Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Эмч нар тайгад хүүхэд эх барьж, онцгойнхон баавгай хөөж байж
Якутын эмч нар өнгөрсөн ням гарагт битүү тайгад хүүхэд эх барьж аван харин онцгой байдлын албаныхан хүүхдээ төрүүлж байгаа бүсгүй, эмч нар болон шинэ төрсөн хүүхдийг хамгаалан баавгай үргээх хэрэг гарсан байна.
Албаны мэдээгээр бол 40 долоо хоногтой жирэмсэн бүсгүй загас барихад нь нөхөр, төрөл төрөгсөддөө туслахаар явсан юмсанж. Битүү тайга дахь нууранд очоод загасчилж байтал эмэгтэй төрөхөөр өвдөж эхэлж. Нөхөр нь эгчтэйгээ хамт бүсгүйг эмнэлэгт хүргэхээр машинаар явсан боловч машин нь намагт шигдээд зогсчихжээ. Нөхөр нь замаар гүйж бүсгүй машиндаа үлдсэн ч гар утсаар холбоо барьснаар онцгой байдлынхан, эмч нар, цагдаагийнхантай ирсэн байна.
Эмч нар бүсгүйн хүүхдийг төрүүлэн эх барьж байх үед онцгой байдлын албан хаагчид, цагдаагийнхан ойролцоо архирч байгаа хүрэн баавгайг хөөн холдуулж байжээ. Улмаар бүсгүй, шинэ төрсөн хүүхдийг Мирниний районы төв эмнэлэгт хүргэж, одоо эх хүүхдийн бие сайн байгаа гэсэн байна.

0 Сэтгэгдэл