Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргаашийн сонгууль тооны хэлээр


-    Маргааш УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өдөр.

-    Маргааш бүх нийтийн амралтын өдөр.

-    Томоохон худалдааны төв, захууд амарна

-    Орон даяар архи согтууруулах ундаа зарахгүй

-    Сонгуулийн санал авах байрууд өглөөний 07,00 цагаас оройн 22,00 цаг хүртэл ажиллана.

-    УИХ-ын 76 суудлын төлөө  497 хүн нэр дэвшин өрсөлдөж байна

-    Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.

-    Аймаг нийслэлийн 22, сум дүүргийн сонгуулийн 339 хороонд төрийн албан хаагч 20 гаруй мянган хүн ажиллаж санал хураах ажлыг зохион байгуулна.

-    Санал хураахад бүртгэлийн 2687 автомат техник ашиглана

-    Сонгуулийн хэсгийн санал хураах байруудад санал хураах 2500 төхөөрөмж ажиллаж байна.

-    Энэ удаагийн сонгуульд Монгол Улсын нэг сая 912 мянга 901 иргэн санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бичигдсэн байна.

-    Хэсгийн хорооны санал хураах байруудад мэдээллийн технологийн 2371 ажилтан ажиллаж санал хураах төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

-    Мөн Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2526 ажилтан санал хураах байрт ажиллана.

-    Сонгуулийг ажиглахаар АНУ, ОХУ, Англи, Канад, Швед, ХБНГУ, Франц, Австрали зэрэг 50 гаруй улс, олон улсын байгууллагын нийлсэн 450 ажиглагч эрхээ авчээ

-    Сонгуулийг сурвалжлахаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20 гаруй сэтгүүлч, дотоодын 51 мэдээллийн хэрэгслийн 413 сэтгүүлч мандат авсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан