Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин аюулын зэрэгт байна


Үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас амь нас, эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй талаар Улсын онцгой комисс, Онцгой байдлын албанаас анхааруулж сэрэмжлүүлэг өглөө.

Өчигдөр Улаанбаатарт орсон усархаг бороо нь уржигдраас нийт нутгаар тасралтгүй орж эхэлсэн юм байна. Улмаар зарим голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюул болж магадгүй гэж Улсын онцгой комисс сэрэмжлүүлж байна. Учир нь, цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын гурван өдөрт бороо үргэлжлэн орох аж.

Харин өнөөдрийн байдлаар Булган, Хар бут, Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Завхан, Орхон, Улиастай, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голын усны түвшин нэмэгдэж үерийн аюултай зэрэгт хүрчээ.

Тиймээс “Сонгуулийн ажилд олон зуун хүн, олон арван машин явж байна. Гол ус гатлах, сайр хэвгий газраар үер болж, гэнэтийн аюул учирч болзошгүй байдал үүслээ. Говийн бүсэд ширүүн бороо орж, хүн, мал аюулд өртөж болзошгүй мэдээлэл ирж байна. Иймд  ард иргэд сонор, сэрэмж хариуцлагатай байж, үер усны аюулаас урьчилан сэргийлэх, онц шаардлагагүй бол гэнэтийн үер, ус бууж болох газраар явахгүй байхыг сэрэмжлүүлж” байгаа юм.

Харин Онцгой байдлын Ерөнхий газрын албан мэдээллээс үзвэл, он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа найман аймгийн найман суманд найман удаа, нийслэлийн дөрвөн  дүүрэгт зургаан удаа болжээ. Харамсалтай нь, зургаан хүнийг аварч, 13 хүн нас барсан байна. Тиймээс гол усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан