Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр дуусна


Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр бүлгийн  68 дугаар зүйлийн 6-д “Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно” гэсний дагуу  өнөөдрийн 24,00 цагт УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа явуулах хугацаа дуусгавар болно. 

Хуулийн энэ заалтын дагуу бол нам эвсэл, нэр дэвшигчид гудамж талбайд байрлуулсан бүхий л зурагт хуудас, ухуулга сурталчилгааны материалаа хураан авч, айл өрхөөр явах болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгааны элдэв нэвтрүүлэг ухуулга дамжуулахгүй болно. Энэ “чимээгүй цаг” нөгөөдөр буюу зургадугаар сарын 29-ний өдөр сонгуулийн санал хураах, дуусах хүртэл үргэлжилнэ.

Нам эвсэл, нэр дэвшигч, иргэн, албан тушаалтан хуулийн энэ заалтыг зөрчвөл дараах хариуцлага хүлээлгэхээр заажээ.

 68.9.Энэ хуулийн 68 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэлд доор дурдсан хэмжээний торгууль ногдуулна:

68.9.1.нэр дэвшигч, нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

68.9.2.сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

68.10.Энэ хуулийн 68.6, 68.7-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 68.11.Энэ хуулийн 68.6, 68.7-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан