Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украин, НАТО-гийн хамтарсан цэргийн томоохон хээрийн сургууль эхэллээ


Украины Львов мужийн Яворивын полигонд украин-америкийн цэргийн хамтарсан Rapid Trident-2016 Rapid Trident-2016 нэртэй цэргийн томоохон сургууль эхэлсэн байна.

Украины дайчид их зүйл сурсан

Энэ оны эхнээс цэргийн хээрийн сургуулиудад нийтдээ 14 орны 1,8 мянган цэрэг дайчид оролцсон гэж Украины Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Хуягт техник, цэргийн нисэх хүчин, буудлагын төрөл бүрийн зэвсэг ашигласан эдгээр сургуулилтын явцад украины дайчид гол төлөв НАТО-гийн гишүүн орнуудын зэвсэг нэгт  нөхдөөсөө их зүйл сурсан гэжээ.
Энгийн ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хээрийн сургуулийн үеэр полигоны орчмын газар нутгийг хааж, цэргийн цуваа зэвсэг техникийг саадгүй өнгөрүүлэх арга хэмжээг орон нутгийн эрх баригчид авч ажиллажээ. Rapid Trident хээрийн сургууль нь 2006 оноос хойш НАТО-той хамтран  ажиллах хүрээнд жил бүр уламжлал болон зохион байгуулдаг сургуулилт юм.

Порошенкогийн төлөвлөгөө

Украины ерөнхийлөгч Петр Порошенко 2015 оны сүүлээр энэ 2016 онд гадаадын цэргийн хүчнээс тус улсын газар нутагт хийх хээрийн сургуулилтын төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөө ёсоор бол 2016 онд “Энхийн төлөөх түншлэл” хөтөлбөрийн хүрээнд НАТО-гийн нэлээд хэдэн мянган цэрэг украины нутагт сургуулилт, маневр хийх дотор АНУ болон НАТО-гийн гишүүн орнуудын 5000 хүртэл цэрэг, цэргийн техник, 12 онгоц, нисдэг тэрэг ирж хээрийн сургуульд оролцоно.

Энэ удаагийн Rapid Trident-2016 хээрийн сургууль зургадугаар сараас 11 дүгээр сар хүртэл 25 хоног хүртэл хугацаагаар үргэлжилж АНУ болон НАТО-гийн гишүүн орнуудын  2000 цэрэг, тавани онгоц, 10 нисдэг тэрэгтэй ирж сургуулилт хийнэ.
Үүний зэрэгцээ тавдугаар сараас эхэлж арваннэгдүгээр сар хүртэл цувралаар болох олон үндэстний  “Агч модон хаалга”2016” сургуульд Канад, Литва, Польшийн зэвсэгт хүчний 600 гаруй албан хаагч оролцоно.
Ерөнхийлөгч Порошенко бас Батлан хамгалахын сайд Степан Полторакт украины нутаг дэвсгэр болох  олон улсын хамтарсан цэргийн сургуулилтад сайн бэлтгэхээс гадна украины дайчдыг гадаа оронд болох хээрийн сургуулиудад  оролцуулахыг үүрэг болгосон байдаг.

Украины цэргийн бэлтгэл сургуулилт

Украины зэвсэгт хүчний анги салаанууд энэ 2016 онд олон үндэстний цэргийн хээрийн 10 сургуулилтад оролцохоос дөрөв нь Украины нутагт, зургаа нь өөр бусад оронд болно гэж тус улсын Батлан хамгаалахын сайдын олон нийттэй харилцах туслах Алексей Чернобай мэдэгдсэн байна.

Эдгээрийн нэг нь Львов мужийн нутагт эхэлж байгаа америк-украины Rapid Trident-2016 сургуулилт. Үүнтэй зэрэгцээд команд штабын Maple Arch-2016 сургууль бас болж байгаа юм. Үүнээс гадна Хар тэнгисийн эрэг Одесс хотод Широкий Лан полигонд украин америкийн команд штабын Sea Breeze-2016 сургууль бас удахгүй болох юм.

“Украины нутагт болох олон үндэстний хээрийн  сургуулиудад украин улсаас 12,5 мянган цэргийн албан хаагчаа оролцуулахаар төлөвлөж байна” гэж Батлан хамгаалахын эх сурвалж тэмдэглэжээ.
Харин украины цэрэг дайчид Румынд болох Saber Guardian и Light Avalanche,  Литвад болох Flaming Thunder и Flaming Sword, Босни Герцеговинад болох  REGEX-2016, Польшид болох команд штабын Anaconda сургуулиудад оролцох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан