БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Итали Евробүсээс гарах санал асуулга явуулахаар шийдвэрлэлээ
Италид саяхан болсон орон нутгийн сонгуулиар сөрөг хүчний “Таван од” хөдөлгөөний төлөөлөгчид Ром, Турин хотын даргын суудлыг авснаар европын талыг баримтлагчид суудлаа алдсан нь засгийн газарт том цохилт болж байна.
Сөрөг хүчнийхэн Италийг евро бүсээс гаргах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах санаачилга гаргахаар шийдвэрлэлээ гэж депутатуудын танхимын даргын орлогч, “Таван од” хөдөлгөөнөөс Ерөнхий сайдад нэр дэвших хамгийн магадлалтай байгаа Луижи Ди Майо “Раи уно” телевизээр энэ сарын 21-нд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
“Европтой холбоотой асуудлыг италийн иргэд бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх цаг болсон. Энэ бол бидний жанжин шугам” гэж улстөрч хэлээд евро нь өнөөгийн нөхцөлд бидэнд үйлчилж чадахгүй байна, “евро-2” ч юм уу өрсөлдөх өөр валют хэрэгтэй гэж бид байнга л ярьж ирсэн шүү дээ гэжээ.
Харин Италийн Үндсэн хуулиар зөвлөх чанартай юм уу, олон улсын гэрээ хэлэлцээрийг өөрчлөх талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг шууд хориглосон байдаг юм байна. Тэгэхээр евро нь Маастрихтын гэрээгээр тус улсын валют болж байгаа юм. Сөрөг хүчнийхэн болохоор үүнийг зүгээр л социологийн судалгаагаар шийдэж болно гэж үзэж байгаа юм байна.
Бүх нийтийн санал асуулга Италид ердөө хоёр удаа 1946 онд хаант засгийн хэлбэрийг хадгалах асуудлаар, 1989 онд Европарламентын сонгуулийн үеэр л болж байсан түүхтэй юм байна.
Социологийн хамгийн сүүлийн судалгааны дүнгээр Италид “Таван од” хөдөлгөөн нь тус улсын ихэнх бүс нутагт эрх баригч “Ардчилсан нам”-аас илүү нөлөөтэй болоод байгаа юм.
зөвөө зөв евро бүсээс гараад орост зардаг юмнуудаа зараад эхэлвэл эдийн засаг нь сайжирна штээ

0 Сэтгэгдэл
2016.06.24