Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НАСА цахилгаан моторт онгоц танилцууллаа


АНУ-ын Сансар судлалын агентлаг НАСА бүрэн цахилгаанаар ажиллах хамгийн анхны нисэх онгоц Х-57-г  өнгөрсөн баасан гарагт Вашингтонд болсон Америкийн нислэг болон нисгэгчдийн хүрээлэнгийн жил бүр болдог форумын үеэр танилцуулсан байна.
Далавч дээрээ 14 хөдөлгүүртэй энэ онгоц нислэгийн туршид ганцхан цахилгаанаар ажиллах учраас дуу чимээгүй, байгальд халгүй, ашигтай гэж зохион бүтээгччид нь үзэж байна.
“Нисгэгчтэй онгоцны Х серийн үйлдвэрлэл рүү орсноор өнгөрсөн 10 жилийн судалгааны хүрээнд Х-57 онгоц бий болгосон нь нисэх хүчинд шинэ эрин үе болгох эхний алхам боллоо” гэж фоурм дээр НАСА-гийн тэргүүн Чарльз Болден мэдэгдсэн байна. Цагт 280 км зам туулах хүчин чадалтай, цахилгаан моторт  энэ онгоц үнэхээр түлш хэмнэхээс гадна, агаар мандалд нүүрс хүчлийн хий ялгаруулахыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэдгээрээ иргэний агаарын тээвэрт өргөн ашиглах боломжтой гэж зохион бүтээгчид үзэж байна.

0 Сэтгэгдэл
хувьдаа нэгийг олж авая, машинаас дээр юм
Хамгийн их уншсан