Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ын бэлтгэл ажилтай ирэх долоо хоногт танилцана

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 31 дүгээр хуралдаан боллоо.
Хуралдаанаар АСЕМ зохион байгуулах газруудын бэлтгэл ажлын явцтай танилцах хуваарийг баталсан юм. Үндэсний зөвлөлийн гишүүд ирэх долоо хоногт “Чингисийн хүрээ”, АСЕМ Вилла, АСЕМ-ын шуурхай удирдлагын төв зэрэг газарт ажиллахаар тогтов.

Хэвлэлийн төвийн дэд ажлын хэсгийн дарга Ц.Жадамбаа АСЕМ-ын Хэвлэлийн төвийн тохижилтыг танилцуулсан байна. Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ажиллах Хэвлэлийн төв Шангри-Ла төвийн B1 давхарт байрлах юм.  Олон улсын хэвлэлийн төвийн стандартын дагуу батлагдсан зураг төслөөр тохижилтын ажлыг эхлүүлсэн. Засварыг долдугаар сарын 1-нд дуусахаар төлөвлөжээ.

Тус Хэвлэлийн төв долдугаар сарын 15-16-нд 24 цагаар ажиллах юм. Хурлын үйл ажиллагааг 53 улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд сурвалжлахаа илэрхийлээд байна.

Санал авах байрыг бэлтгэж дуусчээ

УИХ-ын болон ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль болоход тав хоногийн хугацаа үлджээ. Сонгуулийн Ерөнхий хороо бэлтгэл ажлаа ерөнхийдөө базааж дууссан бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 35.2-т зааснаар дүүргүүдийн сонгуулийн хороо санал авах байруудыг байгуулан ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч нарыг томиллоо. Харин  Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Санал авах байрыг бэлтгэх заавар”-ын дагуу санал авах байрыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу өнөөдөр бэлэн болгох ёстой юм.
Сүүлийн мэдээллээр, Монгол Улс даяар санал авах 1998 байр ажиллах бөгөөд 1.986.867 сонгогч санал иргэдийн жагсаалтад бичигджээ. Харин сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 924.629 сонгогч нийслэлийн есөн дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм байна. Тухайлбал,
• Баянзүрх дүүрэгт                   - 220,130 буюу 23.8 хувь
• Сонгино хайрхан дүүрэг      - 205,276 буюу 22.2 хувь
• Баянгол дүүрэгт                     -140,846 буюу 15.2 хувь
• Чингэлтэй дүүрэгт                  -111.022 буюу 12.0 хувь
• Хан-Уул дүүрэгт                      -105.874 буюу 11.5 хувь
• Сүхбаатар дүүрэгт                 -96.265  буюу 10.3 хувь
• Налайх дүүрэгт                       -23,976 буюу 2.5 хувь
• Багануур дүүрэгт                    -19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь
• Бага хангай дүүрэгт           -2,798 буюу 0.3 хувь сонгогч бүртгэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан