“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг ЦАХИМД оруулна
Малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даана
“Найрамдал” зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ
Улаанбаатарт -3 градус хүйтэн
Хан-Уул дүүрэг 5 тэрбум төгрөгөөр зам цэвэрлэгээний автомашин авахаар ТЕНДЕР зарлажээ
УГТЭ-т жилд 24 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчилж, 6500 орчим мэс засал хийдэг
Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цахимжилтыг АТГ-аар шалгуулна
Карельд нууранд 14 хүүхэд живж амь алдсан эмгэнэлт хэрэг гарлаа
ОХУ-ын Карелийн бүгд найрамдах улсын хүүхдийн эрүүлжүүлэх "Парк-Отель Сямозеро" зусланд Сямозеро нууранд завиар аялж явсан хүүхдүүд салхинд өртөж 14 хүүхэд усанд живж амь алдсан эмгэнэлт хэрэг гарсан байна. Аврах албаныхны мэдээлж байгагаар завьтай аялалд нийт 51 хүн явнаас дөрөв нь насанд хүрэгсэд байжээ.
Аврагчид 2002-2004 оны хооронд төрсөн 14 хүүхдийн цогцосыг гаргаж аваад байна. Аялагчид эргээс 2,5 км-ийн зайтай арлын орчим байгалийн гамшигтай учирсан болохоор аврагчид хүмүүсийг эхлээд арал дээр гаргажээ. Бүгд найрамдах улсын эрх баригчид зусланд амарч байсан бүх хүүхэд, ажиллагсдыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Олон хүн амь үрэгдсэний улмаас Карелийн бүгд найрамдах улс даяар даваа гарагийг эмгэнэлийн өдөр болгон зарлаад буруутай хүмүүсийг мөрдөн шалгаж эхэлжээ.
Зуслангийн захирал Елена Решетова, түүний орлогч Вадим Виноградов, зааваарлагч Регина Иванова, Людмила Васильева нарт “ажил үйлчилгээ үзүүлэхдээ аюулгүй байдлыг хангаагүй”, “болгоомжгүйгээс хоёр буюу түүнээс илүү хүний амь хохироосон” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

0 Сэтгэгдэл