Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянзүрх дүүргийн 14-р хорооны гэр хорооллыг дахин төлөвлөж, 1260 айлын сууц барих ажлыг эхлүүллээ


НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн  8 дүүргийн  37 хорооны 1506,1 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг хамарч байгаа юм. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн хоёр жилийн хугацаанд нийт 7000 гаруй айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлснээс төслийн хэмжээнд 1656 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгаа юм. Энэ онд нийт 4 044 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4 000 гаруй иргэдийг орон сууцанд хамруулахаар ажиллаж байгаа юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхэлсэн ч санхүүгийн хүндрэлээс шалтгаалан хугацаандаа ажлаа дуусгах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүд цөөнгүй байгаа бөгөөд тэдний нэг нь Баянзүрх дүүргийн 13, 14-р хороо, Орон сууцны 14-р хороолол орчмын А, Г, Ё, Д хэсэгчилсэн талбай, нийт 53,1 га газарт  төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Бүрд констракшны Гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК юм.

Тус компани Баянзүрх дүүргийн 13, 14-р хороо, Орон сууцны 14-р хороолол орчмын А, Г, Ё, Д хэсэгчилсэн талбай, нийт 53,1 га газарт 2013 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран, нийт 141 айлын газрыг чөлөөлж, төслийн ажлыг эхлүүлсэн ч хөрөнгө оруулалтын асуудлаас шалтгаалан ажлын явц удааширсан байна. Тэгвэл өнөөдөр “Бүрд констракшны ГХДТ” ХХК хөрөнгө оруулалтын асуудлаа бүрэн шийдвэрлэн, А хэсэгчилсэн талбайн 1260 айлын орон сууцны 4 блок барилгын шавыг тавьж, барилга угсралтын ажлаа  өнөөдөр эхлүүллээ. Шав тавих ёслолын  ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга оролцлоо. Тэрээр “Бүрд констракшны ГХДТ” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан даруйдаа 140 гаруй айлын газрыг чөлөөлж, их эрчимтэй ажиллаж эхэлсэн. Гэвч тодорхой асуудлын улмаас ажил удааширсан байсан. Харин өнөөдөр бид бүгдийн итгэлийг алдалгүй бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байгаад нь баяртай байна. Мөн өнгөрсөн хугацаанд бидний ажлыг дэмжиж, өдийг болтол тууштай итгэж хүлээсэн иргэддээ баярлалаа” гэсэн юм.  Төслийн ажил удааширсан хугацаанд тус компани иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу түрээсийн зардлыг цаг тухайд нь өгч байсан ба газраа чөлөөлсөн иргэдийг 3 үе шаттайгаар орон сууцанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төлөвлөгөөний дагуу 6 дугаар сарын 8-ны өдөр эхний ээлжийн 22 айлыг Баянзүрх дүүргийн 25-р хороонд өөрсдийн барьсан 96 дугаар байранд оруулсан бол одоогоор дараагийн ээлжийн 30 айл өрхийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Харин үлдсэн айлуудыг хуваарийн дагуу 8 дугаар сард орон сууцанд оруулахаар ажиллаж байна.  Энэ оны эхний хагас жилийн байдлаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч Зургаан талт ХХК 150 айлын орон сууц, мөн дүүргийн 8, 16 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч Гангар инвест ХХК 168 айлын орон сууцны барилгыг тус тус ашиглалтад оруулаад байна гэж Нийслэлийн Гэр хорооллын Хөгжлийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан