Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наадмаас өмнө шилжилт хийлгэхийг анхаарууллаа

Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй болгосон, хүчинтэй хугацаа дууссаны улмаас бүртгэлийн байгууллагаас иргэний үнэмлэхийн лавлагаа авсан иргэдийн иргэний цахим үнэмлэхийг Монгол Улсын Их Хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн өмнө хэвлэж иргэдэд олгосон.

Харин бусад иргэдийн цахим үнэмлэхийг энэ сарын 11-ний өдрөөс хэвлэж эхлэх аж. Иймд Монгол Улсын Их Хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөн хоёр сарын хугацаанд түр зогссоноос үүдэн шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй иргэд энэ сарын 10-ны дотор шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг анхааруулж байна.

Иргэний цахим үнэмлэхийг Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу иргэнд эхний удаа үнэ төлбөргүй олгох юм. Харин цаашид цахим үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийлгэж, хаягийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд иргэд тодорхой хэмжээний төлбөртэйгээр шинэ үнэмлэх авах аж.

Энэ сарын 10-ныг дуустал (7, 8-ны бямба, ням гарагуудад мөн адил) нийслэл, аймгийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нар өдөр бүр ажиллах тул энэ хугацаанд харьяа оршин суух газартаа хандаж шилжилт хөдөлгөөнөө хийлгэх, хувийн мэдээлэл нь алдаатай тохиолдолд залруулах боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан