүхэн байжээ. Иргэдийн амьдрал гундуу, гудамж нь таг харанхуй, хүүхэд нь цэцэрлэг, сургуульгүй өчнөөн удсаны чухам шалтгаан нь МАН-аас томилогдсон хотын дарга нарт оршиж байсан байна. Иргэд одоо баттай мэдэж авлаа. Хэн нэг монгол хүний, аль нэг улс төрийн хүчний гаргасан судлагаа биш, Дэлхийн банкнаас гаргасан тооцоолол шүү дээ!

2012 оноос хойш нийслэл хот минь яаж өөрчлөгдснийг энд байнга оршин суудаг хүн бүхэн мэдэж, мэдэрч байгаа. Хэзээ ийм байлаа? Та нар л хараагүй, мэдээгүй царайлаад байгаа байх.

Та хоёрт зөвлөхөд наад тансаг, үнэтэй харшнаасаа гарч, машинаасаа буугаад гудамжаар алх, хар. Гэр хорооллоор зочил. Үдэш гудамж нь ямархуу гэрэлтэй, гэгээтэй, иргэд нь хэр зэрэг урамтай байгааг биеэр мэдэр! Та нарын түгжрүүлж, гацааж орхисон гудамж, уулзварууд ямар сайхан чөлөөтэй болсныг үз. Та нарын мартаад хаясан гэр хороололд хэчнээн олон байшин сүндэрлэж, хэр олон айл тохилог амьдралтай золгож байгааг мэд. Хотоор нэг хөглөрч, хийсч байдаг хог хаашаа далдарсныг сурагла. Иргэд хэлээд өгнө.

Энэ бүхэн чинь та нарын зүхээд, харлуулах гээд ядаад яваа Э.Бат-Үүлээр удирдуулсан Ардчилсан намынхны хийсэн бүтээсэн ажил юм. Мэдээж, ажил хийсэн хүнд алдаа байдаг. Бид бүгдээрээ л алддаг. Гэхдээ алдаанаасаа оноо нь олон байснаар ажлыг нь дүгнэдэг. Хотын нийт иргэд бол оноо нь илүү байсан гэж үзэж байгаа юм билээ. Тэд өнгөрсөн 22 жилийг тамд байсантай зүйрлэж, ахиж тийшээ ухрахыг хэзээ ч хүсэхгүй, зөвхөн урагшлах, илүү сайн сайхан луу тэмүүлэхийг л зорьж байгаа.

Бид журмын нөхрөө өмөөрнө. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн цагаас нь хамт явсан бид Э.Бат-Үүлээ мэднэ, энэ хотын иргэд ч сайн мэднэ. Тэрэнд та хоёр шиг тийм сувдаг сэтгэл, хойш суудаг зан, амиа хичээх араншин байхгүй. Тийм болохоор та хоёроос цөөн жил хотын даргаар ажилласан мөртлөө та нарын 22 жилд хийгээгүйг сүүлийн 3 жилд амжууллаа. Тийм болохоор та нар хорсож, хорвоогийн хамаг муу муухайгаар түүнийг харааж, зүхэж давшилж байгаа. Хүний ёсноос гадуур гүтгэн доромжилж, амны алдас хийсээр суугаа.

Бид та хоёрт хатуу анхааруулж, бас асуух зүйлс байна. Асуух зүйлээсээ эхлэе. Та нар 26,9 их наяд гэх найгүй их мөнгөөр хотын газрыг хуваарилж, олгож суухдаа гэр хороололд нэг болтугай орон сууны хороолол босгочихъё гэж санасан уу? Та нар төсвийн мөнгөөр тансаглаж, төсөл нэрээр хөрөнгө цөлмөж байхдаа замаа өргөсгөе, утаагаа арилгая, гэрлээ асаая гэж сэтгэсэн үү? Та нар иргэдийг зориуд шахуу ядуу, зүдүү амьдруулчихаад, өлмөн зэлмүүн орхичихоод сонгууль болохоор мөнгө тараахаас өөрийг бодож, сэтгэж, хийж бүтээж чадах уу? Үгүй. Тийм болохоор зүгээр л амаа татаад, ажилд нь саад бололгүй явж бай. Та нарын нийслэлийн иргэдэд хүргэх хамгийн тос тус ердөө л энэ. Бүү саад бол! Элдэв гүтгэлгээ зогсоохыг хатуу анхааруулъя. Э.Бат-Үүл энэ хотын иргэд гадаадад чөлөөтэй зорчдог болохын төлөө, өөрийн гэсэн өмчтэй байхын төлөө, орон сууцаа хувьчилж авахын төлөө, аятай тухтай хотод амьдардаг байхын төлөө ихийг хийсэн, цаашид ч хийнэ гэдэгт бид огтхон ч эргэлздэггүй.

МоАХ анх үүсэн гарсан цагаасаа л "Сайн үйлс дэлгэртүгэй" гэж уриалж, ерөөж, тэмцэж ирсэн юм. Э.Бат-Үүл ч энэ уриандаа үнэнч явж сайн үйлсийг дэлгэрүүлж байгаа. Үүнийх нь төлөө журмын нөхөд нь түүнийг тууштай хамгаална, дэмжинэ.

Тийм болохоор сонгууль бүрээр цацдаг, түгээдэг бузар муу зүйлсээ, хар гүтгэлэгээ татаад, ажлаараа, бодлогоороо өрсөлдөх гэж хичээ. Эс бөгөөс Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд явсан журмын нөхөд нь та нарыг илчлэн, сөрж тэмцэх болно. Муу муухайн үндэс болсон, муу үйлийн шалтаг шалтгаан болсон та нар мэт хүмүүстэй бид насан туршийн тэмцэл хийнэ. Монгол улсад сайн үйлс дэлгэрч, бүрхэх, батжин бэхжихийн төлөө бид хамаг бүхнээ зориулсаар ирсэн. Зориулах ч болно.

Сайн үйлс улам бүр дэлгэртүгэй!
Улаанбаатарчууд алхам ч ухрахгүйг мэдтүгэй!

Захидал илгээсэн Улаанбаатар хотын иргэд:

                                            -    Ш.Жаргалсайхан (ХУД)     8998 6257
                                            -    Д.Алзахгүй (ХУД)         9914 5137
                                            -    С.Таня (ХУД)            9986 3369
                                            -    Ц.Түшиг(ХУД)            9990 5218
                                            -    Ж.Цогтсайхан(ХУД)        9800 9998
                                            -    Ц.Доржноров (Багануур)    8875 6781
                                            -    Ц.Түмэнбаяр (БЗД)        9911 4855
                                            -    Д.Пүрэвдорж (ЧД)        8038 1102
                                            -    Г.Цэрэвжав (ЧД)        9505 8364
                                            -    М.Болорчулуун (ЧД)        8015 1404
                                            -    Л.Мөнхжаргал (БГД)        9151 8686
 

0 Сэтгэгдэл
Газрын наймаачин М.Энхболд гэдэг хүний нүгэл нэг л өдөр нүдээрээ гарна даа
Энэ М.Энхболд гэдэг хүнийг чинь яадаг юм билээ дээ. Үхэр юм бол алаад зарчих юмсан.......
миний л мэдэх хамгийн сайн хотын дарга хийсэн бүтээсэн ажлыг нь өмнөх даргуудтай нь харьцуулаад ч хэрэггүй
МАН-ынхан биднийг 22 жил гэр хорооллын бохир, гэрэлгүй гудамж, үмхий автобус, утаатай баар, хагарсан зам, хүнд суртал, хогон дунд амьдруулсныг бүү март!!!
hotiin darga bolood 76-n gishuudiin hiih yostoi ajluudiin yalgaag yalgaj salgadag bh heregtei shvv dee. Bat-Uul bol yalt ch ugui hamgiin sn hotiin darga
Утааны асуудлыг зүгээр л ярьсаар байсан үе өнгөрч гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлснээр утаа болон олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх гарц болохыг нээж хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ мэтчилэн тоочоод байвал барахгҮй нь. Цаашдаа Сайн хашаа хөтөлбөрийг хэрэгжҮҮлснээр гэр хорооллын айлуудыг айл хотлоор нь хөнгөлөлттэй зээлд хамруулж цэвэр, бохирын шугамд холбох юм гэнэ. Хэлсэн бүхнээ хийсэн байна. Цаашид ч илүү ихийг хийж эхэлсэн ажлаа дуусгаарай.
Одоо автобусанд ороод смарт картаа уншуулаад түгжрэлгүй замаар 20 мин сҮнгэнээд л ажил дээрээ оччихдог болсон доо.
Bat Uulee chi shuu
Bat-Uul ch mori nohoi met zutgej bn da. Hotiin irgediig shan amidruulah gj hj boloh ajil bugdiig l hiilee shd. Ta nar iluu yu huseed bgn. Bat-Uul dahin songogdwol daraagiin 4 jild iluu ih ajil hiine gdgt bi l huwidaa itgedeg.
Bat-Uuliin hiisen mun hiij bga ajluud ih bga. Ene buhnees hamgiin chuhal 1 ajil n minii huwid ger horoolliin dahin tuluwlult gj sanagddag. Ene ajlaa urgeljluuleed iluu olon ailiig hamruulbal agaariin, hursnii bohirdol buurna. Ali ali taldaa ashigtai ym bgn.
бүх байгууллага шилэн данс хөтөлдөг болчихсон нь таалагдаж байна
өмнөх засаг зарах газар юу байна гээд л өлбийгөөд гөлийгөөд хотын газрын зурагаg дэлгэж тавиад суудаг байсан байх даа харин Бат-үүл хотод их бүтээн байгуулалт өрнүүлж байна
BATUUL SHIG HAMAG YUMAA HOTDOO ZORIULAH AMITAN OLDOO CH UU GVI CH UU OLDSON GANTSIIGAA L TULTAL NI ASHIGLAAD HOTOO SAIHAN BOLGUULAAD AWAH HEREGTEI
Нэг цэгийн үйлчилгээ чинь их таалагдсан олон газарлуу хөлөө өвдтөл явахгүй оочирлж зогссохгүй гээд их олон давуу талууд байна
Дахин төлөвлөлтийг ганц эхлүүлсэн хүн бол Бат-Үүл энэ төслийг өөр хэн ч эхлүүлж зүрхлээгүй гэр хороололыг хэнч анхаар байгаагүй энэ хүн гарч ирээгүй бол гэр хороолол гэр хороололоороо л үлдэнэ хэзээ ч амьдрах орчин сайжрахгүй байсан
Hotoo gesen setgel zurhtei hunee songoson ni bidnii az. Gol ni ger horoolliig house horoolol bolgoh ajiliig hiih heregtei bn shu
Uuiig harluulii gesen harluulj bolku hetsuu bgaa bh da orsoldogch nart ni
Хэн юу хэлэх бол гэж айж хулчийх хэрэггүй ажлаа үргэлжлүүлээд хийгээд яваарай
hen yu ni hamaagui shvv dee zvgeer l hen ni yu hisen hen ni yug hiigeegui gdgeer l densleh heregtei umnu bvhel bvte 20 garan jil yu ch hiigeegui bhd 4 jild bol unheer ih uurchlult hiij chadsan tiimees ch AN-n bagiig NIT-d demjij yalaasai gj bodoj bgaa
нийтийн тээврийн салбарт өнгөрсөн жил их дэвшийлтйиг хийсэн ахиад жаахан боловсронгуй болчих юм бол машинаа болиод нийтийнхээ тээврээр үйлчлүүлдэг болноооо надтай адилхан бодож яваа 1000 1000н залуус байгаад итгэж байна
Er n hot maani ezentei bolood, ard irgedee boddog dargatai bolsond mash ih bayrtai bn. Gazriin naimaachin Enhbold, Ulaan hatsart, Buurunhii Munhbayar nar yu hiisiin be
niitiin teewriin salbar suuliin 1 2 jild uneheer shinechlelt hiij chadsaan
BAT-UUL HOTIIN DARGA BOLSNOOS HOISH HOT TSEWERHEN BOLOOD BGA. SANAL SANAACHLAGA, HEREGJUULSEN AJLUUD IH BII. 20 GARUI HUR HOGIIN TSEGIIG USTGALD ORUULSAN, TVK-IIN AJILCHDIIN TSALING NEMSEN GSN. HOTIIN GUDAMJAAR HOGIIN SAWNUUD OLON BOLSON GD TOOCHOD BWAL BARHAARGUI IH AJIL, BUTEEN BAIGUULALT HIISEN.
Батүүл даргадаа амжилт хүсье
ХОТОД НЭГ НАСТ ЦЭЦЭГ ТАРЬСАН НЬ ИХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. ГУДМАНД ӨНГӨ ЗҮС НЭМЭХЭЭС ГАДНА ТООСЖИЛТЫГ БАГАСГАНА. ӨМНӨХ МЭЭРҮҮД ХОТ ТОХИЖУУЛАЛТАНД ЗАРЦУУЛАГДАХ МӨНГИЙГ ӨЧ ТӨЧНӨӨН САЯАР НЬ ТӨСВӨӨС АВЧ Л БАЙСАН. ГЭВЧ НҮДЭНД ҮЗЭГДЭХ, ГАРТ БАРИГДАХ ХИЙСЭН АЖИЛ НЭГ Ч БАЙГААГҮЙ.
Хот өнгөө зассан 4 жил байлаа. Маш их сайхан өөрчлөлт авч ирсэн. Цэцэрлэгт хүрээлэн, авто замын олон ажлууд, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ, гэр хороололын дахин төлөвлөлт эдгээр ажлууд надад маш их таалагдсан. Улаанбаатарыг та л гоё болгоно гэж бодож байна. Онц
АМЖИЛТ
Таны удирдсан баг хамт олонд би ОНЦ дүн ямар ч эргэлзгүй тавьнаа.. Та маш богино хугацаанд маш их ажлыг амжуулж бас эхлэлийг тавьсан шүү... Таны ажилд амжилт хүсье.. Эрч хүчээ бүү алдаарай..
Muulj bga malnuud yu medej bicheed bgm be urid n yamar hotod amidarch bailaada odo ymr bgaaga medku davartsan
4 жилийн хугацаанд бишгүй л олон ажил хийжээ. Гэр хорооллын айлууд байранд орж, хашаатай хоосон газраа хҮртэл 2 өрөө байр болгосон хүмүүс ч байна. Би ч бас байртай болмоор л байна.
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА. ЭНЭ АЖЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ ОЛОН АЙЛ БАЙРАНД ОРЖ, АГААР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ БУУРНА.
Muul heluuleheer ajilj bgaa
bat-uul bolood tednii bagiinhand amjilt demjij yawdag shuu
УГААСАА НҮДЭН ДЭЭР ИЛТ БАЙГАА ЮМЫГ ШҮҮМЖИЛЭХ ХЭРЭГ ЮУН.... ИЙМ ДАРГА ЛАВ МАНАЙ НИЙСЛЭЛД БАЙГАА ЮМ ШҮҮ ХӨДӨӨНИЙ НӨХӨД ӨӨ.... ХУУЧИН ДАРГА НАР БҮГД Л ЭНЭБИШ, ЭНХБОЛД ШИГ БАС ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ байсан
Яриад байвал их юм бий. Төсвийн тухайд тэр үеийн үнэ, ханш, өнөөгийн хоёр зөрүү ихтэй. За тэгээд гол асуулт хэн сайн ажилласан бэ гэдэгт хариулахын тулд хийж гүйцэтгэсэн, бүтээсэн ажлыг нь жагсаавал тасархай хол давна л даа. Зарим ажлыг хийгээд дуусгасан, зарим нь дундаа явж байгаа бусдыг нь үргэлжлүүлж дуусгах зөндөө ажлыг эхлүүлсэн байгаа нь илт учраас Бат-Уул даргыг дэмжээд байгаа юм биш Улаанбаатарт амьдардаг иргэний хувьд ажлыг нь дэмжээд байна.
талархаж байна
bat-Uuld amjilt demjij bgaa shvv
БАТ-ҮҮЛИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АЖЛУУДЫН НЭГ БОЛОХ ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫГ МАШ ЗӨВ ЗОХИСТОЙГООР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА. ӨНӨӨДӨР ХЭН НЭГНИЙ ХАШАА БАЙШИНГ БУЛААДАГ БИШ ХАРИН ТУХАЙН АЙЛ НЬ БАЙШИНГАА ЗОХИХ ЁСООР ҮНЭЛҮҮЛЖ БАРИЛГА БАРИХ КОМПАНИТАЙГАА ЯРИЛЦАЖ ТОХИРОЛЦООНД ХҮРЧ БАЙЖ ГЭРЭЭГЭЭ ХИЙЖ ХАМРАГДДАГ БОЛСОН ШҮҮ. ИЙМ УЯН ХАТАН НӨХЦӨЛТЭЙ БОЛСОН БОЛОХООР СОНГОЛТ ЗӨВХӨН ИРГЭДИЙН ГАРТ Л БАЙГАА. ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГ АВУУШТАЙ ТАЛ НЬ ЭНЭ.
MAN hun burt say tawan zuu zugeer taraaj baihiin orond iim buteen baiguulalt hiisen bol manai uls uunnees ch iluu bh bsiin
Гэрэлтүүлгийг өшөө олон газар шийдэж өгөөрэй. Яармагийн гэрэлтүүлэг, амарч тоглох цэцэрлэг бол гоё болсон байна лээ. Хотоо улам гоё болгоорой гэж хотын дарга болон тэдний багийн хүмүүст ажлын амжилт хүсье.
Er n hot maani ezentei bolood, ard irgedee boddog dargatai bolsond mash ih bayrtai bn. Gazriin naimaachin Enhbold, Ulaan hatsart, Buurunhii Munhbayar nar yu hiisiin be
BATUULEER BUH BVTEEN BGUULALTIIN UNDES SUURIIG NI TAWIULCHIHAAD ZA ODOO TA NAR NURAA GJ BGAAM SHIG UUR HUNIIG HOTIINHOO DARGAAR ITGEJ AJLUULAH HVN MASH HOWOR BARAG BHGVI SHVV DEE
Хамгийн их уншсан