Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойрын өдрүүдэд усархаг бороотой, үерээс болгоомжил


Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мэргэжлийн байгууллагууд замын борооны ус зайлуулах инженерийн шугам, хоолой гаргалгааг шалгах, иргэд гэр хашаа хороогоо усанд автахаас хамгаалахыг анхааруулж байна.

Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж хүүхдүүдээ гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж машинаар гол гатлахыг оролдохгүй байх, голын усны төвшин нэмэгдсэн үед гол усанд  сэлэхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан