Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Орхон: ”Эрдэнэт” үйлдвэр монголчуудын мэдэлд 100 хувь ирлээ


МАН, МАХН-ын удирдлагын зүгээс ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшдэг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан хятадууд авлаа гэсэн худал мэдээлэл тарааж байна.
Иймд доорхи тайлбарыг нийт монголчууддаа хүргэхээр шийдлээ.

Манай Худалдаа хөгжлийн банкны 95 хувийг монголчууд эзэмшдэг. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээр болсон "Монголын зэс" компанийг 100 хувь монголчууд эзэмшиж байна. ОХУ-ын "Ростех" компани "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зарах саналаа ирүүлсэн учраас гэрээ хэлцэлд орсон билээ.

Худалдаа хөгжлийн банкыг санхүүгийн үйлчилгээ үзүүлж чадна гэдэг утгаар нь сонгосон болно. Монголчууд "Эрдэнэт" үйлдвэрээ 100 хувь эзэмших болсон мэдээг сонгуультай холбогдуулан улс төржүүлж буй нам эвслүүдийг увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.

Монголчуудын мэдэлд "Эрдэнэт" үйлдвэр ирснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Хүндэтгэсэн:
Худалдаа Хөгжлийн Банкны
Гүйцэтгэх захирал О.Орхон


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан