Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ган-Од буюу Ганбууш байцаагдсан тухайгаа мэдээллээ

Иргэн  Н.Ган-Од  буюу Ганбууш өнөөдөр "Зууны мэдээ" сонины мэдээллийн төвд  "Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа" тухай мэдээллээ.


Түүнийг Солонгос руу эмчилгээ хийлгэхээр явах гэж байхад Онгоцны буудал дээр Цагдаагийн ажилтнууд саатуулж УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст аваачиж мэдүүлэг авчээ. Тэрбээр "Ямар үндэслэлээр намайг шалгаж байгааг ойлгосонгүй. Олон нийтийн сүлжээнд тавьсан тухайн бичлэгт хэн нэгнийг гутааж, нэр төрд  нь халдаагүй. Би үзэл бодлоо л илэрхийлсэн.Ямар нэгэн зохион байгуулалттай тэр бичлэгийг хийгээгүй. Нара ганцаараа цэнхэр хослолтой юм уу. Монголчууд бүгдээрээ цэнхэр хувцас өмсдөг биз дээ" хэмээн ярив.

Харин ч УИХ-д нэр дэвшигч М.Нарантуяа нь  Н.Ган-Одыг доромжилсон. Тиймээс М.Нарантуяад Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд заасныг үндэслэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, нэр төрөө сэргээх нэхэмжлэл гаргасан гэдгээ өмгөөлөгч нь мэдээлэв. Дуучин Нара буюу М.Нарантуяа болохоор "Н.Ган-Одыг бичлэгээр дамжуулж нэр төрд нь халдсан гэж үзэн шалгуулахааар Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан " юм байна. Үүнийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
бузрын өвгөн
Хамгийн их уншсан