Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгогч дахин нэг удаа саналын хуудас авч болно

УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгууль өнөөдрөөс эхэлж байна.

Учир нь өнөөдөр улсын хэмжээнд хүндэтгэх шалтгаантай сонгогчид зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч байна. Маргааш бүх нийтээр өглөө 07 цагаас 22 цагийн хооронд санал өгнө.

Сонгогч саналын хуудсаа тэмдэглэсний дараа хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийх юм.

Хэрэв санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэсэн тохиолдолд саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч болох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан