Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын хэвлэл: Монголчуудын довтолгоо Байгаль нуурыг багалзуурдах нь

О
Хэдийгээр байгаль хамгаалагчид эсэргүүцсээр байгаа ч Сэлэнгэ мөрний ай савд гурван усан цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа Монгол Улсын Засгийн газрын төлөвлөгөө нь  урагшилсаар байна. Энэ гурван төслөөс Байгаль нуурт хамгийн их аюул учруулж эмэдхэ нь Эгийн голын төсөл юм гэж “Далангүй” байгууллагын удирдагч, “Хил хязгааргүй ус” нийгэмлэгийн гишүүн Александр Колотов хэлж байна.

“Би дөрөвдүгээр сарын сүүлчээр яг энэ асуудлаар Монголд очиж Шүрэн, Орхон голууд дээр усан цахилгаан станц барих төлөвлөгөө, төслийн албан байруудад ч очсон. Би монголын УИХ-ын гишүүнтэй уулзаж энэ талаар ярилцсан. Парламентад суудалгүй намуудын төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй ч уулзлаа. Энэ бүгд маш чухал уулзалт яриа байсан. Би өөрийнхөө гаргалгааг тайлбарлая.

Энэ асуудал хэдийнээ улстөрийн хүрээнд очоод  байна. Монголчууд усан цахилгаан станц барихаа эрчим хүчний хувьд тусгаар тогтнох, хараат бус болох явдал гэж тайлбарлаж байгаа. Үүнийгээ Сэлэнгэ мөрний ай савд усан цахилгаан станц барьснаар хэрэгжүүлнэ гэж тооцоолж байгаа юм.

Орхон, Сэлэнгээс илүүтэй Эгийн гол л аюулын харанга

Дэлхийн банкны санхүүжүүлэх Шүрэн, Орхоны Цахилгаан станц барих төслийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг энэ долоо, наймдугаар сард эцэслэн шийдвэрлэнэ. Дэлхийн банкны захирлуудын зөвлөл өнгөрсөн оны долдугаар сард асуудлыг нэг жилээр хойш тавиад энэ жил эргэн харахаар төлөвлөж, цаашид хэрхэхээ шийдэх гэж байгаа юм. Энэ төслийг санхүүжүүлэх нь Дэлхийн банкны бодлогод харшилж байгаа эсэхийг нарийвчлан шалгаад үргэлжлүүлэх үү, эсвэл дахиад хойшлуулах уу гэдгээ шийднэ гэснэ үг. 

Энэ талаар ярихдаа оросын шинжээчдийн энэ төслийн талаар хийсэн урьдчилсан дүгнэлтүүдийг сонсох ёстой. Тэр нь бидэнд байгаа. Ингэж байж Усан цахилгаан станц нь Байгаль нуурт хэрхэн нөлөөлөх талаар олон улсын хэмжээнд ярьж хэлэлцэх боломжтой болно.
Төсөл нь өөрөө баримт бичиг боловсруулах шатандаа яваа, хугацаа нь тодорхой болоогүй зэргээс үзэхэд Шүрэн, Орхоны Усан цахилгаан станцын асуудал бол нааштай харагдаж байна.

Дэлхийн банк ч байгаль хамгаа­лагч­­дын үгийг сонсч, Монголын тал ч Оростой яриа хэлэлцээ хийх байх.
Энэ үүднээс  авч үзвэл хамгийн  тулгамдсан асуудал нь Эгийн гол дээрх усан цахилгаан станц л болж байна. Эгийн гол дээр барих усан цахилгаан станц нь  Дэлхийн банктай ямар нэгэн холбоогүй болохоор тэр.  

Эгийн гол дээр Хятадын хөрөнгө


Шүрэн, Орхоны усан цахилгаан станцын төслийг Дэлхийн банк дэмжиж санхүүжүүлэх гэж байгаа бол Сэлэнгэ мөрний цутгалан Эгийн гол дээр барих усан цахилгаан станцын төслийг Дэлхийн банк санхүүжүүлэхгүй юм. Монгол Улсын Их хурал өнгөрсөн онд хятадын Эксим банкнаас нэг тэрбум долларын зээл авснаасаа энэ төслийг санхүүжүүлэх шийдвэр гаргасан.

Монголчууд энэ төслийнхөө тухайд манай дотоод асуудал, Орос, Хятадтай энэ талаар  яриа хэлэлцээр хийгээд байхын  хэрэггүй, Монгол улсын дотоод хэрэгт оролцох хэрэггүй, тусгаар тогтнолд аюул бүү учруул гэцгээж байгаа. Ийм байдлаар Эгийн голын төсөл нь сэтгэл түгшээсээр байна. Одоо энд Хятадтай байгуулсан гэрээнийхээ хүрээнд дэд бүтэц байгуулж Усан цахилгаан станцын далан барих техникээ аваачихын тулд зам тавьж гүүр барьж байна.

Эгийн гол төслийг улс төрийн хүрээнд ч дэмжиж байгаа. Энд 200-300 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барьчихвал Монгол улс эрчим хүчний хувьд баталгаатай болно. Мэдээж үүнийг л тэд хүсч байгаа.

Хэрэв манай оросын тал эрчим хүчний хямд үнийн баталгаа өгвөл монголчууд жилд хэдэн арван саяыг хэмнэнэ. Нөгөө талаас Хятад тэдэнд тэрбум доллар өгөөд өөрсдөө бүгдийг босго, зээлээ хөнгөлөлттэй төл, харин та нар хүчирхэг усан цахилгаан станцтай бол гэж байгаа юм.
 
ЮНЕСКО юу гэх бол

Сэлэнгэ мөрний ай савд том усан цахилгаан станц барих нь Байгаль нуурт сөргөөр нөлөөлнө гэж үзээд  “Хил хязгааргүй ус” нийгэмлэгийнхэн бид энэ бүхнийг зөвшөөрөхгүй байгаа юм. Байгаль нуур бол ЮНЕСКО-гийн өвд орсон нуур. Энэ өнцгөөс харвал энэ усан цахилгаан станц нь өөрийн нь өв болсон байгалийн дурсгалд ямар аюул нүүрлэж байгаа талаар ЮНЕСКО авч үзэх ёстой. Ялангуяа энэ нуур нутагт нь байдаг Оростой зайлшгүй зөвлөлдөх ёстой. Бас ЮНЕСКО өөрийн Байгалийн өв хамгаалах байнгын хороотойгоо ч зөвлөлдөх байх.

Харин Монгол улс энэ талаар юу ч хийгээгүй. Бүх дэлхийн өвийн хорооны ээлжит их хурал болоход энэ төслийн талаар манай төлөөлөгчид асуулга тавих байх гэж бодож байна хэмээн Александр Колотов хэлжээ.

Оросын усны эрчим хүчний болоод цэнгэг усны эко системийг хамгалах төслийн зохицуулагч Оксана Никитина болохоор Монголын энэ усан цахилгаан станцуудын Байгаль нуурт үзүүлэх нөлөөлөл, аюулыг тооцохгүй байж болохгүй. Яг тодорхой таамаглал  гаргахын тулд нэмэлт судалгаа хийх ёстой гэж байна.
Сэлэнгэ мөрөн бол Байгаль нуурын гол цутгалан болохоор түүний ай савд Усан цахилгаан станц барих нь Байгаль нуур, түүний орны эко системд үнэхээр сөрөг нөлөө үзүүлнэ. Далан байгуулахад хүрээлэн байгаа байгаль орчиндоо ямраар нөлөөлөх талаар үнэлгээ хийх ёстой. Энэ нь мэдээж усан хангамж, усны түвшин, усны нөөц, загасны шилжилт хөдөлгөөн, усны бусад организмд нөлөөлөх нь гарцаагүй. Гэхдээ нуур усгүй болчихно гэж урьдчилан хэлэх нь эрт байна. Ер нь бол сүүлийн 15 жилд Байгаль нуурын цутгал болсон  голууд зарим үед тасалдан үүний улмаас нуурын усны түвшин тодорхой хэмжээгээр багасч байгаа нь үнэн. Сэлэнгэ мөрний ай савд Усан цахилгаан станц баривал ямар аюул учрах, ямар үр дагавар гарах талаар нарийн тооцож үзэх хэрэгтэй” гэсэн байна.

Оросын rueconomics.ru сайтад бичсэнийг орчуулав

0 Сэтгэгдэл
orsuud 1950,60-d ond hyatad ,solongos 2-t hund uildveruud barij ugchihuud manaid bolhoor bodlogoor yu ch barij uguugui uchir ni haraat bish bolchihno gj aisan bhgui yu,ter bodlogoo l yarij bn odoo bid asuudag tsag ue ungursun barih l heregtei. harin MAN zasgiin erh barival hezeenii orsuudaas aidag ene nam chatsga tsarailaad jaa bolyo geed barihgui ta nae haraarai yag tegne mal kom-stuud orsuudaas chatsga avdag bhgui yuan
өөрсдөө бол болдог бид болхоор болдоггүй ямар ч сонин юм дээ. оросын хэлээс 100 км яваад галуут нуурын усан цахилгаан станц сэлэнгэ мөрөн дээр одоо ажиллаж Монгол улсын эрчим хүчний тодорхой хувийг хангаж байна, Энэ станцийн борлуулалт муудаж нэг мужин мөнгүй болхоос айж байгаа байхаа гэж бодож байна. ямар ч асуудал байсан барих хэрэгтэй, тамсгийн сав газраас олборлож байгаа нефтэй боловсоруулах хэрэгтэй энэ гэж байж монгол улсын хөгжөх байхаа,
Бид УЦС-тай болмоор байна. Бид нууртай болмоор байна. Бид усны нөөцтэй болмоор байна. Ус нь цахилгаанаа үйлдвэрлэчихээд л Байгаль нууртаа цутгана. 2-3 жилд усан сан дүүрнэ. Дараа нь урсдагаараа урсана. Харин Буриадад Сэлэнгэ үерлэн хальж ногоо тариаг чинь урсгахгүй. Оросууд та нарт ашигтай.
za teguul Baigal nuuraa xamtraad ezemshiye... orosuudaa
энэ ч ёстой оросуудад хамаагүй асуудал байхаа
End usan stants bariulahgui... medeej
Монголыг рчим хүчний хараат байлгах гэсэн их гүрний бодлого байнаа байна. Хилийн цаад талд бол өөрсдөө өчнөөн усан цахилгаан станц барьчихсан байгаа биз дээ. олон жил (1990) энэ төслийг хойноос захиалгаар унагаж байгаа гэж сонссон.
ongar murnii usan tsahilgaan stantsiig baigalid surug nuluu vzvvlj bgaag mdseer bj ajiluulaal bdg rosuud sonin yuma a tanai dotood hergt did oroltsdoggui l bh shv
End usan stants bariulahgui... medeej
Хамгийн их уншсан