Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германы онгоц 90 зорчигчоо орхиод нисчээ


Германы Дюссельпорфоос Дрезден рүү нисэх гэж байсан агаарын тээврийн Eurowings компанийн онгоц 90 зорчигчоо нисэх буудалд орхиод ниссэн явдал гарсан байна. Энэ бүхэн тээврийн болон нислэгийн график, цагийн хуваарьтай холбоотой гэж компанийн төлөөлөгч хэлснийг Ruhrnachrichten сайтад мэдээлжээ.

Тэн байж, нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр бол 40 зорчигч яг цагтаа ирж автобусанд суусан байжээ. Харин үлдсэн 50 нь хугацаанаасаа хоцорсон гэнэ.
Гэхдээ бүх зорчигчийн ачаа тээшийг онгоцонд аччихсан байсан нь зорчигчдыг бухимдуулж зарим нь эмнэлэгт хандахад хүрсэн байна. Агаарын тээврийн компанийн удирдлагууд үйл явдлын төлөө уучлал гуйгаад аяллаасаа хоцорсон хүмүүсийн буудалд байрлах болон өөр унаагаар явахад нь шаардлагатай зардлыг нөхөн олгох болно гэж мэдэгдсэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан