Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их Британийг Европын холбооноос гарахыг Daily Telegraph дэмжлээ


Энэ сарын 23-нд Британи даяар болох бүх нийтийн санал асуулгаар Их Британийг Европын холбооноос гаргахын төлөө санал өгөхийг The Daily Telegraph сонин уншигчиддаа уриалсан байна.

“Их Британи бүрэн тусгаар тогтнох нь олон боломж бий болгоно. Энэ улс эдийн засгийн хүчирхэг улс, тэгээд ч англиар дэлхий дахин ярьж байна. Энэ орны чадамжийг аль ч улстай харьцуулах аргагүй” гэж санал асуулга болохоос хоёр хоногийн өмнө сонин нийтлэлдээ бичжээ.

Харин Хатан хаант улсыг Европын холбоонд хэвээр үлдээхийг Times, The Financial Times, The Guardian болон  The Daily Mirror хэвлэлүүд уриалж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан