Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Якутад Олон улсын айрагны наадамд монголын баг оролцож байна


Жил бүр уламжлал болон зохиогддог Олон улсын айрагны фестиваль ОХУ-ын Якутад эхлээд байна. Уралдаанд оролцохоор  15 дээж ирсэн дотор Монгол, Киргиз, Казахстаны адуучид айргаа ирүүлсэн. Оросоос бол Башкир, Татарстан,  Якутын аж ахуйнууд айргаа ирүүлээд байна гэж Якутын ХАА-н академийн  олон нийт, олон улсын хэлтсийн физик химийн лабораторын мэдээлэлд дурджээ.

Хамгийн шилдэг, хамгийн амттай айраг бүхий багийг 250 мянган рублиэр урамшуулах бол хоёр, гуравдугаар байрт орсон баг 150, 100 мянган рублийн шагнал хүртэх юм.
Гүүний айргийг шалгаруулахдаа амтыг голллон  тодорхойлогч хүчиллэг чанарыг нь гол болгон үздэг гэнэ. Харин шалгаруулалтад орох айргийг хүлээн авахдаа гарал үүслийн гэрчилгээ, мал эмнэлгийн шинжилгээний бичгийг үндэс болгодог байна.
Өнгөрсөн оны фестивальд 13 газраас айраг ирсэнд Монголын айраг шалгарч байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан