Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газраа алдвал бүхнээ алдана гэв

“Хүүхдийн ордны баруун хойд тал, Усан спорт төвийн зүүн тал, Оюутны хотхоны дундах нийтийн эзэмшлийн талбай гээд хэд хэдэн газрыг хотын экс дарга Г.Мөнхбаяр хууль бусаар олгосон. Түүнчлэн хотын экс дарга М.Энхболд явган хүний гарц хаан байж их дэлгүүрийн урд талын талбайг хувьчилсан. Чингисийн талбайн урд талын ногоон байгууламж, 160 дугаар цэцэрлэгийн тоглоомын талбайг орон сууцны зориулалтаар мөн л хотын дарга асан Ц.Батбаяр бусдад худалдсан” хэмээн тэдний гарын үсэг бүхий хууль бусаар олгосон газар эзэмших гэрчилгээний гэрэл зургийг Чингисийн талбайд өчигдөр олон нийтэд дэлгэсэн байв.

“Газраа алдвал бүхнээ алдана” хэмээн гарчиглаж, 2012 оноос өмнө Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан эрхмүүд 26 их наяд 976 тэрбум 42 сая төгрөгтэй дүйх хэмжээний нийтийн эзэмшлийн 50 байршилд хууль бусаар газар олгон, энэ хэмжээний мөнгөн хохирлыг улсын төсөвт учруулсан гэдгийг “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” төрийн бус байгууллагаас олон нийтэд дэлгэсэн нь энэ.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар өмнөх хотын дарга нарын хууль бусаар олгосон газруудын нийт үнэлгээ 26,9 их наяд төгрөгтэй дүйх хэмжээний байсан төдийгүй үүнээс нэг ч төгрөг улсын халаасанд ороогүй талаар хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдээлсэн.

Энэ мэдээллийн дагуу тус ТББ-ынхан Дэлхийн банкны судалгаатай танилцсан байна. Үнэхээр Э.Бат-Үүл даргын хийсэн мэдээлэл үнэн байсан агаад “хууль бус газар олголтын улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагын дуу хоолой болон энэхүү үзэсгэлэнг дэлгэж байгаа” гэдгээ “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэг хэлсэн. Мөн тэрээр “86 мянган мкв газрыг худалдаа, үйлчилгээ, 20 гаруй мянган мкв газрыг гэр бүлийн хэрэгцээнд гэх зориулалтаар хууль бусаар хотын өмнөх удирлагууд үрэн таран хийсэн. Энэ бүх газрын дуудлага худалдааны анхны үнэ нийтдээ 26,9 их наяд төгрөг. А зэрэглэлийн газрын нэг мкв-ын үнэ 15200 төгрөг, Б зэрэглэлийнх 12200 төгрөгийн ханштай байдаг. Гэхдээ энэ нь дуудлага худалдааны анхны үнэ” гэдгийг нэмж хэлэв.

“Манай байрны зураг энд байна. 3, 4 дүгээр хороолол, Ачлал их дэлгүүрийн хойд талын хазайлт өгсөн 16 дугаар байр гэхээр хүмүүс сайн мэднэ. Манай байрны эргэн тойрон дахь нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар олгосон юм байна. Үүнийг сая л эндээс олж харлаа. Бид талбайгаа буцааж авмаар байна. Манайх нялх хүүхэдтэй. Хүүхдээ тэрэгтэй нь аваад гаръя гэхээр явах талбай байхгүй. Салхилуулъя гэхээр салхилуулах газар байхгүй. Орж, гарах гарцгүй. Урд нь хөгшид салхилж, хүүхэд тоглодог байсан талбайг тойруулаад хашаа хатгачихсан. Далан сэтэлж барилга барина гээд байж байгаа” хэмээн Чингисийн талбайн урдуур алхаж явсан Баянгол дүүргийн иргэн Б.Амархүү олон нийтэд дэлгэсэн үзэсгэлэнг үзэж, сонирхонгоо ярив. Үзэсгэлэнг нэлээд сонжиж, нухацтай гэгч үзэж явсан өвгөн ах Ш.Жаргалсайхан “Ц.Сандуй гэж хүнийг сайн мэднэ. Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн, даргаар олон жил ажилласан нэгэн байгаа юм. Энэ хүний захирамжаар тэр бүх газрыг олгож. Иймд хууль бусаар газар олгосон гэх энэ хэрэгт түүнийг холбоогүй гэх аргагүй. Харин одоо Бат-Үүл юу хийх вэ гэхээр, тэр газар худалдаж авсан компаниудаас  нь мөнгөө л нэхчих. Өгч чадвал сайн байна. Харин өгч чадахгүй нэгэн нь газраа чөлөөлөг. Мөн компаний эзэд нь газраа хэрхэн, ямар замаар олж авснаа ил болгох хэрэгтэй. Ил болсон 26 их наяд төгрөг улсын дансанд орчихвол 380 мянган ширхэг хоёр өрөө байр, 26 мянган сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих боломжтой юм байна. Бат-Үүл гарч ирээд хэчнээн сургууль, цэцэрлэг барив. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай Хан-Уул дүрэгт таван цэцэрлэг, гурван сургууль барилаа. Тэгсэн эд нар одоо бид барина гээд байх юм. Урд нь бариж байхгүй яасан юм бэ. Ард түмний үлгэрт итгэдэг цаг өнгөрсөн. Хууль бусаар газар авсан компаниуд улсыг хохиролгүй болго. Түүгээр нь сургууль, цэцэрлэг баръя. Хотхон, хороолол босгьё. Утаанаасаа салъя. Тийм биз дээ” гэж ирээд нэлээд бухимдангуй ярьсан. Үнэхээр ч иргэд хоногийн хоолныхоо төлөө зүтгэж явахад энэ мэт эрх мэдэлтэн, албан тушаалтнууд хэдэн сая, тэрбум ч биш хэдэн их наядаар нь өгөлцөж, авч байгаа тухай дуулаад бухимдалгүй л яахав.

Үзэсгэлэнгийн баримтуудаас дэлгэвэл, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 31 дүгээр сургуулийн биеийн тамирын буюу нийтийн эзэмшлийн талбайг Миеэгомбын Энхболд 1999-2005 онд хотын даргаар ажиллаж байх үедээ төрийн өмчөөс хувийн өмчлөлд шилжүүлжээ. Тухайн үед багш, сурагчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан ч 1130 га газрыг Очир-Ундраа ХХК-д шилжүүлсэн байна. Одоо энэ газар тус компанийн өмчлөлийнх. Түүнчлэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн автомашины талбайг хууль бусаар олгосон байдаг. Дүүргээр нь авч үзвэл Сүхбаатар дүүрэгт энэ бүх газрын наймаа ихээхэн цэцэглэсэн байх юм. Энэ бүгдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажлаа авсан цагаасаа цэгцэлж ирж. Нэг жишээг дурдахад, Сонгино-Хайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хойд талын нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар олгосон байсныг Бат-Үүл дарга хүчингүй болгосон. Ялангуяа нийтийн эрх ашгийг хөндсөн зай талбайг төрийн мэдэлд эргүүлэн авч, тухайн хэсгийн оршин суугчдад хүлээлгэн өгөх ажлыг тэрээр эхлүүлээд байгаа юм.

С.Отгонцэцэг: Энэ мэтчилэн бидний эрх ашиг хохирсоор байх уу

“Газраа алдвал бүхнээ алдана” хууль бусаар олгогдсон газрын үзэсгэлэнг олон нийтэд дэлгэсэн “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэгээс дараахь асуултад хариулт авлаа.

-Яагаад заавал сонгуулийн үеэр энэ бүгдийг дэлгэх болов. Урд нь дэлгэж болоогүй юм уу?
 
-Энэ судалгааг Дэлхийн банкнаас үе, үе хийдэг байсан. 2000 оноос хойш манай улсад хийгдэж ирсэн. 26,9 их наяд төгрөг бол олон жилийн судалгаанд түшиглэн тогтоосон мөнгөн дүн. Энэ талаар Дэлхийн банкны “Монгол улс-Улаанбаатар-Газрын харилцаа менежмент” судалгаа, тайланд тодорхой байгаа. Энэ цаг хугацааг сонирхох тань зөв. Аль нэгэн намын захиалга байхгүй гэдгийг хэлмээр байна. Манай ТББ-ын гишүүд 12 жилийн турш эрүүл мэнд, эдийн засгаараа хохирон байж, Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, газрын асуудалтай холбоотой маргааныг шийдвэрлүүлэхэд идэвхтэй оролцож, үйл ажиллагаагаа чиглүүлэн, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж ирсэн. Ялангуяа нийслэлчүүдийн газрыг хамгаалах чиглэлээр ажиллаж ирлээ. Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нийтийн эзэмшлийн талбайдаа хяналттай байхгүй бол энэ мэтчилэн бидний эрх ашиг хохирсоор байх уу. Энэ бүх материалыг цуглуулахын тулд бид олон жилийг зарцуулсан. Энэ цаг үед иргэдийн нийгмийн идэвх оролцоо нэмэгдэж, аливааг соргогоор хүлээж авдаг. Тиймээс ийм их хэмжээний газар хууль бусаар олгогдсон байна шүү гэдгийг иргэн бүрт мэдэгдэхийг хүссэний үндсэн дээр дэлгэлээ. 

0 Сэтгэгдэл
Хотын өмнөх дарга нарын газрын наймааг сөхөж байгаа бол хамгийн том луйварчин ЭмСиЭс компанийн тухай яагаад хэн ч асуухгүй байна вэ ? хэвлэлийн Хотын өмнөх дарга нарын газрын наймааг сөхөж илчилж байгаа бол хамгийн том луйварчин ЭмСиЭс компанийн тухай яагаад хэн ч уудалж асуухгүй байна вэ ? Хэвлэлийн хуучин үйлдвэрийн 3000 кв. метр газрыг 24 тэрбум төгрөгөөр зарж болж байхад ЭмСиЭс компанийн авлигадаж авсан Драмын театрын ( ЭмСиЭс өөрийн оффисоо барьсан), Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөх ( Централ таур ) , Хүүхдийн паркийн (Шангри Ла зочид буудлаа барьсан) газруудыг ЭмСиЭс -д хэн хэдэн төгрөгөөр зарсан бэ ? Хэвлэлийн хуучин үйлдвэрийн 3000 кв. метр газрыг хууль журмын дагуу дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгөөр зарж болж байхад зөвхөн Хүүхдийн паркийн 30000 кв. метр буюу 3 га газрыг тэгвэл 240 тэрбум төгрөгөөр зарж болох байсныг хотын хуучин дарга нар ЭмСиЭс -д хэдээр хахуульдуулж өгсөн болоо ? Нийслэл хотын маань хамгийн өнгөтэй өөдтэй газар болгоныг үнэгүйгээр луйвардан залилан авч буй ЭмСиЭс компанийн бульхайг Бат - Үүл яагаад сөхөхгүй байна вэ ? ЭмСиЭс бүр давраад сонгуулийг царцааны нүүдлээр шийдэж Улс Ард түмнийг луйвардах гэж улаандаа гаран зүтгэж эхэллээ , Айтугай ! Болгоомжлогтун !
Урдахь хотын дарга нар Хүүхдийн паркийн 3 га буюу 30000 кв.м газрыг ЭмСиЭс компанид ямар үнээр зарсан бол? Яагаад энэ тухай хэн ч сөхөж хариуцлага тооцохгүй байгаа юм бээ?
Бат-Үүл даргад Хуримын ордны зүүн талын талбайг ЭмСиЭс эзэмшээд барилгынхаа талбайг болгочихоод байна гэж иргэд бид олон удаа анхааруулсан ч дуугуй л уулзахаас зугтаагаад байдаг юм билээ. Урьд дарга нараасаа нэг их ялгаагүй л хүн гэж бид ойлгосон шүү. эмСиЭс-тэй найзалдаг хүмүүс ямар нь ойлгомжтой. Ямар ч гэсэн шударга л хүн бишээ
omnoh hotiin darga nar estoi suraggui humuus bsndaa bgaa ch ymuu guu ch ymuu :P
Batuul darga uneheer ih yum hiisen hun shuu Ulaanbaatar hotiig hugjuulj bga gudamj talbaig saihn bolgoj bna
Batuul hotiin darga bolsnoos hoish zam ene ter Haritsangui shn bolood bgaa shvv huurhii min
BAT-UULEE ODOO HIIJ BGA AJILUUDAA ZAAVAL URGELJLUULEEREI
Ulsiin niislel shig bolgoh gej ih l zutgej bga da yumand bas tsag hugatsaa heregtei gehdee suuliin heden jil bol chamlahaarui ih ajil hiisen
BAT-UULIIN ZAMTAI HOLBOOTOI HIIJ BGAA AJLUUD NI IH TAALAGDAJ BGAA
Saporogin uulzwarig uurchilsnur jild 350 gardag bsn auto oslin too 58 bolj buursnig ZTsG-iin statistik harulj bga.
Бат-Үүлийн гэр хороололд хийж байгаа ажлуудаас дурьдвал ил задгай хог багассан нь илт мэдэгдэж байгаа шүү
Yarmagt gereltuuleg tawisnaas hoish gemt hergiin garalt 6.5 huwiar bagassan gsn. Ireh 4 jild iluu olon gudamj, ger horoolliin gudamjind gereltuuleg tawichul gemt hereg garah n bur ch ih bagasna da.
Hot deer bol uultei orsoldoh hun bhku bailgui de zarim humuusiin hajuud hiisen ajiltai hun
umnuh hotiin darga nariig bodwol ih yum hiij bga hundee
hiisen bvteen bguulalt bolood zartsuulsan mungiig ni zvgeer sonsohod ih sonsogdoj bgaa awch ardiin namiin songuuliin show hiij vren taran hiij zvgeer tsatssan ter ih munguur her ih bvteen bguulalt hiij boloh bsniig bas neg bodood uzeech gmeer sanagdah yum
herendeee dajgui ajlaal bgaa
Uuliin dahin tuluwlult ni uneheer shn sanal sanaachlaga bna lee shvv demjij bgaa
Бат- Үүл дарга ч зоригтой хэлсэндээ хүрдэг хүн дээ.Шийдвэр гаргах түвшинд ингэж ажиллах боловсон хүчин манай Монголд олон бий гэж найдаж бгаа...
. Ger horoolol umnu n zugeer l haygdchihsan bsn shde. Harin odoo ehnees n tsegtsleed dahin tuluwlultund hamruulaad bairand orson humuus n shan l amidarch bn. Ireh 4 jild ene ajlaa urgeljluulhes gadna uur olon ajil tuluwlusun bgaagiin neg n Sain hashaa gdg tusul. Bi ch bas hashaanda shan amidarmar l bn. Bat-Uuliig demjsen n ch bolson ym. Tsaashid ch bas demjih bolno.
uneheer sihan medee bna herwee umnuh darga nar zaraagui bsn bol UB udiid nogoon bguulamjiin dutagdald orohoorgui l bh bsn shvv dee
uneheer sihan medee bna herwee umnuh darga nar zaraagui bsn bol UB udiid nogoon bguulamjiin dutagdald orohoorgui l bh bsn shvv dee
Zunduu ajil hiisen hun hen er ni margahgui baih
Bat-Uul ch mori nohoi met zutgej bn da. Hotiin irgediig shan amidruulah gj hj boloh ajil bugdiig l hiilee shd. Ta nar iluu yu huseed bgn. Bat-Uul dahin songogdwol daraagiin 4 jild iluu ih ajil hiine gdgt bi l huwidaa itgedeg.
Zunduu ajil hiisen hun hen er ni margahgui baih
uul darga 4jil yum hiisen hun shuu umnuh hotiin darga nar yu hiisn bilee
Muulaal ih ajil hiij bgaa da setgeleer bitii unaarai ushuu olon ajil hiigerei
Batuuliig Gerel tavisand HUDuurgiin bid bayartai bgaa.
Батүүл дарга бол бусад дарга нарын хажууд хамаагүй илүү энэ хотын төлөө ямар л арга тэр бүхнийг хийж ирсэн шургуу нэгэн байлгүй
хамгийн эмзэг тулгамдсан асуудлуудын дэргэдүүр МАН МАХН нүдэн балай чихэн дүлий өнгөрдөг байсан шү дээ
ХАМГИЙН САЙН ХОТЫН ДАРГА ГЭДЭГТЭЙ МАРГААД Ч ХЭРЭГГҮЙ ИХ МӨНГӨ ЗАРСАН ҮРСЭЭН Л ГЭДЭГ МИНИЙХААР БОЛ САЙН Л БАЙНА ШДЭЭ ӨМНӨХ ДАРГА НАР Ч ГЭСЭН НАМДАА ЯЛГААГҮЙ НЭР НӨЛӨӨТӨЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ ТЭД НАР ҮҮЛ ШИГ СЭТГЭЖ ЧАДААГҮЙ СЭТГЭЛ ГАРГААГҮЙ
BAT-UULIIN ZAMTAI HOLBOOTOI HIIJ BGAA AJLUUD NI IH TAALAGDAJ BGAA
80 onoos hoish soliogui towiin shugmiig bugdiin solij chadsan hamgiin tom ajil ni ene l baisan bh minii bodloor
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг санаачлан хэрэгжүүлснээр одоогоор 2500 гаруй иргэн байрандаа орчихсон байгаа. Цаашдаа илүү олон байршлыг хамруулан ажиллавал агаарын бохирдол, хөрсний бохирдол мэдэгдэхүйц багасна.
Хот маань хөгжөөд л, улам гоё болоод л байгаа. Цаашид бүүр ч гоё болно байх даа
svvliin 4 jiliin hugatsaand hiigdsen zamiin ajil chanar ni hamaagui iluu saijirsan bna leee
тийм ш дээ хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн шүү дээ
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БОЛООД ГУДАМЖ ТӨСӨЛ ГЭЭД ХИЙЖ БАЙГАА БҮХ АЖЛУУД НЬ ҮНЭХЭЭР ТААЛАГДАЖ БАЙГАА ЭХЭЛСЭН АЖЛУУДАА ДУУСГААРАЙ БАТ-ҮҮЛЭЭ
Бат-Үүл дарга ганц хийж бүтээж яваа хүн шүү дээ өмнөх дарга нарын үед хаана хэн цэцэрлэг байгуулж зам засаж байлаа даа
Үүл өнгөрсөн 4 жилд ихийг амжуулсан ихийг бүтээсэн их асуудлуудыг шийдвэрлэсэн одоо ирэх 4 жилд үүнээс ч ихийг та болоод таниа багийнханд итгэл найдвар тавин хүлээ байгаа шүү
svvliin 4 jiliin hugatsaand hiigdsen zamiin ajil chanar ni hamaagui iluu saijirsan bna leee
хийж байгаа ажилд нь тус дэм болоод АЖИЛ УРАГШЛУУЛАХЫН оронд нэг л их эсэргүүцсэн пясдаанууд. Наад ажил чинь хотыг сайжруулах ажил болохоос биш Бат Үүлийн гэрийн засвар биш ш дээ. Миеэгомбын Энхболд гуай Та өөрөө газар худалдахаас өөр яг юу хийсийн? Гүйх нохойнд ***** нохой саад болно гэдгийн.
өмнөх засаг зарах газар юу байна гээд л өлбийгөөд гөлийгөөд хотын газрын зурагаg дэлгэж тавиад суудаг байсан байх даа харин Бат-үүл хотод их бүтээн байгуулалт өрнүүлж байна
Bat uul ch busdiig boduul hiisen yumtai
Хамгийн их уншсан