Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд баяр наадмаа долдугаар сарын хоёрдугаар хагаст хийх нь


Үндэсний баяр наадам эхлэхэд 12-хон  хоног үлдлээ. Баяр наадмын өдрүүдэд ажил албанаасаа хөндийрч, хөдөө орон нутгийг зорих гэж буй наадамчин олондоо зориулж аймгуудын баяр наадмын хуваарийг танилцуулж байна.

Хонгор нутгийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баяр наадмаа ирэх сарын 17, 18-нд тэмдэглэхээр  болсон байна. Мөн сумдын баяр наадмыг дээрх тогтоолуудыг үндэслэн 2016 оны долдугаар сарын 15-25-ныг сонгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Монгол Улсын Засгийн газрын “Баяр наадмыг тэмдэглэх хугацааны тухай” 2016 оны 122 дугаар тогтоолыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
Харин Дорнод аймгийн наадам ирэх сарын 20-21-нд болно. Зарим сумдын наадмыг 15-16-ны хооронд зохион байгуулахаар Засаг даргын захирамж гарчээ.

Мөн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж Ардын хувьсгалын 95 жил, аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх товыг хэлэлцэн баталсан байна. Сэлэнгэ аймгийн баяр наадмыг долдугаар сарын 15-16-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтож зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг байгуулжээ.

Аймгууд үндэснийхээ их баяр наадмыг ингэж тэмдэглэх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан