"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Пак Кын Хе: Умардын пуужин Өмнөд Солонгосын иргэдэд аюул заналхийлж байна
Умард Солонгос цөмийн зэвсэг, пуужингаар ийн байнга заналхийлж байгаа үед Засгийн газар энэ бүхнийг тун нухацтай авч үзэх ёстой гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе даваа гарагт анхаарууллаа.
“Умард Солонгос цөмийн боловсруулалт хийж пуужин туршиж, манай ард иргэдийн амьдралд хэзээ ч аюул учруулж болохоор байгаа энэ бүхий л баримтад тун нухацтай хандах ёстой” гэж Ерөнхийлөгчийн хэлснийг өмнөд Солонгосын мэдээллийн Рёнхап агентлаг иш татжээ.
БНАСАУ өнгөрсөн долоо хоногт 4000 км нисэх хүчин чадалтай дунд тусгалын пуужин харваснаа амжилттай болсон гэсэн нь олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пеньяныг цөмийн туршилт, балластик пуужин харвахаа зогсоохыг шаардаад байгаа.
“Өнөөдөр хамгийн чухал зүйл бол манай ард түмэн олон улсын хамтын нийгэмлэгтэй эв нэгдэлтэй байж, дэмжлэгийг нь авах явдал” гэж Пак Кын Хе хэлсэн байна.
Харин Пеньян болохоор АНУ-ын зүгээс аюул нүүрлэж байгаа, хоёр орон энхийн хэлэлцээртт гарын үсэг зураагүй цагт цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоохгүй гэж мэдэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл